Хилчин цэргүүд захны даавуу хадаж, цуйван "сэгсрэв"

2022-09-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Эгнээгээр зассан ширээ тус бүрд захны даавуу, товч, оёдлын утас, зүүг цэгцтэй өржээ. Харин ширээний ард байх сандал дээр цэмцгэр ногоон хувцастай цэргүүд тушаал хүлээн сууна. Тэд бол “Шилдэг хугацаат цэрэг-2022” тэмцээнд оролцож буй Хилийн цэргийн анги бүрийн шилдэг албан хаагчид юм. Цэргүүд эхний тэмцээн болох захны даавуу хадаж, уралдахад бэлдлээ. Эхлээд өөр өөрийн захны даавуугаа ханзалж, шинэ даавууг хадахдаа амархан ханзархааргүй томож нөхөх аргаар оёх даалгавар авлаа. Мөн хөвөрдөж оёхгүй байхыг шүүгчдийн зүгээс анхааруулав. Командлагч офицерийн “эхэл” гэсэн дуугаар цэргүүд нэгэн зэрэг яаравчлан захны даавуугаа ханзалж эхэллээ. Цэргүүдийг ажиглахад бүсээ тайлаад эвхэж ширээн дээрээ нэгэн  жигд тавьсан нь хэдий уралдаж байгаа хугацаа, уралдаан чухал ч цэрэг хүнд дүрэм, дэг түүнээс нэн тэргүүнд болохыг илтгэнэ. Даалгаврыг гүйцэтгэх хугацаа 30 минут. Захны даавуугаа хадаж дүрэмт хувцсаа бүрэн гүйцэд өмссөнөөр цагийг зогсооно. Гүйцэтгэсэн хугацаа, стандарт, оёсон байдал зэргээс хамаарч арав хүртэлх оноогоор дүгнэхийг зохион байгуулагчдын зүгээс хэлэв. Оёдлын тэмцээнийг Хилийн 0288-р ангиас мэргэжлийн оёдолчид шүүлээ. Гарааны ажиллагааны дараагийн төрөл болох “Хоол хийх” тэмцээн эхлэх аж.

Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайван “Хил хамгаалах ерөнхий газар 89 жилийн ойгоороо “Шилдэг хугацаат цэрэг-2022” анхдугаар тэмцээний хүрээнд “Шилдэг албан хаагчдын зөвөлгөөн”-ийг анх удаа зохион байгууллаа. Үүнд хугацаат цэргийн албан хаагчтай бүх Хилийн цэргийн ангиудаас төлөөлөл оролцож байна. Алс холын Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудаас ч ирсэн. Зөвлөгөөний гол цөм нь “Хил хамгаалах байгууллагын хугацаат цэргийн албанд тулгамдаж байгаа асуудал, өнөө ба ирээдүй” хэлэлцүүлэг юм. Хугацаат цэргийн албанд хүндрэл юу байдаг, яагаад асуудал гарч байгааг цэргүүд дарга нартай хэлэлцсэн. Дөрвөн цаг үргэлжилсэн хэлэлцээрээс гарсан асуудлуудыг бид Хилийн цэргийн дарга Хил хамгаалах ерөнхий газрын командлагчидад танилцуулж тодорхой шийдлүүд гаргахаар төлөвлөсөн. Мөн “Шилдэг албан хаагч шалгаруулах тэмцээн” зохион байгуулж байна. Тэмцээн үндсэн хоёр үе шаттай. Эхнийх нь анги дотроо өрсөлдөнө. Анги бүрээс нэг шилдэг цэрэг шалгарч хоёрдугаар шатанд оролцож байна.

Тэмцээнд  цэргүүд жилийн хугацаанд юу хийж сурснаа үзүүлэх юм. Тухайлбал, хоол хийх, оёх хатгах, морь малтай харьцах, эмийн ургамал таних, ерөнхий эрдэм буюу марш тактик зэргээр өрсөлдөж байна.  Тэмцээний төрөл бүрийг мэргэжлийн шүүгчид шүүнэ. Хил хамгаалах ерөнхий газар өмнө “Шилдэг офицер, ахлагч, гэрээт цэргийг шалгаруулж байсан. Энэ нь анх удаа шилдэг байлдагч шалгаруулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

“Цэргийн алба хааж буй хугацааны мартагдахааргүй дурсамжийн нэг” Дараагийн тэмцээн болох хоол хийх тэмцээнд албан хаагчид цуйван хийж уралдлаа. Байлдагчдын дийлэнхийн дуртай хоол нь цуйван учраас энэ хоолыг хийж байгаагаа тайлбарлав.  Цэргүүдэд хоол хийх 40 минут өгсөн ч бүгд хугацаанаас өмнө дуусгалаа. Тэдний хийсэн хоолыг  Хилийн 0253-р ангийн мастер тогооч нар амталж дүгнэв. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан Хил хамгаалах ерөнхий газрын Төлөвлөлт хангалтын хэлтсийн хүнсний ахлах, офицер Т.Батсүх “Хугацаат цэргийн албан хаагч 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангагддаг. Цэргүүд хоёр порц цуйван хийж өрсөлдлөө.  Бид хоол хийхийн өмнө нэг цэргийн хоолонд хэдэн грамм мах, гурил бусад материал орохыг стандартын дагуу бэлтгэсэн. Цэргүүд хоол бэлтгэхдээ түүхий эдийг яаж боловсруулж байна вэ,  халуун ажиллагаа буюу буцалгаж болгож байгаа байдал, мөн таваглалт эмх цэгц зэргийг харж дүгнэсэн. Хоолны амт чанар их сайн байна. Зарим тохиолдолд давс ихдэх, тос нь бага зэрэг багадаж түлэх зэрэг алдаа гарсан. Цэргүүдийн хоол гүйцэтгэл сайн байлаа” гэв. Энэ үеэр гарааны ажиллагааны тэмцээндээ амжилттай оролцсон Багануур дүүргийн 0252-р ангийн байлдагч О.Сод-Эрдэнийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр  “Ангиа төлөөлж шилдэг хугацаат цэрэг тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Цэргийн алба хааж буй хугацааны мартагдахааргүй дурсамжийн нэг. Би хоол хийх тэмцээндээ арваас долоон оноо авсан. Тэмцээнд оролцож байгаа өрсөлдөгчид ихэнхи нь түрүүч, дэд түрүүч, ахлах байлдагч цолтой байна. Би хэдий цолгүй ч ангиа төлөөлж сайн оролцох болно” гэлээ.

Монгол Улсад Хилийн цэргийн 32 анги байдгаас 23 нь хугацаат цэргийн албатай. Анги тус бүрээс шалгарсан шилдэг 23 цэрэг энэ тэмцээнд оролцож байна. Цэргүүд өчигдөр гарааны ажиллагааны  тэмцээн болох ““Хоол хийх”, “захны даавуу оёх”, “Урлагийн үзүүлбэр”, “Эмийн ургамал таних”, “Адууны тамга таних” зэрэг тэмцээнд оролцлоо. Харин өнөөдөр гол тэмцээн болох “Марш тактик”-ийн тэмцээн болж дүнгээ нэгтгэн шилдэг таван цэргийг шалгаруулах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 178 (6910)

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

15 цаг 26 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

23 цаг 17 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

23 цаг 17 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

23 цаг 17 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин