Алжирын баг “Герман машин”-ыг сандаргав

2014-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Бразилд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д учраа таарсан Франц-Нигери, Герман-Алжирын тоглолт уржигдар шөнө болов.

ФРАНЦ - НИГЕРИ - 2:0

Гоол: Погба 79, Йобо 90+2 (автогоол)

Франц: Льорис, Дебюши, Варан, Косьелни, Эвра, Кабайе, Погба, Матюиди, Вальбуэна (Сиссоко, 90+4), Жиру (Гризманн, 63), Бензема

Нигери: Эньяма, Эмброуз, Йобо, Омеруо, Ошанива, Микель, Онази (Гэбриэл, 59), Муса, Одемвинги, Мозес (Нвофор, 89), Эменике

Шар хуудас: Матюиди

Африк тивийн төлөөлөл Нигерийн шигшээ баг шөвгийн 16-д 1998 оны дэлхийн аварга Францын шигшээтэй тааран тэнцүүхэн тоглосон ч тоглолтын төгсгөлд хаалгандаа хоёр гоол алдан нутаг буцахаар болов. Тоглолтын эхний үед хоёр баг тун тэнцүүхэн тоглолоо. Ахмед Мусагийн дамжуулалтаар Эменике гоол оруулсан ч шүүгч отон тоглолт болсныг заасан юм. Тоглолтын хоёрдугаар үеийн сүүлч рүү Францын шигшээ багийн довтолгоо хүчтэй болж, ээлж дараалсан булангийн цохилтууд ирсээр байв. Булангаас дамжуулсан бөмбөгийг Нигерийн хаалгач Эньяма хатгах гэж хаалгаа хаяж гарахад Поль Погба хаалга руу чөлөөтэй мөргөж, гоол оруулсан юм. Францын залуу од гэгдэж буй Поль Погба ДАШТ-ий эхний гоолоо орууллаа. Үүний дараа Нигерийн хөлбөмбөгчид тун идэвх муутай, үлбэгэр тоглов. Булангийн цохилтоос Вальбуэна өрсөлдөгчөө хууран гарч ирээд хөндлөн дамжуулалт өгснийг Нигерийн хамгаалагч Йобо өөрийнхөө хаалганд оруулчихав.

 

ГЕРМАН - АЛЖИР - 2:1

Гоол: Шюррле 92, Озил 120 - Жабу 120+1

Герман: Нойер, Мустафи (Хедира, 70), Мер­тезакер, Боатенг, Хеведес, Швайнш­тайгер (Крамер, 109), Лам, Кроос, Озил, Мюллер, Гетце (Шюррле,46)

Алжир: Мболи, Мостефа, Белькалем, Аллиш (Браими, 97), Манди, Ласен, Фегули, Гулам, Таидер (Браими, 78), Слимани, Судани (Жабу, 100)

Шар хуудас: Лам - Аллиш

ДАШТ-ий шөвгийн 16-д муу баг үлддэггүй гэдгийг Алжирын шигшээ нотолж, “Герман машин”-ыг багагүй сандаргалаа. Шөвгийн 16-д үлдсэн Африкийн хоёр дахь баг болох алжирчууд тоглолт эхлээд л эрч хүчтэй тоглож улмаар Германы багийг байн байн сандаргаж байв. Нэгдүгээр үеийн эхний 20 минутад Африкийн баг аюултай довтолгоо олныг хийж чадсан. Хоёрдугаар үед германчууд тоглолтын санаачилгыг гартаа авч хэд хэдэн аюултай довтолгоогоор эхэлсэн ч Алжирын тоглогчид хамгаалалтын цайз босгосонгүй, үе үе сөрөг довтолгоо хийж байв. Үндсэн цаг гоол оролгүй хуурай тэнцээгээр дуусч, хоёр баг 15 минутаар нэмэлт хоёр үе тоглохоор болсон юм. Нэмэлт цаг эхэлмэгц Мюллерийн дамжуулалтыг Шюррле өсгийдөж гоол оруулан германчууд тэргүүлж эхэллээ. Хаалгандаа гоол алдсан Алжирын баг бууж өгөхийг хүссэнгүй, сөрөг довтолгоо хийхээр их хичээж байлаа. Гэсэн ч германчуудын тоглолт илт сэргэж, нэмэлт цагийн төгсгөлд Озил тоог 2:0 болгосон юм. Тоглолтын харьцааг тэнцүүлэх найдваргүй болсон ч  алжирчууд хариу довтолж Германы хаалганд нэр төрийн гоолыг оруулж чадлаа.

Энэ сарын 5-нд Германы баг хагас шигшээд шалгарахын төлөө Францын багтай тоглоно.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 34 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 46 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 цаг 52 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин