Хөвсгөл аймаг 30 тонн хог хаягдал цэвэрлэжээ

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

БОАЖ-ын сайдын энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн 09 тоот албан даалгаврын дагуу "Усны сан бүхий газрыг бохирдож, хомстохоос хамгаалах" арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээг шат шатны Засаг даргын захирамжаар зохион байгуулжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрх, сургуулийн сурагчид оролцож, нийтийн эзэмшлийн талбай, хашаа хороо, Дэлгэрмөрөн гол орчим, үерийн далан зэрэг газруудад цэвэрлэгээ хийсэн байна.

Дэлгэрмөрөн-Шишгэд голын сав газрын захиргааны хамт олон усны сан бүхий 60 га газарт 10 байгууллагын 75 ажилтан албан хаагчидтай хамтарч 11 машин техник хэрэгсэл ашиглан нийтийн хог цэвэрлэгээнд оролцлоо. Хог цэвэрлэгээгээр нийт 30 орчим тонн хог хаягдал гарчээ.

Хог хаягдлыг ангилж үзвэл шил, лааз, ус ундааны хуванцар сав, хувцас хунар, машины дугуй, гялгар уут, үнс нурам зэрэг байлаа. Үүний 70 орчим хувь нь дахин ашиглах боломжтой хог хаягдал байна гэдгийг БОАЖЯ мэдээллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

16 цаг 6 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

23 цаг 57 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

23 цаг 57 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

23 цаг 57 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Уржигдар 16 цаг 07 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Уржигдар 15 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

Уржигдар 15 цаг 31 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

Уржигдар 12 цаг 48 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Уржигдар 11 цаг 53 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Уржигдар 06 цаг 00 мин