Ч.Жаргалсайхан: Цагааннуурыг загвар сум болгоно

2014-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОДОНТУНГАЛАГ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Ч.Жаргалсайхантай ярилцлаа.

-Энэ жил Сэлэнгэ аймгийн долоон сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж буйн нэг нь Цагааннуур сум. Тариа будааны өлгий нутаг Цагааннуурын үүх түүхээс яриагаа эхэлье? 

-Энэ жил манай сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн Цагааннуур сум гурван баг, 381,4 мянган га нутаг дэвсгэртэй, 121841 мянган мал сүрэгтэй. 52.2 мянган  га тариалангийн  эргэлтийн талбайтай. Үүнээс жилд 24.0-29.0 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал тариалж, 23.0-27.0 мянган га-д сайн чанарын уринш бэлтгэж нэг га-аас 10.0-16.0 цн буюу 26.0-40.0 мянган тн ургац хураан авч бай­гаа нь аймгийн нийт ур­гацын 20-30 хувь, улсын нийт ургацын 10 орчим хувийг үйлдвэрлэж бай­на. Сумын хэмжээнд нийт 1270 өрхөд 4611 хүн ам амьдран өдөр ирэх бүр өргөжин тэлж байна. Бид цаашид сумаа улсын загвар сум болгох зорилттой ажиллаж байна. 

-Өнгөрсөн жилийнхээ онцлох үйл явдлаас товчхон дурдвал? 

-Манай сум сүүлийн 10 жилд ажлаараа аймагтаа тэргүүлж ирсэн. Өнгөрсөн жил  ч ялгаагүй мөн тэргүүн байрт шалгарсан.  2013 онд нийт 444,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн зураглал, зам засвар, гудамж талбайн гэрэлтүүлэг, халуун усны барилга, эмнэлэг, цэцэрлэгийн сантехникийн ажил зэргийг хийж гүйцэтгээд байна. Мөн Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны алдарт хурдан хүлэг Буган халиуны нэрэмжит гурван насны морьдын уралдаан, Боохой  хэмээх улсын арслан Д.Данзангийн нэрэмжит улс аймгийн цолтой 64 бөхийн барилдааныг тус тус зохион байгууллаа. Мөн улсын аварга тариаланч хамт олон, мөн аврага тариаланч манай сумаас төрсөн олон онцлох үйл явдлаар дүүрэн сайхан жил болж өнгөрлөө.

-Талх, гурилын эзэд болсон танай нутгийн хав­ рын тариалалтыг со­нир­хохгүй байж болохгүй байх?

Энэ жил өнөтэй сайхан өвөл болж хавар нь хур бороо элбэгтэй байж сум орон нутаг маань дэлгэр сайхан зунтай золголоо. Энэ хавар 52678 мал төллөөд байна. Газар тариалангийн хувьд 26509 га-д тариалалт хийхээс 28504 га-д тариалсаны  23324 га-д үр тариа, 329 га-д тэжээлийн ургамал, 4500 га-д рапс, 230 га-д төмс, 121 га-д хүнсний ногоо тус тус тариаллаа. 

-Сум орон нутгийнхаа 90 жилийн ойн хү­рээнд олон ажил зохион байгуулж байгаа байх. Товчхон танилцуулахгүй юу?

-Ойгоо угтаж бид олон ажил арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сумынхаа түүхийг арвижуулан бичиж, ном болгон ард иргэддээ хүртээх, зурагт альбом, 90 жилийн тэмдэг, сумын өрх бүрт өгөх дурсгалын зүйл зэргийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Сумынхаа 12 жилийн дунд сургуулийг “Эрдэнэ Чин Ван Намсрайн” нэрэмжит болголоо. Айл өрх, албан байгууллага бүр өөрийн үүд хаалганаасаа эхлэн өнгө төрхөө сайжруулан тохижуулах уриалга гарган ажилласнаар гэр хорооллын гудамж, хашаануудыг цэгцэлж, хог хаягдлаа цэвэрлэн, зам засаж, гэрэлтүүлэг тавьж, бүх нийтээр мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэв. Өнөөдрийн байдлаар нийт 31.686 ширхэг мод, бут, сөөг тариад байна.  

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин