Украинд шинэ хүйтэн дайн эхлэх үү?

2014-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Украинд үүссэн нөхцөл байдал дэлхий нийтийг түгшээсээр байна. Тус улсын зүүн өмнөд хэсгийн Донецк, Луганскийн хоёр мужид зэвсэглэсэн салан тусгаарлагчид хяналтаа тогтоож, бие даасан бүгд найрамдах улсуудыг дур мэдэн зарлан тунхагласан билээ. Тэд байлдааны ажиллагаа өдөөж, олон зуун мянган энгийн иргэд гэр орноо орхин дүрвэхэд хүрээд байгаа билээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун зэвсэглэсэн салан тусгаарлагчдын үйл ажиллагааг хууль бус гэдгийг мэдэгдээд, Украины Засгийн газарт хандан дээрхи мужуудын иргэдийн аюулгүй байдлыг хангахад боломжтой бүхнийг цаг алдалгүй хийхийг уриалжээ. Түүнчлэн хүчирхийллийг нэн даруй зогсоож зөрчлийг энхийн аргаар шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны мэдэгдлийн дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Францын тэргүүн Ф.Олландтай Украины асуудлаар утсаар санал бодлоо солилцжээ. Цагаан ордны мэдээллийн албанаас хоёр улсын төрийн тэргүүний ярианы талаар хэвлэлийн бага хурал хийж, “АНУ, Франц улсын хамт ОХУ-д хандан Украины нөхцөл байдлыг хурцатгах үйлдлээ зогсоож, салан тусгаарлагчдад зэвсэг нийлүүлэх, хилийнхээ ойролцоо цэргийн хүчээ бөөгнөрүүлэхээс татгалзахыг уриаллаа” гэжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэлдээ “АНУ, Европын холбоо цаашдын алхмуудаа зөвшилцөн байдлыг хурцатгахаа зогсоотол ОХУ-д шахалт үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээсэн байна. Энэ бүхнээс үзэхэд НҮБ, АНУ, Европын холбоо Украинд болж буй үйл явдалд нэг байр сууриас хандаж буй нь илт. Нэн ялангуяа АНУ, Франц улс Украины хямралыг ОХУ өдөөж байгааг шууд хэллээ.

АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки ОХУ-д ихээхэн шүүмжлэлтэй хандаж, “ОХУ-аас дэмжлэг авсан салан тусгаарлагчид хүчирхийлэл өдөөн байшин барилга эзлэн энгийн иргэд рүү дайрч давшилсаар байна. Тэд тусгаар тогтносон Украинд ийм зүйл хийх ямар ч эрхгүй. Украины удирдлага улс орноо хамгаалахын тулд салан тусгаарлагчдын эсрэг зэвсэг хэрэглэхээс өөр яах билээ. Хямралыг чухам салан тусгаарлагчид анх өдөөснийг мартаж болохгүй” гэсэн юм.

Украинаас Крымыг салган өөртөө нэгтгэж дөнгөсөн Кремль тус улсыг цаашид ч хэсэглэн “идэх”-ийг өрнөдийн ертөнц зүгээр хараад суухгүйгээ ийнхүү чанга дуугаар илэрхийлж эхэллээ. Зарим шинжээчийн үзэж буйгаар энэ нь шинэ хүйтэн дайны эхлэл байж болзошгүй аж.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин