А.Сүхбат аварга наадамд барилдахаар бүртгүүллээ

2014-07-10
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хэдхэн хоногийн өмнө Дархан аварга цолоо гардан авсан Агваансамдангийн Сүхбат аварга энэ жилийн баяр наадамд зодоглох нь албан ёсоор баталгаажлаа. Тэрээр өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдахаар Бөхийн салбар комисст бүртгүүлжээ.

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өчигдөр, өнөөдөр МҮБХ-нд үргэлжилж байгаа бөгөөд 18:00 цагаас бүртгэлийг хаах юм.

Ийнхүү наадмын өмнөх хамгийн том дуулиант хүнээр нэрлэгдээд байсан А.Сүхбат аварга 2006 онд зодог тайлснаасаа хойш анх удаа Дархан аварга цолтойгоор зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж байна.

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цолтой болсон нь үзэгчдэд зарим буруу ойлголт төрүүлж байгаа ч эдгээр аваргууд Баяр наадмын хууль, үндэсний бөхийн дүрмийн өөрчлөлтийн улмаас гаргасан амжилтаа хожим үнэлүүлж, олон жилийн өмнө авах ёстой байсан цолоо дахин өөрчлөгдсөн хуулийн хүрээнд гардсан билээ.

Өнгөрсөн өдрүүдэд түүнийг наадамд барилдана, барилдахгүй гэсэн таамгийг наадамчин олон тавьж байсан ч “Төр, түмнээ хүндлэх шалтгаан надад бий” гэсэн  битүү тойруу хариулт өгч байсан бол өнөөдөр ийн аварга эцсийн шийдээ гаргажээ.

“Жижиг” А.Сүхбаттай наадмыг бид найман жилийн дараа дахин харах содон наадмын гэрч болох нь ээ, уншигчид аа.

Үндэсний бөхийн хүндэтгэлт дээд цол, төр улс, түмэн олондоо хүндэтгэл үзүүлж, өөрийг нь чиглэсэн, үгүйсгэсэн олон шалтгаан дундаас өндийн босч ирсэн шинэхэн Дархан аваргуудтай наадам маргааш эхлэх гэж байна.

Дархан аварга Агваансамдангийн Сүхбатын үндэсний бөхийн амжилт:

  • 1993 онд 6 давж, улсын начин цол, "Өсөх идэр" чимэг
  • 1997 онд 7 давж, улсын заан цол
  • 1998 онд 6 давж, үлэмж бадрах чимэг
  • 1999 онд 5 давж, саруул сайжрах чимэг
  • 2000 онд 9 давж, түрүүлэн улсын арслан цол
  • 2001 онд 10 давж, түрүүлэн улсын аварга цол
  • 2002 онд 7 давж, хуйрнин шуугигч чимэг
  • 2003 онд 7 давж, саруул сайжрах чимэг
  • 2004 онд 9 давж, түрүүлэн далай аварга цол
  • 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг
  • 2006 онд 6 давж, цогт гарамгай чимэг тус тус хүртсэн. /2006 оны наадамд шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан/.
  • 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар Даян аварга цолыг олгосон.

Цол ахисан он:

  • 1993 он: Улсын начин
  • 1997 он: Улсын заан         
  • 2000 он: Улсын арслан    
  • 2001 он: Улсын аварга  /Арав давж түрүүлсэн/  
  • 2004 он: Далай аварга     
  • 2007 он: Даян аварга
  • 2013 он: Дархан аварга      

Түрүүлсэн тоо: 3 удаа (2000, 2001, 2004)

Шөвгөрсөн  тоо: 11 удаа (1993, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006)

 

 Б.БАЯСАХ
Эх сурвалж: http://sport.news.mn 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин