Н.Лхагвадорж: “Би биш бид” гэсэн сэтгэлээр аймгаа хөгжүүлнэ

2022-03-04
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой тус аймагт өрнөж буй “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” хөдөлгөөн болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-“Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихаа зарлалаа. Тужийн нарсыг ойжуулсан  нь Сэлэнгийнхний мод тарьж ургуулах арвин туршлагатай гэдгийг харуулсан. Тэгэхээр дээрх зорилтдоо амархан хүрэх болов уу гэж бодож байна?

-Манай аймаг нэг тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихаар Засгийн газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Сэлэнгэ аймаг Монгол орны ойн сангийн 10.5 хувь, навчист, шилмүүст ойн 13 хувь, таримал ойн  90.5 хувийг эзэлдэг.  Энэ нь бидэнд ямар их туршлага, нөөц боломж байгааг  харуулж байна. Үүнээс гадна Тужийн нарсан ой бол сэлэнгэчүүдийн мод тарих арвин туршлагын баталгаа юм. Тужийн нарсыг  Сэлэнгэ нутгийн зон олон, сургуулийн сурагчид, өнцөг булан бүрээс ирсэн сайхан сэтгэлтэй хүмүүс, олон улсын байгууллагынхан гэсэн олон хүн гар бие оролцож ойжуулсан. 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт ойжуулах шаардлагатай 19.7 мянга га талбай байгаа нь аймгийн ойн зохион байгуулалтын судалгаагаар тогтоогджээ. Үүнийг ойжуулахад 50 орчим сая тарьц, суулгац шаардлагатай. Манай аймаг жилд 3.5 сая мод тарьдаг. Тухайлбал, өнгөрсөн 2018-2021 онд бид  4500 га талбайд ойжуулалт хийсэн. Энэ бол ойн мэргэжлийн байгууллагуудын хийсэн ажил. Харин одоо Сэлэнгэ аймгийн 17 сум, зургаан тосгон, 56 багт амьдарч байгаа 18-аас дээш насны 75 мянган иргэн жил бүр 10 мод тарихад 10 жилийн хугацаанд 20 сая модыг ургуулах нь бидэнд нэг их хүндрэлтэй асуудал биш. Үүнийг мод үржүүлгийн газарт тарина гэж тооцоолвол тогтвортой ажлын байр, эдийн засгийн үр ашигтай бизнес болох нь тодорхой.

-Өнгөрсөн хугацаанд жилд 3.5 сая орчим мод тарихдаа ямар алдаа, дутагдлаа анзаарсан бэ. Түүнийгээ хэрхэн засч, сайжруулах вэ?

-Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бидний хийсэн ажил алдаа оноотой байлаа. Энэ нь байгаль цаг уурын болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан. Ногоон байгууламж байгуулахад сонгон авсан талбайн усалгааны асуудлыг шийдвэрлэхгүйгээс мод хатах, хашаа хамгаалалт байхгүйгээс мал идэх, усалгааны асуудлыг бүрэн шийдээгүй газарт мод тарих, газрын сонголт буруу байх, тухайн хөрс, цаг уурт дасан зохицсон модыг сонгож тарихгүй байх гэсэн алдаа дутагдал байлаа.

-Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд бидэнд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа, хөрөнгө санхүү шаардлагатай.  Тухайлбал, мод тарих газрын байршлыг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, жил бүр төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтаа хэрэгжүүлэх, усалгаа, хашаа, хамгаалалт, дэд бүтцийн асуудлыг шийдэж байж мод тарих, гол мөрний гадаргын усыг газар тариалан, жимс жимсгэнэд ашиглах, мод тарих шинэ технологийг нэвтрүүлэх, мод тарьж сургах сургалт зохион байгуулах сургагч багш бэлтгэх, боловсон хүчинтэй болох гэсэн шийдвэрлэх асуудал олон байна. Засаг даргын ажлаа  хүлээн аваад хоёр сар өнгөрч байгаа ч 17 сум, зургаан тосгоныхоо модны төрөл зүйлийн бүх судалгааг хийчихсэн. Мөн аль аймагт ямар мод ургах вэ гэсэн судалгааг хийлгэж байгаа.

-Бусад аймгуудад үр, тарьц нийлүүлэх зорилт дэвшүүлжээ. Жилдээ хэдий хэмжээний үр бэлтгэх вэ?

-Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Орхон, Дундговь, Дорноговь, Ховд аймаг үр, тарьц, суулгац, мөчир худалдан авах захиалгаа ирүүлсэн нь эрэлт их байгааг харуулж байна.  Тиймээс үр, тарьц, суулгацыг түүж бэлтгэх ажлын байр бий болгож, эдийн засгийн үр ашгийг нь хүртэх боломж нээлттэй байна. Тарьц, суулгац ургуулахад гарал үүсэл тодорхой, сайн чанарын үр хэрэгтэй. Иймээс үр түүх байнгын болон түр талбайг  байгуулахаар ажиллаж байна. Жилдээ 2000 килограмм үр түүж, 20 сая үр, тарьц бэлтгэж аймгийн хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй хөрш аймгуудаа тарьц, суулгацаар хангасан нийлүүлэгч аймаг байх болно. Иргэдтэйгээ холбогдоод бусад аймгийн захиалгыг аваад мод тарьц, суулгацыг бэлдэж байгаа хүмүүстэй холбож өгөөд зах зээлийг нь бий болгочихвол манай иргэд үүнийг хөгжүүлээд аваад явчихна. Мод үржүүлгийн дадлага туршлагатай иргэдтэй учир зах зээлийг нь бүрдүүлж өгөх нь хамгаас чухал байна. Иргэд үрийн нөөцөө бүрдүүлэх, аймаг, орон нутагт борлуулах бүрэн боломжтой. Ингэснээр иргэд тогтвортой ажлын байр, тогтмол орлоготой болно.

Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг 60 гаруй  аж ахуй нэгж бий.  Тэдгээрт найман сая тарьц, суулгац бойжиж байна. Энэ онд 10 сумын 29 байршилд 123.3 га талбайд мод үржүүлгийн газар байгуулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Цаашдаа арав арван жилийн зорилтоо нэг тэрбум модоор нэмээд явах юм бол хөгжих боломж байна. Энэ хөдөлгөөнийг унасан салбарыг босгож ирж байгаа  үйл явдал гэж харах ёстой.

-Газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Сэлэнгэ аймгийн газар нутгийн 70 орчим хувь нь газрын доройтол, цөлжилтөд их, бага хэмжээгээр өртсөн нь судалгаагаар тогтоогдсон. Иймд газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, элсний нүүдлийг зогсоох үүднээс хамгаалалтын ойн зурвас байгуулах шаардлага урган гарч байна. Тариалангийн талбайг хамгаалах, ойн авто зам, төмөр замыг хамгаалахад  ойн зурвас байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Ойн зурвасыг байгуулахдаа агро ойжуулалтыг хослуулах, ойн зурвасыг эзэнжүүлэх, туслах модоор жимс, жимсгэний мод тарьж, эдийн засгийн үр өгөөжтэй байх зорилт тавин ажиллаж байна.

Мөн сум бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн, төгөл байгуулах, усалгааны асуудлыг шийдвэрлэх, мод тарьж ургуулсан аж ахуй нэгжүүдийг урамшуулах, тарьсан модыг зах зээлд нийлүүлэхээр олон ажил төлөвлөлөө. Тухайлбал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлаас  энэ онд 200 га талбайд ойжуулалт хийнэ. Мөн мод тарихдаа усны асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ нарийн тооцоолох хэрэгтэй.

-Аймгийнхаа хөгжлийн бодлогыг хэрхэн тодорхойлсон бэ?

-Манай аймаг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг. Тиймээс эрчимжсэн мал аж ахуй болон газар тариалангийн салбараа дэмжиж ажиллана. Ингэхдээ бүх сумынхаа хөгжлийн судалгааг гаргамаар байна. Аль сум мал аж ахуйг хөгжүүлж, аль сум эрчимжсэн мал ахуйг хөгжүүлэх вэ, аль сум хүнсний ногоог төрөлжүүлэн тарих вэ гэсэн судалгааг гаргаж, үйлдвэрлэлүүдийг төрөлжүүлэн нэг чиглэлээр дагнаж байж аймаг хөгжинө. Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан Монгол Улс хүнсний ногооны хэрэгцээгээ хангах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилтод Сэлэнгэ аймаг түүчээлэн оролцох боломж бүрэн бий. Гадаадын зах зээлээс хүнсний ногоо импортлохыг хориглочихвол манай аймгийнхан дотоодынхоо хүнсний ногоо, жимс жимсгэний хэрэгцээг бүрэн хангах боломжтой.

Мөн Алтанбулагийн хилийн чөлөөт бүс гэж 20 гаруй жил ярьсан ч үйл ажиллагаагаа хангалттай хэмжээнд явуулж чадахгүй байна. Тиймээс тус чөлөөт бүсийг цаашид яаж хөгжүүлэх талаар бид ярилцаж байгаа. Төлөвлөсөн ажлууд бас бий.

-Цар тахал эрүүл мэндийн салбарын чансааг шалгалаа. Танай аймгийн тухайд эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмжийг хэрхэн сайжруулах вэ?

-Энэ жил эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарахаар төлөвлөсөн. Учир нь цар тахал манай аймагт их хүнд туссан. Аймгийн төв Сүхбаатар хот болон Мандал, Сайхан сум гэсэн гурван бүсэд эрүүл мэндийн салбараа хөгжүүлнэ. Учир нь эдгээр сумдын иргэд Улаанбаатар болон Дархан хот руу очиж эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байдлыг үгүй хийх нь чухал. Эхний ээлжинд эрүүл иргэнтэй байх ёстой гэсэн зорилтод анхаарч байна. Засгийн газраас баримталж байгаа эрт илрүүлгийн хөтөлбөрийг сүүлийн таван жил Сэлэнгэ аймаг манлайлан хэрэгжүүлээд сурчихсан. Бүх ажлын төлөвлөгөө бий. Тиймээс эрт илрүүлэгт энэ жил 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Хавдар болон хавдарт бус өвчнөөс иргэдээ хамгаалахад, эрт илрүүлэхэд үүнийг зарцуулна.

-Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Цар тахлын дараах эдийн засгаа сэргээхэд олон чиглэлээр анхаарна. Тухайлбал, “Тэрбум мод” хөдөлгөөн хоёр жилийн дотор үр ашгаа өгнө гэж төлөвлөж байгаа. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүн дээр хөдөө аж ахуйн газрынхандаа үүрэг чиглэл өгөөд бүх судалгаагаа хийнэ. Тариаланчид болон малчдынхаа зөвлөгөөнийг хийх үеэрээ  Шинэ сэргэлтийн бодлогыг хэрхэн хөрсөн дээр буулгах талаар ярилцана. Одоо цар тахалтай дасан зохицож, хорихоосоо илүү эдийн засгаа нээж, чөлөөтэй байлгахад анхаарч ажиллана.

-Сэлэнгэ бол улсаас санхүүжилт авдаггүй цөөн аймгийн нэг. Энэ жилийн онцлох бүтээн байгуулалтаас дурдвал?

-Ажлаа  хүлээн аваад хамгийн эхэнд дулааны цахилгаан станцад анхаарсан. Учир нь манай аймгийн дулааны станц асуудал ихтэй. Бүх газар тень тавьдаг байсан. Харин мэргэжлийн хүмүүсийг 2-3 удаа авчирч ажиллуулсны үр дүнд тохиргооны асуудлыг шийдэж хэсэг хэсэг газар дулааны асуудлыг шийдэж чадсан. Энэ жил шинээр уурын зуухны тогоо тавих  ажилд улсын төсвөөс 1.6 тэрбумыг төсөвлөсөн. Дөрөвдүгээр сарын 15-наас бүх тохиргоог хийгээд есдүгээр сарын 15 гэхэд цахилгааны уурын зуухны  нэгдүгээр асуудлыг шийднэ.Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод кино театрт ч алга. Дэд бүтэц, замын асуудлуудыг шийдэх шаардлагатай байна.

-Таны удирдах арга барилын онцлог юу вэ?

-Хувь хүний арга барил өөр. Өмнөх Засаг дарга нараасаа суралцаад өөрийн зарчмаар ажиллана. Орон нутагт хийж байгаа ажлууддаа шинжлэх ухаанчаар ажиллах хэрэгтэй. Аливаа ажлыг эхлэхдээ анхнаасаа маш сайн чанартай хийх ёстой. Үгүй бол жил бүр засаж сайжруулах шаардлага гардаг. Сургууль, цэцэрлэг дээр жишээлэхэд барилгыг нь чанаргүй барьчихаад жил бүр  ямар нэгэн зүйлийг нь засварладаг. Үүнийг  зогсоох хэрэгтэй. Бүх байгууллагынхаа дарга удирдлагуудтай хамтарч ажиллаад "Би биш бид" гэсэн сэтгэлээр хамтарч ажиллаж аймгаа хөгжүүлэхээр зорьж байна. “Бүх салбартаа өөрсдөө манлайлж ажилла. Гацсан, тулгамдсан асуудал байвал миний бие УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад ажиллая” гэж тохирсон. Багийн тоглолтыг сайж хийж чадвал аймаг сайн хөгжинө. Зөвлөгөөн, уулзалтыг тасралтгүй зохион байгуулж, асуудлуудаа цаг тухайд нь шийдэж  байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 47 (6779)

 

тэгээрэй_ харин тэр Оргил орк шигээ бас хувийн сонирхолдоо хөтлөгдөөд өөрийнхөө модуудыг энд тэнд өндөр үнээр шахаад унав.
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

18 цаг 4 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

18 цаг 27 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

18 цаг 31 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин