Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

11 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Түүх сануулъя. Анх төмөр зам, нүүрс гэдэг энэ том авлигын хэргүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нууцад авсан. Энэ бол дэлхийн улсуудад байдаг том мафи ч ингэж төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг. Энэ явдал М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулснаас эхэлсэн. Тэр хүн ҮАБЗ дээр энэ асуудлыг эсрэг зогсож байсан учраас, гаргаад, өөрийн бодлогыг дэмжих хүүхэлдэйнүүдийг авчирсан. ҮАБЗ-ийн шийдвэр гарах үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Тухайн үед би "Ерөнхийлөгч нутгийн дүүгээ УИХ-ын толгойд тавиад түүнийгээ ҮАБЗ рүү оруулж, шүүхийг шүүх биш, прокурорыг прокурор биш болгож, УИХ-ын гишүүдийг заналхийлж байгаад, авлигыг эхлүүллээ шүү" гэж хэлж байсан. Тиймээс энэ хэргийн ул, сууриас нь эхлэн шалгах ёстой. Тухайн үед шийдвэр гаргасан ҮАБЗ-ийн бүх гишүүн хариуцлага хүлээх ёстой.   Үүнийг шударгаар шийдэхийн тулд хийх ёстой ажил байна. Нэгдүгээрт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ УИХ-ын даргын огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх бий. Нэг нь УИХ-ын тараах. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж энэ саналыг УИХ руу оруулдаг. Гэтэл одоо нэг хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрх мэдлийг хэрэгжүүлэх хугацаандаа парламентыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой. Хоёрдугаарт, УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй. Гуравдугаарт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна. ҮАБЗ-өөс гурван хүний санал нэгдэж байж шийдвэр гардаг. Гэтэл одоо нэг хүн орлох гэж байна. Тиймээс ҮАБЗ асуудал үнэхээр л ноцтой болоогүй бол нэг хүний хоёр саналтайгаар хуралдах боломжгүй гэдгийг сануулах хэрэгтэй. Ийм байдлаар УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг нарийвчлан журамлах шаардлагатай. Эдгээр асуудлыг Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөлд тусгасан байгаа ч хуулийн төслөө өргөн барих товыг хүлээж байна.Мөн хуульд УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж зааснаас бус Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг удирдана гэдэг заалт байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа УИХ-ын дарга Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж болно. УИХ-ыг хоёр дэд даргын нэг удирдаад явах нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй. УИХ-ыг хэн удирдах гэдэг асуудал яригдахаас өөр аргагүй юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

11 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

8 цаг 37 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

8 цаг 37 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

8 цаг 37 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Өчигдөр 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

Уржигдар 13 цаг 44 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Уржигдар 13 цаг 15 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

Уржигдар 13 цаг 11 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Уржигдар 06 цаг 00 мин