2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

46 мин
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал болон төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэв. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг авч үзсэн байна. Энэ өдөр улс төрийн хүрээнд илэрхийлсэн байр сууриудыг хүргэж байна.

 

О.Цогтгэрэл: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бүлгээр эцэслэнэ

 

-Улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр үндсэн асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, МАН-ын олонхын байгуулсан Засгийн газарт хариуцлага тооцох асуудал. Хоёрдугаарт, төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлыг ярилцсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын үед УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, эцэслэнэ. Харин төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа учраас манай бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцож байгаа.

 

Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнийн өмнөөс бие биеэ хохироох хэрэггүй

 

-Би Л.Оюун-Эрдэнэд нэг л зүйл хэлнэ. Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч эрүүл ухаантай хүн Монгол Улсад байхгүй шүү. Одоо энэ талцал, хэрүүлээ болих хэрэгтэй. Би Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад нь эсэргүүцэж байсан. Тухайн үед Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж, өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа худал хуурмагаар засагласан, айдсаар засаглах гэж оролдсон гэж үздэг. Тийм учраас би түүнийг эсэргүүцэж байсан.

 

Ч.Анар: Төсвийн тогтвортой байдлын тухай хууль өөрөө тогтвортой байх ёстой

 

–Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэсэн хэр нь төсөв хэлэлцэх бүрд өөрчлөлт оруулдаг байж болохгүй. Төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах гэж энэ хуулийг баталсан. Гэтэл байнга өөрчлөөд байвал хуулийн үндсэн зорилго алдагдана. Тиймээс төсвийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах, төсөв дагуулж хуулиа өөрчилдөг байдлыг хязгаарлах зохицуулалт шаардлагатай.

 

З.Мэндсайхан: “Онтре”-гийн лицензийг шилжүүлсэн асуудал байхгүй

 

-“Онтре”-гийн лицензийг шилжүүлсэн асуудал огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Шивээ толгойн тусгай зөвшөөрлүүдийг ямар нэг байдлаар шилжүүлээгүй. Засгийн газар “Онтре”-тай холбоотойгоор лиценз барьцаалсан, тус компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээсэн асуудал байхгүй.

 

П.Сайнзориг: Худалдан авалтыг төлөвлөлтөөс хяналт хүртэл нь уялдуулах ёстой

 

-Одоогийн хуульд худалдан авах ажиллагааны үндсэн дөрвөн арга бий. Гэхдээ хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй харилцаа болон шууд гэрээ байгуулах зохицуулалт давхардсан асуудал байна. Тиймээс шинэчилсэн найруулгаар худалдан авах ажиллагааны аргуудыг тодорхой болгож, энэ давхардлыг арилгах шаардлагатай.

Төрийн худалдан авах ажиллагааг зөвхөн тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийснээр нь харж болохгүй. Төлөвлөлтөөсөө эхлээд сонгон шалгаруулалт, гэрээний гүйцэтгэл, хяналт хүртэл бүх үе шат нь хоорондоо уялдаатай байх ёстой.

 

О.Номинчимэг: Хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгох шаардлагатай

 

-Хуулийн үйлчлэх хүрээнд яг ямар байгууллага, ямар төрлийн харилцаа хамрагдахыг тодорхой болгох шаардлагатай. Мөн ямар тохиолдолд тусгай зохицуулалт үйлчлэх вэ гэдэг нь ойлгомжтой байх ёстой. Шинэчилсэн зохицуулалтаар өмнө нь үүсэж байсан давхардал, ойлгомжгүй байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.

 

Б.Мөнхсоёл: Усны нөөцийн ашиглалт, хамгаалалтын зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай

 

-Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах асуудалд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Усны нөөцийн ашиглалт, хамгаалалттай холбоотой өнөөгийн зохицуулалтыг сайжруулах зорилгоор Усны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Усны нөөцөө хамгаалах, ашиглалтыг зөв зохицуулах асуудлыг хууль эрх зүйн хүрээнд илүү тодорхой болгох шаардлагатай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 187 (7929)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

46 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

46 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

46 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01