Б.Бат-Оргил: Шорт трекийн төрлөөр олимпод оролцох зорилготой

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Д.ДАРАМБАЗАР

 

Биеийн тамир, спортын улсын хорооны тэшүүрийн шорт трекийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Бат-Оргилтой ярилцлаа.

 

-1994 оны олимпод Шорт трекийн төрөлөөр Монгол Улсын анхны тамирчин болж оролцсон. Түүнээс хойш манай улсын тамирчид хэрхэн оролцов. Одоогоор хэдэн тамирчин энэ төрлөөр олимпийн наадамд оролцоод байна вэ?

-Анх 1992 онд энэ спортод эгчийнхээ заавраар хөл тавьж, 1994 оны Норвегийн Лиллехамарын өвлийн XVII олимпод Монголоос шорт трекийн төрлөөр ганцаараа эрх авч орсон. Түүний хойш 1998 оны Наганогийн олимп, 2002 оны олимпиар манай улсын тамирчид оролцсоноос хойш өдийг хүртэл олимпод орж чадаагүй байна. Харин 2026 оны олимпод 24 төрлөөр оролцох зорилт Ерөнхийлөгч тавьсан. Үүний хүрээнд багш, дасгалжуулагчийг сонгож Монголоос энэ спортоор эрх олгох тэмцээнүүдэд оролцох боломжийг авч, тамирчдынхаа бэлтгэлийг эхлүүлээд байна. 

-1994 онд энэ спортоор оролцох тамирчдыг хэрхэн сонгодог байв. Өнөөдөр ямар байдлаар сонгож олимпод оруулдаг болсон юм бэ?

-1994 онд анхны шорт трекийн дэлхийн аваргуудын чансаагаар шилдэг 32 тамирчинг жагсааж олимпод оролцуулдаг байсан. Миний хувьд 30 дугаарт эрэмбэлэгдэж олимпод оролцсон. Түүнээс хойш эхний 24 тамирчинг оруулдаг болсон. Манай тамирчид өнгөрсөн Бээжингийн олимпоор оролцох магадлал өндөр байсан. Гэвч Бээжингийн олимп илүү нарийн сонгон шалгаруулалттай болсон. COVID-19 цар тахалтай холбоотойгоор зөвхөн дэлхийн чансаагаар 24-т эрэмбэлэгдэж чадаагүй бол хүлээлгийн жагсаалт үүсгэхгүйгээр тамирчдыг уралдуулсан. Энэ олимпод манай улсын тамирчин А.Зул 25-т эрэмбэлэгдэж хасагдсан.

2005 он АНУ-ын Вашингтон ДС орчимын Шорт трекийн Клубынхантайгаа Веатон хотод.

-Сүүлийн жилүүдэд энэ спортоор амжилт гаргаж чадаагүй шалтгаан нь юу байв?

-2002 оны олимпоос хойш олимпод орж чадаагүй хүчин зүйл нь мөсний асуудалтай холбоотой. Зуны улиралд мөс байхгүй. Зөвхөн өвөл тамирчид бэлтгэл хийнэ. Миний хувьд АНУ-д олон жил энэ спортын талаар судлахдаа тамирчид нь өвөл зунгүй бэлтгэл хийж амжилт гаргадаг гэдгийг мэдэрсэн. Харин манай тамирчид улирал алгасаж бэлтгэл хийхээр амжилт гаргах боломж хомс юм.

-Хэрэв зуны улиралд бэлтгэл хийх боломж бүрдвэл энэ спорт хөгжих боломжтой юу?

-Энэ спортоор хичээлэдэг боловсон хүчин дутагдаж, дасгалжуулагч нар цөөхөн болсон. Улсаас хамаарсан тэмцээн наадмууд зохиогдохоо больж, зөвхөн УАШТ хэдэн жилдээ нэг зохиогддог болсон. Энэ тэмцээнд 13 байгууллага оролцож тамирчдынхаа чансааг гаргадаг. Тамирчид цөөхөн учраас улсын шигшээ багт 1-2 тамирчин багтдаг. Иймээс энэ спорт өдийг хүртэл хөгжөөгүй, манай тамирчид олимпийн наадмуудаас хоцорч байна. Харин энэ оноос эхлэн Мөсөн өргөө болон Чингэлтэй дүүрэгт 60:90 хэмжээтэй мөсөн талбайтай болсон нь сайшаалтай. Гэхдээ санхүүгийн асуудал, тэшүүрийн асуудлаа шийдчихвэл дэлхий, олимпод өрсөлдөх бүрэн боломж манай тамирчдад бий болно.

-Санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ?

-Зуны бэлтгэл хийхээр төсөв шаарддаг. Мөсөн өргөө хувийн хэвшлийнх болохоор нэг удаа бэлтгэл хийх зардал 330 мянган төгрөг болдог. Харин Чингэлтэй дүүргийн мөсөн талбай 250 мянгын үнэтэй. Бид өдөр бүр ийм хэмжээний мөнгө төлж чадахгүй учраас гадна талбайд бэлтгэлээ хийдэг. Мөн Нийслэлийн спортын төв сургууль дээр тэшүүрийн ангийг нээж 10 хүүхдийг бэлтгэснээр улсаас төсөв авах боломж бүрдэж, тамирчдаа бэлтгэлийг нь хийлгэдэг. Техник хэрэгслийн хувьд зардал өндөртэй учраас есөн тэшүүр хувийн зардлаар худалдан авч тамирчиддаа нийлүүлдэг. Үүнээс гадна шигшээ багийн бүрэлдэхүүнд байгаа хоёр тамирчинг цалинжуулдаг. Монголын тэшүүрийн холбоотой хамтран өсвөрийн шигшээ баг бүрдүүлсэн. Гүйлтийн тэшүүрээр хичээлэж байгаа тамирчид шорт трекийн спортоор хамт хичээллэж болдог. Тиймээс тамирчид нэг бэлтгэлээр хоёр төрөлд өрсөлдөх боломжтой байдаг. Гэтэл зуны улиралд бэлтгэл хийх боломжгүйгээс үүдэж цаг алддаг. Тиймээс материаллаг баазаар дэмжвэл Шор трек бүрэн хөгжих боломжтой.

1992 оны Залуучуудын насанд хүрэгчдийн улсын аваргаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шигшээ багийн хамт.

-Яагаад шигшээ багийн тамирчид нь ийм цөөхөн байгаа юм бэ?

-Энэ жил тэшүүрийн шигшээ баггүй болох байсан. Өмнөх тэмцээн уралдаанаар олимпын эрх авч чадаагүй гэх үндэслэлээр спортын төрлөөс хасагдах хэмжээнд яригдсан. Өмнө нь энэ спорт олон тамирчинтай байсан ч тэмцээн уралдаан бүрийн зардлыг дааж тэмцээнүүдэд оролцуулахад бусад спорттой адил амжилт алга гэж шүүмжилж байсан ч Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан мөсөн талбайтай болсон учраас дараагийн олимп хүртэл танай холбоог харъя. Хэрэв эрх авч чадахгүй бол татан буулгана. Улсаас хоёр тамирчин нэг дасгалжуулагчийг цалинжуулна. Бусад тамирчдаа өөрсдөө цалинжуулж тэмцээндээ бэлтгээрэй гэж хэлснээр спортын төрөлдөө тогтож үлдсэн. Хэмнэлтийн хуулийн дагуу хоёр тамирчинг цалинжуулахаар болсон. Хэрэв ирэх оны тэмцээнүүдэд амжилттай байвал шигшээ багийн бүрэлдэхүүн тэлнэ.

-Одоо бэлтгэл хийж байгаа хоёр тамирчны бэлтгэл сургуулилт ямар түвшинд байна вэ. Оролцох тэмцээнүүд байгаа юу?

-Тамирчдын хувьд боломжоороо гадаа бэлтгэлээ хийгээд явж байна. Энэ спортын тамирчид уул өөдөө их гүйдэг. Энэ жил Богдхайрхан оргил руу тамирчдаа авч гаръя гэсэн боловч санхүүгийн асуудлаас болж очиж чадсангүй. Тэмцээнүүдийн хувьд 2024 онд болох залуучуудын ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Европын тэмцээнүүд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Хэрэв залуучуудын ДАШТ-д оролцох эрхээ авч дараагийн шатанд шалгарвал өвлийн олимпод оролцох зорилготой.

-2024 оны залуучуудын олимпод амжилт гаргахгүй бол танай холбоо, Шорт трек нь спортын төрлөөс хасагдах нөхцөл үүснэ гэсэн үг үү?

-Та нар амжилт гаргахгүй бол дараагийн удаад спортын төрлөөс хасна гэсэн. Хариуд нь мөсөн талбай байхгүй, цалингаар бэлтгэл хийхээр хүрэлцэхгүй байна гэдгийг уламжлахад бидэнд STEPPE ARENA-д бэлтгэл хийх бичиг гаргаж өгсөн. Тамирчдынхаа хамт бэлтгэлээ эхлүүлэх гэтэл эхний ээлжид 350 мянган төгрөг төлөх хэрэгтэй гэж байсан. Бидэнд санхүүгийн боломж байхгүй учраас гадна талбайд бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Хэрэв энэ тэмцээнүүддээ амжилт гаргаад дэлхийн аваргад оролцвол дэмжиж ажиллана гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдэгдсэн.

1994 оны олимпод орсны дараа Япон, Голландын сонин дээр.

-Та олон жил энэ спортын талаар бусад орны туршлагыг судалсан хүн. Дэлхийн улс орнуудын тамирчид ямар байдлаар хөгжиж байна вэ?

-Олон улсын тамирчид жилийн дөрвөн улиралд мөсөн дээрээ гулгадаг. Нарийн дасгалууд хийдэг. Зөвхөн мөсөн дээр бэлтгэл хийхээс гадна бусад спортоор хичээллүүлдэг. Хурд, хүчний дасгалыг өдөр бүр хийлгэнэ. Багийн ахлагчаас гадна эмч, зөвлөгч нар ажилладаг. Туслах дасгалжуулагч нь хүртэл бүх тал дээр тусалж олимпын бэлтгэлээ эртнээс эхлүүлдэг. Ингэснээр бусад орны тамирчид манай улсын тамирчнаас илүү болж байгаа юм. 

-Олон улс дахь энэ спортын холбооноос мөнгөн тусламж орж ирдэг гэж сонссон. Энэ мөнгөөр өөрсдийн мөсөн өргөөгөө бариад бэлтгэл сургуулилтаа хийж болдоггүй юм уу?

-Бидэнд тэшүүрийн гурван төрөлт тэмцээний хоёрт нь оролцдог гэдэг журмаар 50 мянган ам.долларын буцалтгүй тусламж ирдэг. Хамгаалалтын хувцас хэрэглэл болон бэлтгэл хийх талбай, мөсний мөнгө гээд тал бүрт хуваахаар энэ мөнгө дуусдаг. Мөсөн талбайг өмнө нь барихаар болж байсан ч газар байхгүй гэдэг шалтгаанаар төсөв авч чадаагүй. Харин ирэх оноос эхлэн мөнгөн тусламжийн хөрөнгө дээрээ тулгуурлаж спортын мөсөн өргөөгөө бариад, тамирчдаа бэлтгэе гэсэн бодлогыг барьж ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 176 (6908)

 

“Зуны Давос” чуулган Монгол Улсад хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлж байна

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов.

21 мин
ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томилуулах саналыг хэлэлцүүлэхээр ТББХ-нд УИХ-ын дарга хүргүүлжээ

25 мин
А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

А.Даваажаргал: Долоодугаар сарын 16, 17-нд ажилтан албан хаагчдаа амраахыг хувийн хэвшлийн байгууллагуудад уриалж байна

28 мин
Цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон

34 мин
Та нарын тарих тэрбум модонд бидний тарих нэг мод нэмэр

6-р сарын 20-ны өдөр Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар дахь студи

6 цаг 21 мин
Сонсгол: Хоёр жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Малчны тухай хуулийн хуулийн хэр

10 цаг 44 мин
Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилж өргөн барьсан Ойн тухай хууль маргаан дагуулаад байна. Уг нь тэрээр Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Гэхдээ санаачилсан хууль нь байгаль орчин, тэр дундаа ойн эсрэг хууль болсон талаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг, төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлдэг, үйл ажиллагаа явуулдаг хүмүүс хэлж эсэрг

10 цаг 44 мин
Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Малчны тухай хуулийн сонсгол болж байна

Өчигдөр 15 цаг 03 мин
Оюу толгойн гэрээг залилангийн шинжтэй гэж үзэн, хуулийн байгууллагад хандлаа

Оюу толгойн гэрээ нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомж, улмаар Монгол Улсын Үндсэн

Өчигдөр 13 цаг 05 мин
Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Ираны цөмийн хөтөлбөр нь Барууны дэмжлэгтэйгээр эхэлсэн боловч АНУ-Ираны хооронд олон арван жилийн хурц

Өчигдөр 06 цаг 00 мин