А.Сүхбат: Миний барилдаж явсан үе нисч явсан мэт санагддаг

2014-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу Монгол Улсын даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дархан аварга цол олголоо. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ зургадугаар сард баталснаар Үндэсний бөхийн далай аварга цолыг хассан тул даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цолтой болж байгаа юм. Дархан аваргуудын баярын сэтгэгдлээс хуваалцлаа.

-Дархан аварга болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Гаргасан хөдөлмөр, зүтгэлийг маань үнэлсэн төр, засагтаа баярлалаа. Туйлын их баяртай байна.

-Төрийн их баяр наадамд түрүүлж дархан аваргын болзол биелүүлж байсан тэр үеээ эргэн дурсаач?

-Миний барилдаж явсан үеүд дэндүү сайхан нисч байсан юм шиг санагддаг. Гаргасан амжилтыг маань үнэлээд энэ эрхэм өндөр цол олгож байгаад баяртай байна. 2004 онд гурав дахиа түрүүлээд Дархан аварга цолоо авч байсан бол энэ дээл, энэ малгай, энэ гуталтайгаа ирж авах байсан болов уу гэж бодоод хайртай хүрэн дээлээ өмсөөд ирлээ.  Таны дэмжиж байсан жижиг А.Сүхбат Дархан аваргын дайны барилдаж ,түмэн олноо баярлуулжээ гэдгийг нотлон харууллаа. Аз жаргалтай байна, би.

-Та энэ жилийн баяр наадмаар зодоглох уу?

-Миний сайн шавь нар энэ жил бэлтгэл сайтай байгаа. Ө.Даваабаатар, Амгаланбаатар гээд чамгүй барилдах залуус байгаа. Гэхдээ надад төр түмэн, өндөр цолоо хүндэтгэх шалтгаан байгаа.

-Барилдана гэж ойлгож болох уу?

-Монгол бөхийн хөгжил өнөөдөр Г.Өсөхбаяр аварга бид хоёрт Дархан аварга цол өгснөөрөө шийдэгдчихэж байгаа юм биш. Гурав үзүүрлэсэн Б.Гантогтох гарьд байна, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нарын асуудал шил, шилээ дагаад шийдэгдэх байх гэж бодож байна. 25 жилийн дараа Дархан аварга төрлөө. Энэ зуны анхны Дархан аваргууд төрлөө. Би өөрийгөө булган сүүлтэй аварга гэж ойлгож байна. Яагаад гэвэл гурван минутын дараа Г.Өсөхбаяр маань Дархан аварга боллоо шүү дээ.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин