“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна. Гэвч, ийм болоод сар илүү болж байгаа сураг чих дэлслээ. Энэ үнэн бол муу, худал бол сайн хэрэг л дээ.

Энэ эргэлзээтэй мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Оюу толгойн “бусдын гарт” байдаг хоёр нөөцтэйхэн лицензийн тухай таагүй мэдээ залгалаа. Оюу толгой ордын нийт нөөцийн бараг 32 хувийг агуулдаг Шивээ толгой (MV-15226), Жавхлант (MV-15225) гэсэн хоёр хэсэг бий. Ашиглалтын лицензийг нь Канадын Ванкувер хотод төвтэй, Канад болон Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ ресурс” компани эзэмшдэг. Эдгээрийг “Оюу толгой” ХХК буюу “Рио Тинто” компани шилжүүлэн авахаар нэлээд хэдийнээс ажилласан нь нууц биш болсон. Гэхдээ “Тус лицензүүдийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх ажил бүрэн дуусаагүй, одоогоор холбогдох талууд болон Засгийн газрын түвшинд хэлэлцээ, бэлтгэл үе шатандаа үргэлжилж байгаа” тухай эх сурвалжууд саяхныг болтол мэдээлж байв. Учир нь, 2024 оны арванхоёрдугаар сард Олон улсын арбитрын шүүхээс тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйл явцыг дэмжих шийдвэр гаргасан. “Оюу толгой” ХХК болон холбогдох талууд лиценз шилжүүлэх асуудлаар Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, яриа хэлэлцээ хийх шаардлага үүссэн. Дээрээс нь, Шивээ толгой (MV-15226), Жавхлант (MV-15225)-ын лицензтэй талбайнууд нь Оюу толгойн гүний уурхайн олборлолтод чухал үүрэгтэй. Эдгээр нь лиценз шилжүүлэх ажлыг ултай суурьтай хийлгэх шаардлагыг бий болгож байсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…“Онтрэ ресурс” компани 2026 оны есдүгээр сарын 28-нд Шивээ толгой, Жавхлантын хоёр лицензийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэхтэй холбоотой татварыг төлсөн гэж мэдэгдсэн мэдээг гадаадын албан ёсны сайтаас авлаа. УИХ-ын шийдвэр гараагүй байхад “Онтрэ ресурс” компанийн лиценз шилжүүлгийн татвар ямар үндэслэлээр төлөгдсөн бэ” гээд (https://www.entreeresourcesltd.com/news/index.php... линкийг олон нийтийн сүлжээнд тавьсан байв. Тодруулбал, “Онтрэ ресурс” компанийн захирал саяхан захидал бичихдээ “Лицензүүдийг шилжүүлсэн. Татвараа төлсөн. Одоо АМГТГ-т холбогдох бичиг баримтыг хүргүүлэн ажиллаж байгаа” хэмээн мэдээлжээ. Оргүй ч мэдээлэл биш бололтой.

Харин энэ талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Бас нэг худал гүтгэлэг. “Онтрэ ресурс”-ийн лиценз шилжээгүй. Ашигт малтмал газрын тосны агентлагт ийм хүсэлт ирээгүй. Ирсэн ч шилжүүлэхгүй. Хэлэлцээ хийж Монголын тал өгөөжийн дийлэнхийг авах хүртэл энэ лицензтэй холбоотой ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй. Бүх зүйл ил тод байгаа. Татвартай холбоотой асуудлыг манай салбар хариуцдаггүй. Тодруулах ёстой газраас нь тодруулна биз” гэж хариу өгсөн байна.

Ер нь бол, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хэлсэнчлэн “УИХ шийдэх ёстой” гэдэг үнэн юм. Мөн “Онтрэ ресурс” компанийн зүгээс “Татвараа төлсөн” гэдэг нь ноцтой. Түүнчлэн АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын “Лиценз шилжээгүй” гэдэгт итгэж болох учиртай. Тэрээр уг асуудлыг хамгийн түрүүнд мэдэх ёстой бөгөөд хариуцаж байгаа албан тушаалтан юм. Харин “Татвартай холбоотой асуудлыг манай салбар мэдэхгүй” гэсэн нь лиценз шилжээгүй ч шилжих ажиллагаа нэг шат ахисан байхыг үгүйсгэхээргүйг харуулж байна.

Үүнээс гадна УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны хуралдаанаар “Онтрэ ресурс” компанийн   ашиглалтын лицензийн мэдээллийг сонссон. Тэр үеэр  АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот лицензүүдийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Онтрэ гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын лицензийн талаар “Айвенхоу Майнз Лимитед” компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж", улмаар Засгийн газар уг хайгуулын лицензүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын лиценз болгох” талаар заасан.

Гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын лицензүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын лицензүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын лицензүүдийг “Онтрэ” ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 3-нд олгосон. Хуучнаар АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр Шивээ толгой, Жавхлант нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын лиценз болгожээ. Эдгээр ашиглалтын лицензээр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.

“Туркойз хилл ресурс”, “Онтрэ ресурс лимитэд” компаниуд 2004 онд буюу Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр “Онтрэ”-гийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд “Туркойз хилл ресурс” компани 35 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70 болон 30 хувь, 560 метрээс доош бол 80 болон 20 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ “Туркойз хилл ресурс” компани 2005 онд “Оюу толгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, “Онтрэ”-гийн лиценз бүхий талбайнуудад “Оюу толгой” ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн “Онтрэ гоулд” компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, “Онтрэ” ХХК-ийн лицензүүдийг шилжүүлэн авахыг “Оюу толгой” ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны арванхоёрдугаар 19-ний өдөр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна. Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний хуралдаанаараа Оюу толгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулсан. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтрэ” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсвэл түүнийг АМНАТ-өөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа. Лицензүүдийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагыг хангуулах нь чухал байгаа” хэмээн танилцуулж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 187 (7929)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

7 цаг 17 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

8 цаг 21 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

21 цаг 4 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

21 цаг 4 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 4 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин
Нүүрс тээврийн зогсонги байдалтай холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүслээ

Нүүрс тээврийн жолооч нар эрх нь зөрчигдөж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Уржигдар 16 цаг 27 мин
Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог

Голомт банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн олон улсын төлб

Уржигдар 16 цаг 16 мин
Бие хамгаалагчдын мэргэжлийн хөгжил, эрх зүйн орчныг хэлэлцэнэ

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уржигдар 15 цаг 40 мин
Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал арван нэгдүгээр сарын 26-нд  болно

Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын  зохион байгуулалт хийх,  ерөнхийлөгчийн  сонгуультай холбоотой асуудлаа

Уржигдар 15 цаг 39 мин