Л.Энх-Амгалан: Орос гуравдугаар сургуулийн захирал байсан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монгол, Оросын хамтарсан  III сургуулийн захирлыг чөлөөлөх шийдвэрийг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр гаргасан.  Уг шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь ОХУ-ын ЭСЯ-наас энэ сарын 10-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ "Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гарын үсэг бүхий, тус сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг Оросын талд өнөөдрийг хүртэл танилцуулаагүй байна. Энэ байгууллагын даргыг огцруулах асуудал нь үүсгэн байгуулалтын баримт бичигт хууль ёсоор зохицуулагдаагүй бөгөөд Оросын үүсгэн байгуулагчтай нэн даруй зөвлөлдөх шаардлагатай байна. Сургуулийн дүрэмд зөвхөн Монгол Улсын БШУЯ-ыг яамны томилох эрхийн тухай заалт бий боловч захирлыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай огт дурдаагүй. Хууль зүйн шинжлэх ухаанд нэг эрх нь автоматаар нөгөө эрхийг бий болгох албагүй" гэсэн байв. Энэ талаар Л.Энх-Амгалан  "Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол эргэлт буцалтгүй шийдвэр. Орос 3 дугаар сургуулийн захирал байсан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Монгол Улс бол туурга тусгаар улс. Засгийн газрын, тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг цаг болоогүй байсан, тэдэн цагт тушаал шийдвэр нь гарна гэх мэтээр болчимгүй мэдээллийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй болчимгүй үйлдэл. Үүн дээр Гадаад харилцааны яамнаас нот бичиг илгээх болов уу гэж бодож байна.  Орос 3 дугаар сургуультай холбоотой асуудал дээр цэг тавьсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

16 цаг 5 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

23 цаг 55 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

23 цаг 55 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

23 цаг 55 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин