АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

53 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолтой холбоотой хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Шатахууны хүртээмжийг хангах зохицуулалтыг судлах үүрэг албаныханд өгснөө хэлж, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр хэлэлцээ хийж байгаагаа танилцууллаа.

Сайдын хэлснээр, хомсдолтой үед шатахууныг хүртээмжтэй байлгах зохицуулалтыг судлахыг албаныханд даалгасан. Машины дугаараар бүртгэж, өдөрт авах хэмжээг тохируулах боломжтой эсэхийг одоогоор судалж байгаа бөгөөд тодорхой шийдвэр гараагүй гэв. Одоогоор шатахууныг хязгаарлалтгүй олгож байгаа гэв. Гэхдээ нэг иргэнд хэдэн литр олгох талаар ямар ч тоо дурдсангүй.

Зарим хүн хомсдлыг далимдуулж ШТС-ээр тонноор нь шатахуун нөөцөлж, дамжуулан зарж байна гэж сайд шүүмжиллээ. ШТС-ын зарим ажилтан бүлэг үүсгэн их хэмжээний шатахуун хулгайлсан тохиолдол ч гарсныг хэлэв. Ийм хэргийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж үзэж байгаагаа тодотгов. Тонноор шатахуун олгосон ШТС болон зарим ААН-ийг ШӨХТГ 20 сая төгрөгөөр торгосныг мөн дурдав.

Сайд иргэдэд хандаж, захиргааны арга хэмжээ авхуулалгүйгээр "бие биедээ хайртай" байхыг уриалав. Өвчтэй хүн, балчир хүүхэдтэй өрх, хувийн бизнесээ амжуулдаг хүмүүс шатахуунд хүрэх боломжтой байх ёстой гэв.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

31 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

49 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

53 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

3 цаг 25 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

14 цаг 6 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

14 цаг 6 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

14 цаг 6 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02