Тээвэр, ложистикийн хөгжил сулаас худалдааны зардлыг өсгөсөөр

2022-06-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Сүүлийн хоёр жилд инфляцд эзлэх импортын барааны үнийн өсөлт  жилд 10 хувиар нэмэгдээд байна. Энэ нь тээвэр ложистикийн хөгжилтэй шууд холбоотой болох COVID-19 бидэнд мэдрүүлээд байна. Үүнийг хоёрхон тооноос анзаарахад л илт. Нэгдүгээрт, уул уурхайгаас хэт хараат байгаа нь. Эдийн засгийн 30 орчим хувийг уул уурхайн түүхий эдийн экспорт эзэлдэг. Тэгвэл түүхий эдийн гацаагч хүчин зүйлс нь тээвэр ложистикийн хүндрэл. Нөгөөх нь манай өрхийн хэрэглээний 60 гаруй хувийг импортын бараа, бүтээгдэхүүн эзэлдэг. Өөрөөр хэлбэл, 30, 60 гэсэн энэ хоёр тоогоор илэрхийлэгдэх гадаад худалдааны салбар бидний амьдрал болон улсын хөгжилд ямар их ач холбогдолтой салбар гэдэг нь тодорхой. Гэвч энэ салбарыг өнгөрсөн 30 орчим жилд дорвитой хөгжүүлж чадаагүй орхисныг инцфляцын өсөлт харууллаа хэмээн өнгөрсөн долоо хоногт болсон Тээвэр ложистикийн асуудал сэдвээр болсон хэлэлцүүлгийн үеэр импортлогчид онцолж байсан юм. 

Тээвэр ложистикийн салбарын хөгжлөөрөө бид хэт хоцрогдсоныг хэдэн тоо илтгэж байгаа юм. 2018 оны байдлаар хөрш орнуудтай харьцуулсан ложистикийн гүйцэтгэлийн индексээр дэлхийн 160 орноос  манай улс 130-д жагсчээ. Тодруулбал, ачаа барааг товлосон хугацаанд хүргэх байдлаар Монгол Улс 94, ОХУ 74, БНХАУ 29-д. Ачаа илгээмжийн хяналтын үзүүлэлтээр манай улс маш муу буюу 149-д жагссан бол Орос 88, Хятад 28-д байна.Тээвэр болон, гаалийн  зуучлал ложистикийн үйлчилэгээний чанарын үзүүлэлтээр манайх 145, ОХУ 73, Хятад 27-д жагссан байна. Өрсөлдөхүйц үнэ бүхий тээвэрлэлтийг хялбаршуулан зохион  байгуулах чадвараар Монгол Улс 128, хойд хөрш 105, урд хөрш 18-д жагсчээ. Боомт, төмөр зам, авто зам, мэдээллийн технологи гэсэн тээвэр худалдаатай холбоотой дэд бүтцийн хүртээмжээр манай улс 142-т жагсаж байгаа бол гааль, хилийн үйлчилгээг хялбаршуулсан байдлаар 132-т орж байна. Цар тахлын үеийн хатуу хөл хорионоос шалтгаалан 2021 оны жилийн эцсээр бүх төрлийн тээврээр 49.1 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 11.1 сая тонн буюу 18.5 хувиар буурчээ. Харин зорчигчдын тоо давхардсан байдлаар 107.1 сая хүн болж 15.7 хувиар буурсан аж.

Энэ нь хэрэглээний эдийн засагтай орны хувьд импортын хамааралтай гэдгээ  бид нийгмээрээ мэдэрлээ. Өөрөөр хэлбэл, инфляцын тал хувийг импортын бараа эзэлж байна. Хил дээр гацсан бараа бүтээгдэхүүний үнэ 40 дахин нэмэгдсэн. Тээвэр болон хадгалалтын мөн  бусад захилгын зардал нэмэгдсэн. Түүнчлэн авлигын систем үүссэн гэх болзошгүй нөхцөл байдлаас зардал эрс өссөн хэмээн  эх сурвалж хэлж байна. Үүнээс болж бараа татан авах хугацаа ч уртсаж байна. Иймээс ес, аравдугаар сар хүртэл энэ нөхцөл байдал дээрдэхгүй гэж тээвэр ложистикийн компанийн эзэд ярьж байна. Нөгөөтэйгүүр Хятадын “Тэг ковид” бодлого намар болох Ардын их хурал хуралдаж эндээс  шийдвэрлэх  гадаад худалдааны салбарт барих нээлттэй бодлого нь ирэх оноос хэрэгжинэ. Тиймээс энэ онд манай нүүрсний экспорт болон дотоодын  импортын худалдаанд ахиц гарч идэвхжихгүй гэдгийг салбарынхан ярьж байсан юм.

Манай гадаад худалдааны тээвэр, ложистикт ногдох зардлын 30 хувийг зөвхөн тээврийн зардал эзэлдэг. Үүгээр тус орны худалдаа, тээвэр ложистикийн хөгжлийг хэмждэг аж. Нэг үгээр хэлбэл, хөгжингүй орнуудад тээврийн зардал доошлох тусам худалдааны эргэлт сайжирч бараа бүтээгдэхүүний үнэ буурч байдаг аж. Харин манайд энэ салбар гадаад хүчин зүйлээс хамааралтай явж ирсэн нь цар тахлын үеэр илүү мэдрэгдсэн. Тээвэр ложистикийн зардлыг ДНБ-д эзлэх хувиар тооцвол манай улсынх 24 хувь. Дэлхийн дундаж 13 хувь бол АНУ-ын найман хувь байдаг байна. Энэ нь  манай улсын худалдааны зардал өндөр байгааг судалгаа харуулж байна. Түүнчлэн Худалдааны яам байхгүй байгаа нь тус салбарын хөгжил орхигдож байгааг мэргэжилнүүд онцолж байна. Өнөөдөр энэ салбарын асуудлыг 2-3 яам хариуцаж байгаа нь цаг үеийн тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх боломжгүй,  цаг алдаж буй нь хил, гаалийн гацаа үүсэх нэг шалтгаан гэж байлаа.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар манайд тээвэр ложистикийн 100 гаруй компани Европоос Монгол руу ачаа тээвэрлэлтийг авто замаар хийж байна. Өмнө нь 7000 гаруй км туулж 21 хоногт ирдэг байсан бол өнөөдөр  Орос Украины мөргөлдөөнөөс шалтгаалж  8340 км замыг туулах нөхцөл үүссэнээс үүдэж сар болохын зэрэгцээ зардлын өртөг 30-40 хувиар нэмэгдэхээр болсон аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 113 (6845)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

6 цаг 16 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

6 цаг 20 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

6 цаг 22 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

6 цаг 25 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

13 цаг 12 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

13 цаг 17 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

13 цаг 17 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Өчигдөр 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Өчигдөр 11 цаг 12 мин