Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

1 цаг 4 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замын төслийн хариуцлагын асуудлыг хуулийн байгууллагын шалгалт, шийдвэрээс хамааруулан хүлээж буйгаа мэдэгдлээ.

Түүний хэлснээр, хурдны замын төсөл гацсан байдалтай байгаа. Хууль хүчний байгууллагаас хяналт шалгалт явуулж, 3 этгээдийг татаж, эрүүгийн хэрэг үүсгээд байгаа талаар Нийслэлийн удирдлага мэдээлэл авсан гэв.

Б.Пүрэвдагва нийслэлийн байр суурийг тайлбарлахдаа, төсөвт 500 тэрбум төгрөг суулгаж шилжүүлчихсэн учир үүнийг үр ашигтай зам болгох санал баримталж байсныг онцолсон. Харин Туулын трассыг иргэд илт эсэргүүцсэн бөгөөд ай сав, ундны усны эх үүсвэрийг хамгаалах шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор нийслэл дараах хувилбаруудыг дэвшүүлж байгаа аж. Тодруулбал, олон түвшний уулзвар, холбоос замууд, торлог зам хийх; баруун гарцыг хийх зэрэг багтаж байна.

Гэвч хуулийн байгууллага шалгах процесс явагдаж байгаа тул одоогоор хүлээлтийн байдалтай байгаа аж. Нөхцөл байдлыг эргэн харахад хүнд асуудлууд харагдаж байгаа ч хуулийн байгууллага тодорхойлолт, дүгнэлтээ гаргана гэж найдаж буйгаа хотын дарга илэрхийлэв.

Гэрээний заалтын дагуу 78 орчим тэрбум төгрөгийн алданги бодогдох нөхцөл үүссэн байна. Харин одоогоор Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв. Гэрээ асуудалтай байвал арбитраас айх зүйлгүй гэсэн байр суурьтай байгаагаа тэрээр илэрхийлж, хууль шүүхийн байгууллага процессыг сайтар тодруулж, түүний дараа цаашид алхахаас өөр аргагүй нөхцөлд байгааг хэллээ.

 Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

47 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

1 цаг 4 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

1 цаг 8 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

3 цаг 41 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

14 цаг 22 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

14 цаг 22 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

14 цаг 22 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02