Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагдлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос ойролцоогоор 58 хувиар өндөр үзүүлэлт юм.
Үнэ өсөхөд АНУ, Ираны хооронд хийж буй яриа хэлэлцээний тодорхойгүй байдал, АНУ-ын Ойрхи Дорнод дахь цэргийн хүч нэмэгдүүлж буй тухай мэдээлэл нөлөөлж байна. Д.Трамп ирэх арваннэгдүгээр сарын завсрын сонгуулийн дараа Иранд дахин цохилт өгөх хүсэлтэй байгаа нь тодорхой болсон. Түүнчлэн Хятадын томоохон боловсруулах үйлдвэрүүд аравдугаар сард боловсруулсан шатахууны экспортыг ихэнхийг нь зогсоосон зэрэг нь нөлөөлж байна.
Нөгөө талд Персийн булангаас гарах түүхий эдийн урсгал дайны өмнөх түвшинд ойртож, G7 орнууд дараагийн дөрвөн сарын хугацаанд 100 сая баррель хүртэл нөөцөө гаргахыг авч үзэхээр тохиролцсон нь үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байна. Дайн эхлэхээс өмнө Brent ойролцоогоор 72 доллар байсан бол одоо түүнээс хамаагүй өндөр түвшинд хэвээр байгаа нь инфляцийг хурцатгаж байна.
Эх сурвалж: polit.mn