Б.Ариунболд: Г.Батбаяр өөрийн зохиосон үйлдлээ бидэнд нялзааж байна

2014-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Хар тамхины хэрэгт холбогдсон Г.Сарангэрэл хэмээх охиныг Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний эсрэг зүйл яриулахыг цагдаагийн байгууллагынхан зохион байгуулсан мэдээлэл гарах болсон билээ. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Б.Ариунболдтой ярилцлаа.

-Хар тамхины хэрэгт холбогдсон гэх Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр таны талаар ярих боллоо. Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан үйлчлүүлэгчийг нь дарамталж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний эсрэг зүйл ярихыг тулгасан гэх юм. Энэ үнэн үү?

-Би ажил үүргийнхээ дагуу хэвлэл, олон нийтийн өмнө ил гарах дургүй. Гарах шаардлага ч байхгүй.

Гэтэл сүүлийн үед Г.Батбаяр гэдэг өмгөөлөгч миний нэр хүндэд бүдүүлгээр халдах боллоо. Тиймээс хариу тайлбар өгөхгүй бол намайг нийгэм даяар буруутай мэт ойлгож магадгүй байна. Миний хувьд Г.Батбаярыг танина. Сайн танина. 1998 оноос эхлэн найзлаж нөхөрлөж ирсэн. Танилцсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл найз гэж бодож явдаг байснаа нуугаад яах вэ. Миний санахад энэ нөхөр өнгөрсөн сарын 10-нд надтай ирж уулзсан. Уулзахдаа “Найз нь Г.Сарангэрэл гэдэг охинд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч хийж байна. Гэтэл үйлчлүүлэгч маань өөрийгөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай байсан гэж яриад байх юм.  Би түүнийг батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа. Ээж, аавынх нь бие муу байгаа гээд хүсэлт өгчихсөн. Батлан даалтад бараг гарчих байх. Найз нь энэ охиныг батлан даалтад гарсны дараа  нийгэмд сенсааци болгож дэгдээмээр байна. Г.Сарангэрэлээр дамжуулаад олны танил болж улс төрийн карьераа олж авах ёстой юм шиг санагдаад байх боллоо. УИХ-ын гишүүн О.Баасанхүү манай үйлчлүүлэгчийг хоригдож байх хугацаанд бие үнэлэгч, хар тамхичин гэж элдвээр доромжилсон учраас түүнээс 10 тэрбум төгрөг нэхэмжилсэн” гэх зүйлүүд ярьж байсан. Тэгэхээр нь “Үнэхээр тийм асуудал байгаа юм бол батлан даалтад гаргаад тэр хэрэг явдлыг нь яриулчихгүй юу” гэхэд Г.Батбаяр “Сэтгүүлчид надад хандаж Г.Сарангэрэлээс ярилцлага авъя гээд байгаа. Тэдний аль нэгийг нь сонгоод ярилцлагад оруулья гэж бодож байна” гэсэн утгатай зүйл ярьчихаад явсан. Үүний дараа төд удалгүй Г.Батбаярын яриад байсан нөгөө охин  “Хоёрдугаар суваг” телевизэд ярилцлагад орсон байдаг. Нэвтрүүлгийг нь үзчихээд “Чи нөгөө надад яриад байсан зүйлүүдээ яриулахгүй яасан юм. Нөгөө айхтар яриад байсан юмнууд нь алга байна” гэснээс өөр зүйл хэлээгүй.

-Та Г.Сарангэрэлээр Х.Тэмүүжиний эсрэг зүйл яриулахыг хүссэн юм биш үү?

-Нэг зүйлийг тодруулж хэлэх ёстой. Г.Сарангэрэл гэгч тэр охин өнгөрсөн зургадугаар сарын 2-нд ЦЕГ-ын дарга Б.Билэгтэд албан ёсоор өргөдөл гаргасан байдаг. Өргөдөлдөө “Х.Тэмүүжин сайд намайг танихгүй гэх юм. Би түүнтэй дотно харилцаатай байсан. Би хэргээ задалмаар байна. Үнэн мөнийг яримаар байна. Нэр төрөө сэргээж авмаар байна” гэсэн зүйл бичсэн байсан. Гаргасан өргөдлийнх нь дагуу манай ажилтнууд очиж уулзахад тэр охин “Хоёрдугаар суваг” телевизийн нэвтрүүлгээр ярьсан шигээ зүйл ярьсан байна лээ. Түүнээс биш Г.Сарангэрэл гэдэг охиныг цагдаагийн байгууллагынхан болоод миний бие элдвээр дарамтлаж Х.Тэмүүжиний эсрэг зүйл ярь гэсэн асуудал огт байхгүй. Хариуцлагатайгаар хэлэх ёстой. Тэр өөрийн зохион байгуулсан үйлдлээ бидэнд нялзаах гэж оролдож байна. 

-Цагдаа гэж байгаа ч УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ ажиллагааг зохион байгуулсан гэж Х.Тэмүүжин сайд хэлсэн?

-Би хэд, хэдэн зүйлийг хариуцлагатай мэдэгдье. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай нэг ч удаа уулзаж байгаагүй. Таних ч үгүй. Хоёрдугаарт, Г.Сарангэрэлээс яриа авсан сэтгүүлчийг ч бас танихгүй. Гуравдугаарт, энэ хэрэг аль шүүхэд, хэн гэдэг шүүгч дээр байгааг мэдэхгүй. Тэгээд ч батлан даалтад гаргадаг асуудал миний эрх үүрэгт хамаарах зүйл биш. Эцэст нь хэлэхэд энэ бүхнийг цагдаагийн байгууллагынхан зохион байгуулаагүй. Миний алдаа гэвэл Г.Батбаярт найз нөхдийн хувиар дэндүү их итгэсэн явдал байжээ.  Энэ хүн 16 жилийн нөхөрлөлөө сүйтгэж олонд танигдах гэсэн өөрийн арчаагүй байдлаа надаар дамжуулан ашиглана гэж даанч бодсонгүй. Зөвхөн өөрөө энэ бүхнийг зохион байгуулчихаад дараа нь цагдаа тэр тусмаа намайг энэ явдалдаа хутгасанд харамсч байна.

-Г.Батбаяр танд ямар нэг өш хонзон санаж явдаг юм биш биз?

- Түүнийг 1998 оноос хойш танина гэж хэлсэн. Миний хувьд энэ залууг дэндүү сайн мэднэ. Гэхдээ урьд нь  ямар ч амьдралтай байж болно. Яах вэ, найз нөхдийн хувиар урьд амьдралынх нь талаар тоглоом шоглоомоор хэлж байсан удаа бий.  Үүнд л  мань хүн эмзэглэсэн бололтой юм. Гэхдээ Г.Батбаярыг олон удаа хэцүү байдалд орж байхад нь шөнө орой гэлтгүй тусалдаг л байсан. Үүнийг маань мартаагүй байх.  Хуулийн сургуульд оруулахаас эхлээд тусласан бүхнээ яривал их юм бий. Эцэст нь хэлэхэд найз нөхдөө сайн таних хэрэгтэй юм гэдгээ ойлголоо. Би энэ хүнийг надад ингэж хандана гэж төсөөлөөгүй. Миний нэр хүндэд халдаж, цагдаагийн байгууллагыг зохион байгуулсан мэтээр олон нийтэд тараасан тэр явуургүй үйл ажиллагааг нь шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу шалгаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

4 цаг 59 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

9 цаг 33 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

12 цаг 53 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

16 цаг 58 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

16 цаг 58 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

16 цаг 58 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин