2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

34 мин
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэв. Үүний зэрэгцээ АН-ын бүлгийн даргын асуудал, төсвийн зарцуулалт, зээл тусламжийн ашиглалт зэрэг сэдвээр улстөрчид байр сууриа илэрхийллээ.  Тэдний байр суурийг хүргэе.

 

С.Цэнгүүн: Төсвийн мөнгө хаанаас хасагдаж, хаашаа шилжиж байгааг тодорхой болгох хэрэгтэй

 

-2026 оны төсвийн тодотголоор зарим төсөл, арга хэмжээний зардлыг шилжүүлж, бүтцийн өөрчлөлт хийж байна. Төсөвт нэгэнт тусгагдсан хөрөнгийг өөрчлөхдөө яг аль төсөл, арга хэмжээнээс хэдэн төгрөг хасаж, хаашаа шилжүүлж байгаа нь тодорхой байх ёстой. Төсвийн тодотгол гэдэг нэрээр зардлын бүтцийг ойлгомжгүй болгож болохгүй. Ялангуяа төсвийн ерөнхийлөн захирагчдын багц хооронд хөрөнгө шилжүүлж байгаа бол үүний үндэслэл, шаардлага, үр дүнг УИХ-д тодорхой тайлбарлах хэрэгтэй. Төсөв бол татвар төлөгчдийн мөнгө учраас зарцуулалт бүр нь ил тод, хяналттай байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Алдагдлын хэмжээг нэмэгдүүлээд байх нь төсвийн сахилга бат биш

 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг ДНБ-ий гурван хувь хүртэл байхаар өөрчлөхөөр оруулж ирсэн. Төсвийн нөхцөл хүндрэх болгонд алдагдлын дээд хязгаараа нэмэгдүүлээд байвал Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай байхын ач холбогдол буурна.Орлого хүрэхгүй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд зарлагаа эрэмбэлж, зайлшгүй шаардлагатай болон хойшлуулж болох зардлаа ялгах хэрэгтэй. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх нь хамгийн эхний сонголт байж болохгүй. Тиймээс алдагдлын хэмжээг аль болох бага түвшинд барих нь зөв.

 

Д.Энхтүвшин: Төсвийн тусгай шаардлагыг тухайн жилийн нөхцөлдөө тааруулж өөрчилж болохгүй

 

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн тусгай шаардлагыг тодорхой заасан. Тэгэхээр төсвийн алдагдлын хувь хэмжээг өөрчлөх гэж байгаа бол энэ өөрчлөлт одоо мөрдөж байгаа хууль болон төсвийн тусгай шаардлагад нийцэж байна уу гэдгийг эхлээд тодорхой болгох ёстой.Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд тусгай шаардлага, хязгаарлалтуудыг хуульчилсан. Гэтэл тухайн жилийн төсөвт хүндрэл үүсэх бүрд энэ шалгуураа өөрчлөөд байвал урт хугацааны төсвийн сахилга бат алдагдана. Тиймээс алдагдлын хэмжээг өөрчлөх болсон эдийн засгийн болон хууль зүйн үндэслэлийг УИХ-д маш тодорхой тайлбарлах шаардлагатай.

 

Б.Жаргалан: АН-ын бүлгийн даргын сонгууль болоогүй, ирэх долоо хоногт шийднэ

 

-АН-ын бүлгийн даргыг сонгосон, нэр дэвшигчид тодорхой тооны санал авсан гэх мэдээлэл гарсан. Гэхдээ бүлгийн хурлаар бүлгийн даргад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй, санал хураалт ч болоогүй. Тиймээс хэн нэгэн хэдэн санал авсан гэх мэдээлэл бодитой биш. Бүлгийн зарим гишүүн хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан. Бүлгийн дарга бол нийт гишүүдээ төлөөлөх учраас аль болох бүх гишүүний оролцоог хангаж байж сонгох нь зөв гэж үзсэн. Тиймээс О.Цогтгэрэл дарга энэ асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулсан. Ирэх долоо хоногт гишүүдийн оролцоог хангаж, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэнэ.

 

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар: Хомсдолыг захиргааны аргаар шийдэж болдоггүй

 

-Бараа, бүтээгдэхүүний хомсдолыг захиргааны аргаар шийдэх гэж оролдоод үр дүнд хүрдэггүй. Үүнийг Г.Дамдинням битгий хэл хуучин ЗХУ ч шийдэж чадаагүй. Тухайн үед олон төрлийн санал санаачилга, арга хэмжээ авч байсан ч хомсдол, дарааллыг арилгаж чадаагүй. Эцэст нь чөлөөт үнэ л асуудлыг алга болгосон.Эдийн засгийн бодлогод хамгийн чухал зүйл нь асуудлынхаа оношийг зөв тавих. Оношоо буруу тавьчихвал гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээ нь зөв үр дүнд хүрэхгүй. Оношоо зөв тавьж, түүндээ тохирсон зөв шийдэл гаргах нь эдийн засгийн бодлогын гол цөм. Засгийн газрын явуулж байгаа бодлогыг зөв гэж харахгүй байна.

 

Хуульч Ж.Эрхэмбаатар: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар цэцэд хандаж байна

 

- УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох асуудлыг парламент дахин хэлэлцэж, шүүхийн шийдвэр зөв байсан уу, буруу байсан уу гэдгийг шийдэх тухай ойлголт байхгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг төрийн байгууллага, албан тушаалтан хэн боловч биелүүлэх үүрэгтэй.Үндсэн хуулийн 29.3-т УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татахаар заасан. Мөн УИХ-ын тухай хуульд гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж тусгасан. Энд УИХ-д шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хэрэгжүүлэх эсэхээ сонгох эрх олгосон зохицуулалт байхгүй. Хэрэв хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байвал зөвхөн нэг гишүүний асуудал биш болно. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Үндсэн хуулийн зарчим, хууль дээдлэх зарчимтай холбоотой асуудал үүснэ. УИХ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй хэвээр байвал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 189 (7931)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

34 мин
Т.Хишигдулам: Дэлхийн шилдэг туршлага бүтээмэл оюуны тусламжтайгаар англи хэлийг үр дүнтэй эзэмших боломжтой

“Эфекта Эдюкейшн”-ийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны төлөөлөгч Т.Хишигдуламтай ярилцлаа.

34 мин
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотгол, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль

34 мин
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жил

Өчигдөр 06 цаг 00 мин
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхий дахинд зэсийн үнэ өсч, эрэлт ихэсч байгаа үед манай улстай хамтран Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч болох Р

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

УИХ-ын намрын чуулганы өчигдрийн хуралдаан төсвийн тодотгол тойрсон хэлэлцүүлгээр

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмж

Уржигдар 19 цаг 34 мин
Нийслэлийн данснаас алданги хасагдаагүй гэж хотын дарга мэдэгдэв

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Туулын хурдны замы

Уржигдар 19 цаг 17 мин
АҮЭБ-ын сайд Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт аравдугаар сард харьцангуй тогтворжино гэж харж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа шатахууны хомсдолто

Уржигдар 19 цаг 13 мин
Brent газрын тос 102 доллар орчимд хэлбэлзэж байна

Дэлхийн газрын тосны жишиг үнэ болох Brent өнгөрсөн баасан гаригт нэг баррель нь 102 доллар орчимд арилжаалагд

Уржигдар 16 цаг 41 мин