Мазаалайг тодорхойлох “өргөст тор”

2022-05-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Манай сурвалжлах баг говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай буюу зөвхөн Монголын говьд байдаг мазаалайн нутгийг зорилоо. Бид явсаар говийн их дархан цаазат газрын томоохон баянбүрдийн нэг Шар усны баянбүрдэд очсон юм. Мазаалай нь говийн төдийгүй баянбүрдийн биоценозид орон зай,  идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг аж. Мөн холимог идэштэн боловч идэш тэжээлийн дийлэнх хувийг бажууны үндэс, зээргэнэ, хөмөл,таана сонгино, намхан гишүүн, хармаг жимс гэсэн ургамал эзэлдэг. Жижиг мэрэгчид, гүрвэл, хорхой шавьжаар хооллодог байна.

Мазаалай хаврын идэш тэжээл багатай үед нэмэлт тэжээлээр хооллодог

Гэрэл зургийг Б.Батхуяг

Их говьд орших  гайхалтай тогтоц бүхий нутаг бол баянбүрдүүд байдаг. Бид Шар усны баянбүрдэд очиход уулс хаяалсан их хөндийд шаргал тал халиуран харагдаж байлаа. Мөн тор татсан хоёр хэсэг газарт том дөрвөлжин төмөр сав байсан нь  мазаалайг хооллодог тэжээлийн сав аж. Шар усны баянбүрд нь зэрлэг амьтдын гол байршил. Тэр дундаа мазаалай баавгай голчлон амьдардаг нутаг юм. Говийн их дархан цаазат газарт 1986 оноос мазаалай баавгайд нэмэлт тэжээл өгөхөөр сав байршуулж эхэлсэн байна. Анх долоон тэжээлийн сав байсан бол одоо 17 цэгт 36 ширхэгийг байршуулжээ. Уг саванд  хавар, намар нэмэлт хорголжин тэжээл хийдэг байна. Учир нь мазаалай хаврын идэш тэжээл багатай үе болон намар ичээнд орохоос өмнө нэмэлт тэжээлээр хооллодог аж. Нэг удаадаа таван тонн тэжээл тавьж өгдөг байна.

Тэжээлийн савны гадуур татсан тор нь  мазаалай баавгайн үсний дээж авах зориулалттай. Тус торон дээгүүр болон доогуур мазаалай орж тэжээлээ идсэнээр, торонд мазаалайн үс наалдаж үлдэх бөгөөд  нас, хүйс, тоо толгойг  тодорхойлох судалгаанд ашигладаг байна. Мөн тус бүсэд хяналтын камерууд байршуулсан байлаа. Байгаль хамгаалагчийн хэлснээр өнгөрсөн гуравдугаар сарын 2-ноос хойш 701 зураг камерт буужээ. Бүх цэг дээр 200 гаруй автомат камер суурилуулсан байна. Ингэснээр хэдэн цагт мазаалай ирж хооллож байна. Өдөр нь хэр халуун байсан бэ гэсэн мэдээллийг цуглуулдаг байна. Биднийг очсны дараа байгаль хамгаалагч хяналтын камераа шалгахад сүүлийн долоо хоногт мазаалай ирээгүй байлаа. Учир нь шинэ ургамал ногоо цухуйж, байгаль дэлхий өнгөө засаж буй энэ үед амьтад уул руу  өвс ургамал  хөөгөөд явчихдаг учраас зам дагуу харагдахгүй байгаа аж.

 Зэрлэг амьтдын хувьд бидний зорьж очсон Шар усны баянбүрдэд хавар эрт, намрын сүүлээр ирж ус уугаад явдаг. Түүнчлэн энэ бүс нутагт дэлхийн хэмжээнд хоёр газарт амьдардаг хавтгай байдаг. Хавтгай хил залгаа бүс нутагт амьдардаг бөгөөд дэлхийн хэмжээнд 1000 гаруй байдгаас 500 орчим нь Монголын говийн их дархан цаазат газарт амьдарч байна. Түүнчлэн энэ бүс нутагт хулан, аргал, янгир,  ирвэс шилүүс гэсэн 17 зүйл амьтан ирж ундаалж, суурьшдаг аж.

Говийн их дархан цаазат газар 51 мазаалай амьдарч байна

Гэрэл зургийг Б.Батхуяг

2019 онд судлаач Т.Одбаяр  докторын зэрэг хамгаалсан мазаалай баавгайн тоо толгой, генетик мониторингоос харахад 1996 оноос эхлэн 2018 оныг хүртэл мазаалай голлон тархаж буй баянбүрдүүдээс нийт 2660 ширхэг мазаалайн үс цуглуулжээ.  Судалгааны явцад 65 ялгаатай бодгаль илрүүлсэн байна. Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхийд  цөөнд тооцогдох  урт хугацааны томоохон судалгаа болсон байна.

 Түүнчлэн говьд суурьшин амьдардаг мазаалайг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа аж. Уг төслийн хүрээнд автомат камер суурилуулах, генетикээр мазаалайн  тоо толгой тогтоох ажил хийж байгааг албаныхан хэллээ. Энэ оны судалгааны дүнгээр өнөөдрийн  байдлаар мазаалайн тоо толгой 51 байгааг судлаачид урьдчилсан байдлаар ирүүлсэн байна. Гэхдээ уг судалгааны үр дүн олон улсын сэтгүүл дээр гарч байж  баталгаажих юм.

Мазаалай  20 орчим жил насалдаг

Мазаалай  20 орчим жил насалдгийг судлаачид тогтоосон байна. Мазаалай хоёр жилийн хугацаанд төллөж, 1-2 бамбарууш гаргадаг. Бамбаруушаа хоёр жил  дагуулж яваад, 3-4 дэх жилээсээ дахин төллөнө. Хүйсийн хувьд эр нь илүү давамгай байна.

 Говийн их дархан цаазат газарт байгаль хамгаалагчид сардаа хоёр удаа очиж, үсний дээж болон  камераа шалгадаг. Ингэхдээ мазаалайн үсний дээжийг цуглуулж судлаачдад явуулдаг байна. Автомат камерын тусламжтай дата боловсруулдаг. Одоогоор дархан газрын 4.6 сая дата мэдээлэл цуглуулжээ. Дата мэдээллийг боловсруулахад дор хаяж  2-3 жил шаарддаг болохоор үр дүн нь шууд гарах боломжгүй. Түүнчлэн байгаль хамгаалагчдын хувьд хамгийн хүнд нөхцөлд буюу мотоциклиор 650-1500 км явж үүргээ гүйцэтгэдэг аж.

Энэ үеэр Говийн их дархан цаазат газрын дарга Ч.Баярбат "2018 онд “Говийн гайхамшигт зургаа” гуравдугаар  уулзалт тусгай хамгаалалттай газар Эхийн голд болсон.  Энэ уулзалтаар хятадууд хилийн зурвасын дагуу тор татчихсан тор болгонл хаалга байна. Шуургатай үед  хаалгаа нээж ан амьтад  гараад байна гэсэн мэдээлэл  ирсний дагуу Парагийн амьтны хүрээлэн, Английн болон Монголын хавтгай хамгаалах сантай хамтарч 2018-2021 оны хооронд нийт хил дагуу 89 автомат камер тавьсан. Мөн дөрвөн баянбүрд, хилийн баганын ойролцоо говийн их дархан цаазат газарт 380 гаруй,  нийт 38 цэг дээр 210 автомат камер байршуулсан.  Үүний үр дүн  ирэх аравдугаар сард гарна. Ан амьтад үнэхээр хилийн зурвасаар гарч байгаа эсэх судалгаа гарна" гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин