Захиргааны хэргийн танхимыг тэргүүлэх шүүгч Д.Мөнхтуяа гэж хэн бэ

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, шүүгч Дашдоржийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонголоо. 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН  ДАШДОРЖИЙН МӨНХТУЯА

Дашдоржийн Мөнхтуяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчээр 9 жил 5 сар ажиллаж байна.

2016-2019 онд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн;

2014-2016 онд “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн;

2016-2018 онд Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн;

2020 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүн;

2021 онд Нийт шүүгчийн Анхдугаар чуулган зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч;

2022 онд Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох, мэдээллийн дэд бүтцийг оновчтой болгох, холбогдох журам, баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар тус тус сонгогдсон болон томилогдон ажилласан.

2013-2017 онд Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;

2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;

2014-2016 онд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Нотариатын танхимын дотоод сургалтад “Хуульчийн ёс зүй”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шийдвэр гаргах эрх”, “Нотлох баримт бүрдүүлэх зарчим” сэдвийн сургагч багш;

2014-2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Улсын дээд шүүхээс зохион байгуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан дотоод сургалтуудад “Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Татварын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах асуудлууд”, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын агуулга”, “Нотлох баримтыг үнэлэх онол, практикийн асуудлууд” зэрэг сэдвийн давтан сургалтын багшаар тус тус ажилласан.

2013 онд “Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний бага хуралд “Ашигт малтмалын эрх зүй дэх өмчийн эрхийн зарим асуудал”;

2014 онд “Захиргааны хэргийн шүүх 10 жил” Олон улсын онол практикийн бага хуралд “Захиргааны эрх зүй дэх “functus officio” зарчим ба захиргааны албан тушаалтны “шийдвэрээ хүчингүй болгох” эрхийн зарим асуудал”;

2016 онд “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хуралд “Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик, анхаарах асуудлууд”;

2018 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний II хуралд “Захиргааны эрх зүй дэх обьектив, субьектив эрхийн зарим асуудал: Албан тушаалтны эрх “хуулиар зөвшөөрөгдөөгүй бол хориглогдох” зарчимд үндэслэгдэх нь”;

2021 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний III хуралд "Засгийн газрын шийдвэрт шүүхийн хяналтыг хэрэгжүүлж буй Монгол Улсын практик, зарим асуудал" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн. Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн хүрээнд “Ашигт малтмалын эрх зүй” гарын авлагыг 2014, 2017 онд хамтран бүтээж хэвлүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

polit
iim saihan busgui bas baidgaa saihan haragdaj.bna.amjilt husie
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

16 цаг 7 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

23 цаг 58 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

23 цаг 58 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

23 цаг 58 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин