О.Амаржаргал: Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад мэдрүүлэхийг хүсдэггүй

2022-09-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НЯМСҮРЭН

"Зууны мэдээ" сонин “Урлаг” буландаа загварын тайзанд  тодоор гэрэлтсэн “Андра” академийн А зэрэглэлийн гэрээт модель, багш  О.Амаржаргалтай ярилцлаа.

 

-Та 2012 онд загварын тайзнаа хөл тавьж байсан юм билээ. Загварын ертөнцөд орсон түүхээс хуваалцаач?

-Миний хувьд хотод төрж өссөн.  Одоогоос 10 жилийн өмнө ээж маань намайг загварын дугуйланд бүртгүүлчихсэн байсан. Түүний дараа загварын сонгон шалгаруулалтад оролцох болсон. Шалгаруулалт нь   жүжиглэх , тайзны алхаа, хөгжим, зэргээр авч байсан. Сар гаруйн хугацаанд сургалтад сууж шилдэг дөрвөн хүүхдийн нэгээр шалгарч байлаа.  Тэнцсэн гэх хариуг сонсоод их баярласан. Загварын хүн болох мөрөөдөл ундарч өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн.

-Тайзан дээр гарах үеийн сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлээч?

-Өмсөж буй загвараасаа  өөр мэдрэмж авдаг. Тайзнаа гарахдаа загварынхаа давуу талыг  тултал гаргахыг хичээдэг. Олон удаа загварын шоунд орохоор туршлагаждаг юм билээ. Манай академийн багш нар үргэлж биднийг дэмждэг. Сэтгэл зүйн заавар зөвлөгөө өгдөг болохоор сандрал бага. Тайз бол сандралаас илүүтэй догдлолыг мэдрүүлдэг.

-Хүмүүсийн дунд өндөр, сайхан биетэй залуус загвар өмсөнө гэсэн ойлголттой байдаг?

- Хүмүүсийн дунд нийтлэг ойлголт нь хөөрхөн хүмүүст илүү боломж бий гэдэг. Харин миний хувьд үүний эсрэг бодолтой. Учир нь  хүн гадаад үзэмж, гоо зүйдээ анхаарснаар өөрийнхөө үнэ цэнийг нэмэгдүүлдэг юм. Олон улсад  тайзны модельд өндөр, жин, биеийн харьцаа заасан байдаг. Харин монголд харьцангуй тийм зүйл бага. Муухай, царай муутай гоо үзэмжгүй хүн гэж байдаггүй. Ямар ч хүн өөртөө анхаарвал сайхан харагдах боломжтой.

-Таны баримталдаг зарчим юу вэ?

Хувь хүн талаасаа “Андра” академи надад ихийг сургасан. Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад  мэдрүүлэхийг хүсдэггүй.  Тухайлбал, эерэг хандлагатай байх, гадаад үзэмж, биеэ зөв авч явахыг хичээдэг. Өөрийгөө мэдлэгээр цэнэглэж цаг ямагт хөгжихийг эрмэлздэг нь миний баримталдаг зарчим юм.  Хүйтэн, халуун, гадаа, дотор гэх зүйл байдаггүй. Ямар ч нөхцөл байдалд  загвараа сайн гаргах хэрэгтэй. Өвөл цамцтай зураг авалтад орлоо гэхэд даарч байгаагаа гаргах ёсгүй. Тиймээс тэвчээр суудаг талтай.

-“Андра” академитай хэрхэн холбогдож байв?

-Гадаадад сурч байгаад 2019 онд эх орондоо ирсэн.  Тухайн үед манай академид моделийн цогц сургалт явагдсан юм. Академийн захирлын  даасан ангид ороод хоёр сарын хугацаанд их хичээж суралцсан. Тэгээд л “А” зэрэглэлийн гэрээт моделоор ажиллаж эхэлсэн. Одоогоор анги дааж аваад багшилж байна.

-Модель болсноор танд ямар өөрчлөлт гарсан бэ?

"Андра" академийн багш, топ модель Х.Бадамгэрэл, н.Энхтуяа гээд үе үеийн мундаг захирал, багш нараасаа үргэлж суралцдаг. Хүн бүрийн өмнө боломж  нээлттэй байдаг. Тууштай байсан хүн амжилтад хүрдэг гэж захиж хэлдэг. Мөн өөрийгөө дутуу үнэлэхгүй байхыг багш нараасаа суралцсан. Миний хувьд хүн бүрт чадвар байдаг гэж боддог. Чадвараа мэдлэгээр усалж хөгжүүлэх хэрэгтэй.  Учир нь би бага байхдаа өөртөө итгэлгүй байлаа. Тэгээд загварын ертөнцтэй холбогдож эхлээд өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, бусадтай харьцахдаа нээлттэй болсон. Өөрийгөө бусдад илэрхийлэх чадвараа хөгжүүлсэндээ баярладаг. Олон чадваруудад суралцсан. Харилцааны соёл, багаар ажиллах, алхааны техник, манлайлал, танилцуулга хийх  чадвар зэрэг тоочоод барамгүй зүйлийг эзэмшсэн.

 -Загварын шоунд ороход урьдчилж бэлддэг үү?

-Мэдээж тодорхой хугацаанд бэлдэнэ. Нэг шоу зарлагдлаа гэхэд  багш нар маань мэдээлэл, зөвлөгөө өгдөг. Шоунаас өмнө өөртөө анхаардаг. Тухайлбал арьс арчилгаа, үс засалт зэрэг. Мөн сэтгэл зүйгээ эерэг сайхнаар дүүргэх хэрэгтэй.

-Уншигчдад мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Монголдоо өөрийнхөө үнэ цэнийг бий болгоно. Тиймээс өөрийгөө сайтар хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Цаг хугацаатай уралдан хөгжиж мөрөөдөлдөө хүрнэ. Олон улсын хэмжээний модель болох зорилготой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 177 (6909)

Sone
Ig?
Ene ahiin ig n bnu?
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

3 цаг 21 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

10 цаг 22 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

10 цаг 29 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

18 цаг 40 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

18 цаг 40 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

18 цаг 40 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07