Ерөнхий сайд “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures” компанийнхантай уулзав

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo, “Netflix” компанийн менежер Songlee Lee, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan, “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel, найруулагч Peiter Sebastian, “Living films”-ийн туслах найруулагч Аpinat Siricharoenjit нарын дэлхийн томоохон студи, продакшн, компанийн найруулагч, продюсер, удирдлагууд манай улсад ирээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдний төлөөллийг хүлээн авч уулзаж Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа.

Дэлхийн кино урлагийн чиглэлийг тодорхойлогчид манай улсад ирсэнд талархаж буйгаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын кино урлагийн салбарыг шинэ шатанд гаргах, дэлхийд толилуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Дэлхийн томоохон кино компаниуд Монголд зураг авалт хийх таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох нь Монгол Улсын Засгийн газрын чухал бодлогын нэг гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Кино урлагийг дэмжих тухай хууль 2021 онд батлагдаж, энэ оны эхнээс хэрэгжиж эхэлснээр улс орнууд, дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Энэ хүрээнд Соёлын яам, Кино урлагийг дэмжих зөвлөл  хамтран “FAM TOUR-2022” арга хэмжээг зохион байгуулж, Монгол Улсын зарласан урамшууллын талаарх мэдээллийг танилцуулах, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг сурталчлах,  Монгол орны  үзэсгэлэнт байгаль, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг үзүүлэх зэрэг ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

15 цаг 25 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

23 цаг 16 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

23 цаг 16 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

23 цаг 16 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин