Д.Сэрээтэр: Б.Сугаржаргалын ах дүүс намайг ална гэж дарамталсан

2014-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын гурвын даваанд улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржийг амлаж барилдсан боловч барьц сонгуулж унасан юм. Улмаар Төв цэнгэлдэхэд хоёр бөхийн барилдааныг шүүж байсан хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрт улсын начин Б.Сугаржаргал унасандаа шаралхан гар хүрч олныг бухимдуулсан. Энэ барилдааны талаар улсын харцага Д.Сэрээтэрээс тодрууллаа.

 

-Энэ жилийн наадмаар бөхийн барилдаанд цөөнгүй маргаан гарч үзэгч түмнийг бухимдууллаа. Тухайлбал улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Г.Баасандорж нарын маргаан эцэстээ таныг шанаадаж төгсөх шив?

-Бөхчүүд маань жилдээ ганцхан болдог баяр наадамдаа төр, түмнээ хүндэтгэн аль болох хэрүүл, маргаан гаргахгүй байхыг боддог л байлгүй дээ.

Гэвч энэ жилийн наадмаар хэд хэдэн бөхийн барилдаанд нэг бус маргаан гарч гар зөрүүлсэн бусармаг зүйл гарлаа. Миний шүүж байсан зүүн урд жигүүрт улсын начин Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандорж нарын барилдаан нэлээн удааширч, дүрэмд заасны дагуу барьц сонгоход хүрсэн. Шодолт аймгийн арслан Г.Баасандоржийн талаар буусан юм. Тэгээд Г.Баасандорж өөрийн барьцаа хангалттай аваад болсон гэхэд нь хоёр бөхийг барилдуулсан. Б.Сугаржаргал начин ч гэсэн барьцаа хангалттай авсан шүү дээ. Тэр бүү хэл Б.Сугаржаргал барилдааны явцад барьцаа халах гээд хойшоо хоёр алхсан нь бичлэг нь телевизийн дуранд буусан байна лээ. Сугараа ч гэсэн барьцаа авлаа гэж надад хэлсэн. Тэгээд Г.Баасандорж арслан даваагаа авсан юм. Гэтэл Б.Сугаржаргал начин барилдаан дууссаны дараа над дээр хүрч ирээд хүчтэй нудраад авсан.

-Барилдааныг зогсоосонгүй гэж бухимдсан юм болов уу?

-Мэх үргэлжилсэн бол барилдааныг зогсоох эрх бидэнд байхгүй. Бөхчүүд дүрмээ сайн судлах хэрэгтэй юм шүү дээ.

-Таны хувьд мэдээж гомдолтой байгаа биз дээ?

-Залуу хүн аль бухимдахыг тэр гэхэв гээд орхитол төд удалгүй Б.Сугаржаргалын ах, дүү нар хүрч ирээд намайг “ална, шулна” гээд элдвээр харааж, заналхийлсэн. Бас “хөгшин төгцөг”  гэж хэл амаар баахан доромжилсон. Уг нь миний харцага цолыг хүндэлдэггүй юм  гэхэд насыг минь хүндэлж болмоор. Гэтэл  хэлэхэд ч эвгүй маш бүдүүлэг зан гаргалаа. Ер нь Б.Сугаржаргалд гомдоод сүйд болох юм надад алга. Эрүү амыг  минь хугалж  сүйд хийчхээгүй  болохоор  зүгээр орхиё гэтэл янз бүрийн хүмүүс хүрч ирээд намайг элдвээр дарамтлаад байхаар нь гомдол гаргасан. 

-Бөхийн холбоонд уу?

-Бөхийн холбоо заавал гомдол гаргах ёстой гэсэн.  Тиймээс  гомдлоо бичгээр  өгсөн. Ер нь залуу хүн олон жил барилдана, унаж давах  болгондоо ийм  зан гаргаад байвал тун тусгүй юм даа. Ард түмэн, зүлэг ногоон дэвжээгээ хүндлэх ёс жудагт сүүлийн үеийн бөхчүүд маань арай л хойрго хандаад байх шиг.   

-Ингэхэд цагдаагийн байгууллагаас Б.Сугар­жар­гал начинд шийтгэл ногдуулсан уу?

-Б.Сугаржаргалын ах, дүү нар нь цагдаагийн албан хаагчийн нүдэн дээр намайг элдвээр доромжилсон. Тиймээс би  “Та харж байгаа биз энэ хүмүүсийг” гээд эрүү­гийн цагдаагийн албан хаагчид үнэн байдлаа учир­ласан юм. Мэдэж байна, ойлголоо гээд тол­гой дохино билээ. Дараа нь та хоёр зохицчих юм байна гээд яваад өгсөн.

-Б.Сугаржаргал начин тантай нэлээн  удаан маргасан байх аа?

-“Хөгшин төгцөг минь гараад үзье, учраа ольё”  гэх маягтай юм амандаа бувтнаад л байсан. Би ямар гэм хийсэн биш түүнийг дагаад гарна гэж юу байхав дээ.    

-Бөхчүүд дэвжээнд бусармаг авир гаргасан тохиолдолд ямар шийтгэл ногдуулдаг вэ?

-Зодоон хийдэг нөхдүүдэд хариуцлага тооцдог дүрэм журам манай холбоонд бий. Тооцсоор ч ирсэн. Тухайлбал “Нутгаа дуурсгах” барилдааны үеэр Батзаяа начин засуулынхаа нүүрийг дэлссэн тул  дүрмийн дагуу тухайн барилдаанаас хассан. Батзаяа ч буруугаа ойлгоод, уучлал гуйсан.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

5 цаг 4 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 38 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 58 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

17 цаг 3 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

17 цаг 3 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

17 цаг 3 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин