Б.Ууганбаяр: Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдэл хэрэгжүүлнэ

2022-09-13
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Start-Up” буландаа "Hand pro" компанийг онцолж, төслийн Зөвлөх Б.Ууганбаяртай ярилцлаа.

 

- "Hand pro" гэх байгууллага хэрхэн бий болж байв. Байгууллагынхаа талаар мэдээлэл хүргэхгүй юу?

-"Hand pro" төслийн санаа 2020 онд гарч байсан. Нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагаар энэ оноос албан ёсны компани байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлыг технологийн тусламжтайгаар шийдэж байгаа. Эхний ээлжинд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулж “Виртуал дохионы хэлмэрч”-ийг хиймэл оюун ухааны шийдлээр бий болгож байна. Цаашлаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрны функцыг бий болгож, ажил олгогч болон ажилтан хоорондын харилцааг судалгааны үндэслэлтэйгээр цахим орчинд боловсруулж, тохируулгатай ажлын байрны онцлогт нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бэлтгэн ажил олгогч талд санал болгох юм.

-Анх хэчнээн хүнтэй ажлаа эхлүүлж байв. Хүний нөөцөө хэрхэн бүрдүүлдэг вэ?

-Хүний нөөцийн хувьд маш сонирхолтой хамт олон бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг онцлог нь өөрсдийн гэсэн амьдралын соёлтой. Эдгээр иргэдтэй хамтран ажилласан туршлагатай баг хамт олон манай дээр ажилладаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд манай багт жилээс жилд нэмэгдсээр байна. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй гурав, технологийн найман ажилтан, дохионы хэлмэрч нэг, зөвлөх гурав, судлаач гээд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа хүний эрхийг дээдэлдэг байгууллагын соёлд тулгуурлаж, харилцааны өндөр ур чадвартай иргэдийг ажилд авахыг эрмэлздэг.

-Монголд виртуал дохионы хэлмэрчээр үйлчилгээ үзүүлдэг өөр байгууллага байдаг билүү. Танайх анхдагч болж байна уу.

-Манай улсад виртуал дохионы хэлмэрчийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага байхгүй. Манай хамт олны хэрэгжүүлж байгаа төсөл нь Монголдоо анхдагч, оюуны өмчийн албан ёсны патенттайгаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй анхны төсөл юм. Цаашид энэхүү төсөл нь олон улсын дохионы хэлний хувилбартайгаар өргөжиж, Зүүн Өмнөд Ази болон Европын холбооны улсуудад ашиглагдах бүрэн боломжтой.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ талын тусламж үйлчилгээ дутмаг байдаг. Үүнийг сайжруулж, хөгжил рүү чиглүүлэхийн тулд ямар ажил хэрэгжүүлбэл зүйтэй вэ?

-Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг 2015 оноос эрчимтэйгээр дэмжиж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ирсэн. Тухайлбал, 2015 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хууль”-ийг баталж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар, 2017 оноос Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хүртээмж, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн тусламж үйлчилгээний ажлууд дутмаг байгаа нь тодорхой ч технологийн тусламжтайгаар олон асуудлыг шийдэх боломж бидэнд бий. Тухайлбал, хиймэл оюун ухаанд суурилсан цахим дохионы хэлмэрч бүтээгдсэнээр сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн цагдаа, эмнэлэг, боловсрол, мэдээллийн хүртээмж, төрийн бүх шатны үйлчилгээг энэхүү хиймэл хүний тусламжтайгаар шууд авах боломжтой болно. Цаашид, бид харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан технологийн шийдлийг үргэлжлүүлэн судлаж хэрэгжүүлэхийг зорьж байна.

-2023 онд Виртуал дохионы хэлмэрч бүтээж боловсролын салбарт нэвтрүүлнэ гэж сонссон. Энэ ажлын суурь юу байв. Багагүй туршилт хийгдэж байх шиг байна?

-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан болон яамны ажлын хэсэгтэй уулзах үед бид хамгийн хурднаар 2023 онд цахим дохионы хэлмэрчийг боловсролын бүх шатны байгууллагад нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Одоогоор манай төсөл судалгааны ажил дуусч хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Ирэх аравдугаар сарын 30-нд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн экспо-2022” арга хэмжээнд анхны демо хувилбарыг олон нийтэд танилцуулахаар шаргуй ажиллаж байна. Түүнчлэн манай хамт олон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “DISABALITIES EXPO-2022” арга хэмжээг хамтран зохион байгуулж, энэхүү арга хэмжээн дээр технологийн олон шийдлүүдийг танилцуулах юм.

-Монгол Улсад старт ап хөгжлийн түвшин ямар байна вэ. Харьцангуй залуу, хөгжиж яваа салбар шүү дээ. Цаашид энэ салбарт хөл тавихаар зэхэж буй хүмүүс юуг анхаарвал зүйтэй вэ?

-Манай улсын хүн амын 800 мянга гаруй нь залуучууд байна. Мэдээж, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдаж 2012 оноос эхлэн олон улсын нэршилтэй start-up, coach, mentor зэрэг бизнесийн үйл ажиллагаа орж ирсэн. Монгол залуучуудын оюуны болон хувь хүний хөгжил сайжирснаар хувиараа болон нэгдэж гарааны бизнес эхлүүлэх, тэдгээрт хөрөнгө оруулагчид нэмэгдсээр байна. Хэрэв хэн нэгэн ямар ч салбарт шинээр бизнес эрхлэхийг хүсч байгаа бол нэн тэргүүнд төслөө маш сайн боловсруулах, судалгаа сайн хийх зэрэгт ач холбогдол өгөх хэрэгтэй. Түүнчлэн маш сайн төслийн зөвлөгчтэй болсноор эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 13. МЯГМАР ГАРАГ. № 176 (6908)

 

Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

1 цаг 16 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

1 цаг 16 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

1 цаг 16 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

1 цаг 16 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

18 цаг 56 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

19 цаг 9 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

Улс төрийн үнэлгээ дүнг олон жил тогтвортой судалж, зарлаж ирсэн МЭК судалгаан байгууллага

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16