Л.Хэрлэн
Японы мэргэжлийн сүмод хүч үзэж буй монгол бөхчүүд эх орондоо ирсэн нь энэ зуны улиралд бас нэг өнгө нэмлээ.
Сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал, 70 дахь их аварга Д.Бямбадорж, 71 дэх их аварга М.Ананд нар буюу өөрөөр хэлбэл гурван их аварга хамтдаа ирсэн нь онцлог бөгөөд түүхэн үйл явдал байлаа. Бас энэ удаа мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга хакүхо М.Даваажаргал долдугаар сарын нагоя башёд 30 дахь түрүүгээ аваад ирж байгаагаараа сонирхолтой юм. Харин монгол сүмочдоос япон бүсгүйтэй гэрлэж, тус улсын иргэншилтэй болсон Д.Цэвэгням, А.Хүчитбаатар нар Монголдоо ирсэнгүй.
