Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

36 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэ өдөр 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, дараагийн шатанд шилжүүлэхээр товлосон ч чуулганы танхимаас тодорхой асуудлыг Төсвийн байнгын хороонд дахин буцааж, Байнгын хороо хуралдсаны дараа чуулган үргэлжилсэн юм.  Чуулганы нэгдсэн хуралдаан 14:00 цагт 95 гишүүн буюу 75 хувийн ирцтэй эхлэв.

 Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлосон байлаа. Гэвч төсвийн тодотгол шууд дараагийн шат руу шилжсэнгүй.Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар горимын санал гаргав.Тэрээр өмнөх хэлэлцүүлгийн үеэр дэмжигдээгүй хоёр саналыг дахин авч үзэх шаардлагатай гэж тайлбарласан юм. Нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой 46.6 тэрбум төгрөгийн зардал. Нөгөө нь Боловсролын яамнаас оруулсан түрээсийн төлбөртэй холбоотой 14 гаруй тэрбум төгрөгийн асуудал байв. Н.Наранбаатар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд төсвийн гурав дахь хэлэлцүүлгээс эхлэн тодорхой асуудлаар Байнгын хороонд чиглэл өгч дахин хэлэлцүүлэх боломжтойг дурдаж, дээрх саналуудыг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх санал гаргалаа. Түүний горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь дэмжив.Ингэснээр төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өгч, чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.Төсвийн тодотгол ийнхүү гурав дахь хэлэлцүүлгийн шатнаас Байнгын хорооны ширээнд дахин очлоо. Чуулган завсарласны дараа Төсвийн байнгын хороо хуралдаж, нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу тодорхой асуудлуудыг дахин хэлэлцэв.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь төсвийн нийт орлого, зарлага, алдагдлын хэмжээг бүхэлд нь дахин ярьсангүй. Харин өмнөх хэлэлцүүлгийн үеэр дэмжлэг аваагүй тодорхой зардлуудыг төсвийн тодотголд хэрхэн тусгах вэ гэдэг асуудалд төвлөрөв. Эхнийх нь нийгмийн хамгааллын зардал. Хоёр дахь нь боловсролын салбарын түрээсийн төлбөр. Өөрөөр хэлбэл, төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлэг эцсийн шатандаа ойртсон ч өмнөх санал хураалтаар орхигдсон зардлууд эргэн орж ирснээр парламент дахин хэлэлцэх шаардлагатай болов. Төсөв хэлэлцэх үеэр ийм нөхцөл үүссэн нь УИХ-ын гишүүдийн хувьд нэгэнт санал хураасан асуудлыг дахин хэлэлцэхдээ эх үүсвэр, зардлын зориулалт болон төсвийн нийт тэнцэлд хэрхэн нөлөөлөхийг зэрэг авч үзэх шаардлага бий болгосон юм.

 

14 тэрбумын түрээсийн зардал ч анхаарал татав

 

Хэлэлцүүлгийн нөгөө талд Боловсролын яамны түрээсийн төлбөртэй холбоотой 14 гаруй тэрбум төгрөгийн асуудал байлаа. Төсвийн тодотголын өмнөх шатанд дэмжигдээгүй энэ саналыг мөн дахин хэлэлцүүлэхээр чуулганаас чиглэл өгсөн юм. Ийнхүү нэг талд иргэдэд шууд очих нийгмийн хамгааллын зардал, нөгөө талд төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой түрээсийн зардал зэрэгцэн Төсвийн байнгын хорооны ширээнд дахин тавигдав. Төсвийн тодотголын хэлэлцүүлэгт төсвийн ерөнхийлөн захирагч бүр өөрийн салбарын шаардлагатай гэж үзсэн зардлыг хамгаалж байгаа бол УИХ тухайн зардлын эх үүсвэр болон зайлшгүй шаардлагатай  Төсвийн байнгын хороо тодорхой асуудлуудын хүрээнд гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Ингэснээр энэ өдрийн төсвийн хэлэлцүүлэг чуулганаас Байнгын хороонд, Байнгын хорооноос эргээд чуулганы танхимд гэсэн дарааллаар өрнөв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн санал хураалтаар шийдвэрлэсэн байна. УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн байнгын хорооны даргын гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлж, олонхын саналаар тодорхой асуудлыг дахин хэлэлцүүлэх чиглэл өгсөн юм. Энэ шийдвэрээр Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслөөс гадна Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах төслүүд хамт Байнгын хороонд буцав.Өөрөөр хэлбэл, нэг саналын өөрчлөлт зөвхөн нэг яамны төсөвт хамаарахгүй.

Нэгдсэн төсвийн бүтцэд багтаж байгаа сангуудын орлого, зарлагатай уялдах учраас багц төслөөр нь хэлэлцэх шаардлага үүсэж,  байгаа юм.Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналуудыг санал хураалтаар шийдвэрлэсний эцэст Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ингэснээр төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийн шат үндсэндээ өндөрлөв. Төсвийн тодотголыг аравдугаар сарын 20-ны дотор батлах шаардлагатай. Ингэснээр арваннэгдүгээр сараас эхлэн таван асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, ахмадын суурь тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын тарифын өсөлтийг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна. Мөн 2027 оны улсын төсвийг энэ долоо хоногт хууль тогтоомжид нийцсэн эсэхээр санал хурааж, ажлын хэсгээ байгуулан, хэлэлцүүлгийн цаглабарын дагуу улсын төсвийг батлахаар парламент ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 188 (7930)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

36 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

36 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

36 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

11 цаг 1 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

11 цаг 18 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

11 цаг 23 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

13 цаг 55 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

Өчигдөр 06 цаг 00 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

Өчигдөр 06 цаг 00 мин