Ирак руу дахин 300 цэрэг илгээв

2014-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Сүүлийн үед Иракийн байдал тогтворгүй байгаа учраас дахин 300 цэргийн албан хаагчийг тус улсад илгээхээр болсноо Пентагон болон Цагаан ордон мэдээлэв. Цэргүүд Америкийн Элчин сайдын яамны байгууламжуудын аюулгүй  байдлыг бэх­жүүлэх, Багдадын олон улсын нисэх буудлыг хамгаалахад туслах юм. Америкийн цэргийнхэн  шаардлага гарсан нөхцөлд Америкийн иргэд ба өмчийг  хамгаалах бөгөөд байлдааны ажиллагаанд оролцохоор зэвсэглэжээ.

Америкийн 200 орчим цэргийн албан хаагчдыг өнгөрсөн ням, даваа гаригт Иракт хүргэсэн байна. Тэдний мэдэлд нисгэгчгүй онгоцнууд мөн нисдэг тэрэгний  отряд байгаа гэнэ. Тус дайчид нисэх зурвасын хамгаалалт, бэхлэлтийг хийх юм.

Өнгөрсөн сарын 19-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн хурал дээр АНУ-ын төрийн тэргүүн Иракийн хэт даврагчдад цохилт өгөхөд бэлэн гэсэн юм. Америкийн цэргийн нэмэлт хүчнийг илгээж байгаа нь орон нутгийн аюулгүйн албаныхныг сургахад тус болох аж.

Өнгөрсөн сард “Ирак, Левантегийн исламын улс” зэвсэгт байгууллага Ирак болон Сирийн зарим нутгийг эзэлж авсан билээ. Тэд хэд хоногийн өмнө Исламын Халифатын вант улсыг байгуулснаа зарласан аж. Тэдний эсрэг тэмцэж буй Иракийн зэвсэгт хүчин АНУ-аас тусламж гуйсан билээ.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин