“Төгс” нийгэм бүтээхэд найман жил үлджээ

2022-09-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Одоогоос найман жилийн дараа буюу 2030 онд Монгол Улс ядууралгүй, бүх хүн ижил тэгш боловсрол хүртэж, амьдрах орчин нь эрүүл, аюулгүй, эрх тэгш, шударга нийгмийг бүтээсэн байх амлалтыг олон улсад өгсөнийг та мэдэх үү. Манай улс  хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх амлалт бүхий Тогтвортой хөгжлийн 169 зорилт, 17 зорилгод нэгдэн орсон.  НҮБ-ын гишүүн болох 193  орон 2030 он гэхэд “төгс” нийгмийг бүтээх зорилго тавин ажиллаж байна.

УИХ-аас дэлхий нийтийн эдгээр зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ 2020 онд тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж байв. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэнэ гэж эрх баригчид үзсэн.

Ийн тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Нэгдсэн үндэстний байгууллага, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” өдөрлөгийг энэ сарын 10-нд  зохион байгууллаа. Нээлттэй өдөрлөгт төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр гэсэн нийт 120 байгууллага үйл ажиллагаа, санаачилгуудынхаа ололт амжилт, үр дүнг танилцуулахаар нэг дор цугларлаа. Тус үйл ажиллагаанд  5000 гаруй хүн биечлэн оролцож, 100 мянга гаруй хүнд  ирэх найман жилд бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөж, дээр дурдсан  “төгс” нийгмийг хэрхэн бүтээх талаар мэдээлэл хүргэн ажилласан юм. Ингэснээр иргэд, олон нийт, байгууллага, хамт олонд сайн жишиг түгээх, байгаль орчин болон хүнд ээлтэй зан үйл, амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, төлөвшүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзжээ.

Тогтвортой хөгжлийн зорилтын талаарх мэдээллийг хүн бүрт хүргэх нь хамгаас чухал юм. Учир эдгээр зорилтууд хэрэгжихэд төр, иргэн, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, иргэний нийгэм, боловсролын байгууллага гэсэн бүх талын оролцоо, идэвхи санаачилга нэн тэргүүний зүйл юм. Тиймээс нээлттэй өдөрлөг нь тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд хүн бүр, айл өрх, албан байгууллага, хамт олны оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.Энэ хүрээнд зохион байгуулагчдын зүгээс тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бүтээгдэхүүн, шийдэл, санаачилгаа олон нийтэд танилцуулах хувь хүн, байгууллагыг үнэгүй асараар хангажээ.

Ингэхдээ өдөрлөгийг хөгжлийн зарчимд нийцсэн, экологид ээлтэй, хог хаягдалгүй, ногоон ул мөр үлдээсэн, хүний хөгжил, оролцоог дэмжсэн арга хэмжээ болгохыг зорьсон байна. Тиймээс оролцогч байгууллагууд мэдээлэл, үйл ажиллагаагаа мэдээллийн технологийн өндөр дэвшлийг ашигласан, бүтээлч байдлаар бэлтгэсэн нь өдөрлөгийн гол онцлог байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдэээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 175 (6907)

 

Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

5 цаг 48 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

5 цаг 48 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

5 цаг 48 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

5 цаг 48 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

17 цаг 29 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

22 цаг 56 мин
Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

Танилц: АН аймаг, дүүргийн намын дарга нараа сонголоо

23 цаг 1 мин
Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

Оросын Уралын газрын тосны үнэ сүүлийн хэдэн долоо хоногт огцом өслөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ

Өчигдөр 06 цаг 00 мин
Иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Увс аймагт ажиллалаа.

Өчигдөр 06 цаг 00 мин