Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

36 мин
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Рио Тинто нь арбитрын шүүхийн маргаанд ялагдав. Энэ тухайд ОХУ-ын “Коммерсант” сонинд 2026 оны 09 сарын 26-нд нийтэлсэнийг толилуулъя.

Оросын “Русал” компани нь уул уурхайн олборлогч групп болох Рио Тинтогоос хохирлыг барагдуулахад 1,278 тэрбум ам.долларыг гаргуулах, зэсийн Оюутолгой ордын оператор болох Монголын Oyu Tolgoi LLC-ийн 66 хувийг шилжүүлж авах нэхэмжлэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой хэргийг 2026 оны 9 сарын 7-ны өдөр Баруун хойд тойргийн Арбитрын шүүх хаалттай горимоор хэлэлцсэн байна.

Калининград мужийн Арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр баталсан тул “Русал”-ын нэхэмжлэлийг хангав гэж тодорхойлолтод өгүүлжээ. Рио Тинтогийн бүтцийн компани болох RTA Holdco Australia 5 Pty Ltd нь шийдвэрийг зөвшөөрөхгүй тул зохих шатанд давж заалдана гэв. Тус компани нь шүүхийг хөрөнгийн болон процессийн эрх зүйн хэм хэмжээг буруу ашигласан, нөхцөл байдал болон нотлох баримт зөрчилтэй гэж үзээдөөр бүрэлдэхүүнтэйгээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргасан байна. 

“Русал” болон Рио Тинтогийн энэхүү маргаан нь австралийн Queensland Alumina Limited (QAL; энд гуравдагч тал гэж оролцож байгаа) компанитай холбоотой билээ. Энэхүү компани нь Гладстон дахь хөнгөн цагаант шорооны заводыг удирддаг юм. Энэ компанийн 80 хувийг Рион Тинто, 20 хувийг “Русал” зэмшдэг. 2022 оны 4-р сард хориг арга хэмжээтэй холбоотойгоор QAL нь “Русал”-ын боловсруулах эрхийг зогсоож, энэхүү төслөөс хассан байна. “Русал” нь хөнгөн цагаант шороо нийлүүлэхээс татгалзсан гэх үндэслэлээр QAL-ыг австралийн шүүхэд өгсөн боловч ялагджээ. 2025 оны 4-р сард “Русал” нь Рио Тинтог Калининград мужийн Арбитрын шүүхэд өгсөнөөр өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.

Оюутолгой-Нэг тэрбум тонн хүдрийн нөөц бүхий, дэлхийд дөрөвт орох том уурхай юм. Rio Tinto Oyu Tolgoi Netherlands B.V. и THR Oyu Tolgoi Ltd нь 66 хувийг, Монгол Улс 34 хувийг нь эзэмшдэг. Financial Times-д бичсэнээс үзвэл нийт төслийн үнэ 18 тэрбум ам.доллар аж. 2028-2036 онд тус орд газрын олборлолтын дундаж хэмжээ нь жилд 500 мянган тонн зэс байх бол гэж Рио Тинто мэдээлж байв. Бидний таамагласанчлан “Русал” нь Оюутолгойн операторын 66 хувийг нэхэмжлэх магадлалтай юм.

Баруун хойд тойргийн Арбитрын шүүхийн материалаас үзэхэд, “Русал” нь нэхэмжлэлийн эрхээ шилжүүлсэн бололтой: Есдүгээр сарын 15-нд “Селена-М” хувьцаат нийгэмлэгийн эрх шилжүүлэн авсан тухай мэдэгдлийг шүүх хүлээн авсан ба аравдугаар сарын 6-нд хэлэлцэхээр товложээ. “Селена-М” нь 2025 оны арваннэгдүгээр сард Москва мужид байгуулагдсан ба хувьцаа эзэмшигчид нь хэн хэн болох нь тодорхойгүй, компанийн захирал нь Наталья Ожимкова. “Селена-М” сайтан дээр асуудалтай активууд, өр зээлийн нэхэмжлэл, дампуурал, өрийн бүтцийн өөрчлөлт болон нэхэмжлэлийн эрх бүхий гэрээнүүд гэсэн хүрээнд хуулийн болон хямралын эсрэг цогц үйлчилгээ үзүүлдэг гэсэн байна.

“Русал”-ын хэвлэлийн алба нь удтал зөвлөлдсөний эцэст “Коммерсантад” ийн мэдээлэв: Оюутолгойн 66 хувийг нэхсэн нэхэмжлэлийг шүүх хангасан нь Рио Тинто энэхүү шийдвэрийг Монголд биелүүлэхдээ өөрийн эзэмшлийн хамаарах хувийг зарж борлуулаад, олсон орлогоо шүүхийн шийдвэрийн дагуу хохирлыг барагдуулахад шилжүүлнэ гэсэн үг юм гэв. Үүнээс өөр тайлбарыг тус компани одоохондоо өгөөгүй байна.

2024 онд Австралийн шүүхүүд нь “Русал”-ын нэхэмжлэлийн хариуд Rio Tinto, QAL хоёр нь олон улсын хориг арга хэмжээний хүрээнд ажилласныг тогтоосон гэж Рио Тинто мэдэгдэв. “Оросын шүүхүүдэд өнөөдөр хийгдэж байгаа хэлэлцүүлгүүд нь энэхүү асуудлыг дахин эргэн авч үзэх гэсэн оролдлого бөгөөд Рио Тинто өөрийн эрхээ хамгаалсаар байх болно” гэлээ.

Дээрхий асуудлаарх байр сууриа “Селена-М”, ч Монголын тал ч илэрхийлсэнгүй.

Pen & Paper-ын өмгөөлөгч Денис Драгуновын үзэж байгаагаар нэхэмжлэгч тал нь гадаадын эрх зүйн хүрээнд шийдвэрийг биелүүлэх, мөн түүнчлэн хориг арга хэмжээтэй холбоотой хязгаарлалтуудын улмаас процесст өөр этгээдийг оруулж ирж байгаа аж. “Яковлев болон түншүүд”-ын түнш Алина Тарасова харилцан буулт хийх тухай яригдаж байж болохыг онцолжээ. Үүний боломжит шалтгаан нь одоо тодорхой хэмжээний мөнгийг аваад, шинэ зээлдэгчид цаашдын нэхэмжлэлийн зардлууд болон эрсдлийг үүрүүлэх явдал байх гэж таав. “Гадаадын хөрөнгөтэй холбоотой шийдвэрийн хэрэгжилт нь олон жил шаардаж болзошгүй” гэж тэр нэмж хэлэв.              

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь “Селена-М”-д 1,278 тэрбум ам.долларыг гаргуулж авах, Oyu Tolgoi LLC-ийн 66 хүртэл хувийг эзэмшихээр хандах боломжийг олгоно гэж ”Ляпунов Терехин болон түншүүд”-ийн Анастасия Ляпунова тайлбарлалаа. Түүний үзэж байгаагаар бол Монголын компанид хувь эзэмших эрх зүйн үндэс бол байгаа аж. 1999 онд байгуулсан Орос-Монголын хоорондын харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээнд иргэний хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрүүдийг харилцан зөвшөөрөх болон хэрэгжүүлэх тухай тусгасан. Гэхдээ Монголын шүүх нь Монголын талын мэдээллийн хангалтыг болон хариуцагч талуудын эрхийн хангалтыг шалгах ёстой. Оюутолгойн хувьцааны тохироо нь гуравдагч этгээдэд хувьцааг шилжүүлэхийн өмнө адил нөхцөлөөр бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгох үүрэгтэйг тусгасан байдаг ба энэ механизмыг нэхэмжлэхтэй холбох, эсэхийг Монголын шүүх тогтооно гэж Ляпунова нэмж хэллээ.

Монголын төслөөс хувь эзэмших асуудалд улс төрийн саад хориг үүсэж болзошгүй тул асуудлыг улс хоорондын түвшинд шийдэх байх гэж Денис Драгунов өгүүлэв. Анастасия Ляпунова болохоор шүүхийн шийдвэр, мөн хувь эзэмших нэхэмжлэл нь мөнгөн тооцоо хийх эсвэл өөр хөрөнгийг шилжүүлж авах, Рио Тинтотой тохиролцоонд хүрэх хэлэлцээрийн гол хөшүүрэг болно гэж үзвэл илүү бодитой гэжээ.

Т.ОЮУ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 188 (7930)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

36 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

36 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

36 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

11 цаг 1 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

11 цаг 18 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

11 цаг 23 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

13 цаг 55 мин
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

Өчигдөр 06 цаг 00 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

Өчигдөр 06 цаг 00 мин