Славянск, Краматорск хотуудад ширүүн буудалцаан болж байна

2014-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Энэ сарын 3-нд шилжих шөнө Украины Славянск, Краматорск хотуудад мөргөлдөгч талууд их буугаар буудалцжээ. Энэ тухай олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. “Краматорскийг буудаж байна, нэлээд олон хүн амь үрэгдэж шархадлаа. Ясногорка тосгоныг бүр аймаар болгосон” гэж нэгэн гэрч бичжээ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид Краматорск орчмыг “Град” пуужингаар буудаж байгаа гэнэ. Буудалцаанд 30 байшин, хийн хоолой, агуулах, шатахуун түгээх станц, дэлгүүрүүд өртөж эвдэрч сүйджээ.  Шатахуун түгээх станцад зогсч байсан автомашины жолооч амь үрэгдсэн байна.

Салан тасгаарлагчид Славянск хотыг их буугаар буудаж байгаа аж. Тэдэн рүү Украины армийнхан ч буудсан байна. Уг хотод цахилгаан, ус, харилцаа холбоо үе үе тасраад байгаа аж.

Украины арми Луганск мужийн украин-оросын хилийн “Должанский” боомтыг салан тусгаарлагчдаас эргүүлэн авч хяналтаа тогтоожээ. Долдугаар сарын 3-нд Украины цэргүүд салан тусгаар­лагч­дын сууж явсан цу­ваа руу буудсан бай­на. Үүнээс болж таван “Камаз” сүйджээ. Энэ сарын 2-нд болсон буудалцаанд Украины нэг цэрэг алагдаж, 18 цэрэг шархадсан байна. Украины Үндэсний аюулгүй байдал болон бат­лан хамгаалах зөв­лөлийн мэдээлснээр зүүн хэсэгт цэргийн ажил­лагаа эхэлснээс буюу өнгөрсөн дөрөв­дү­гээр сарын 15-наас хойш 200-гаад цэрэг амь үрэгдэж, 619 цэрэг шар­хаджээ. Түүнчлэн салан тусгаарлагчдын гарт 29 цэргийн албан хаагч байгаа аж.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 26 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 38 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 44 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин