Дэлхий дахины 1005 дахь удаагийн цусны донорын хөдөлгөөнөөр 70 гаруй хүн цусаа хандивлав

2022-02-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

[Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг]

“Ковид-19” цар тахлын улмаас цусны донорын тоо буурч байгаа бөгөөд омикрон мутацийн тархалт мөн давхцаж, цусны хомсдол улам бүр нэмэгдсээр байна. Ийм үед Бурханы сүмийн дэлхий дахины 1005 дахь удаагийн цусны донорын хөдөлгөөнөөр Монгол дахь Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (цаашид Бурханы сүм гэх)-ийн итгэгчид цусны хомсдолыг арилгахад цусаа хандивлах үйл ажиллагаанд тэргүүн эгнээнд манлайлан оролцлоо.

2022.2.17-ны өдөр Бурханы сүмийн итгэгч гишүүд, тэдний гэр бүл, ойр дотны 70 гаруй хүн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирээд цусаа өгөх боломжтой гэсэн дүгнэлт гарахад баярлан, цусаа өгч эхлэв. Цус хандивлах үйл ажиллагаа эрч хүчээр дүүрэн хүмүүсийн халуун дулаан сайхан уур амьсгалтай байж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтнууд эрүүл, аюулгүй орчинд цусаа өгөхөд нь туслан ажиллалаа.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр уг үйл ажиллагааг нээж, “Бурханы сүмийн хамт олон 2012 оноос хойш 10 гаруй жилийн туршид  итгэгчид болон тэдний ойр тойрны хүмүүсийг хамруулан цус хандивлах ажлыг жилд хоёроос доошгүй удаа тогтмол зохион байгуулж ирлээ. Энэ бол цус, цусан бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа хүмүүст амь насыг нь аврахад үнэхээр чухал ач холбогдолтой ажил. Өнгөрсөн хугацаанд Бурханы сүмийн итгэгчдээс байнгын донорууд олон гарч ирсэн нь цус, цусан бүтээгдэхүүний хомсдлоос сэргийлэх, гэнэтийн болон аюултай үед маш чухал үүрэг гүйцэтгэдэг учраас та бүхэнд онцлон талархал илэрхийлье” гэж хэллээ.

Бурханы сүмийн албаны хүн хэлэхдээ, “Цусыг орлох зүйл хаана ч байхгүй тул цус сэлбэх шаардлагатай байгаа өвчтөнүүдэд цусаа өгч байж л тэдэнд туслах боломжтой гэж бид сонссон. Амь аврах сайхан үйлсэд нийт итгэгчид маань сайн дураараа оролцлоо. Цусаа хандивлах үйлсэд улам олон хүн нэгдэж, цусны хомсдолын асуудал хурдан шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бид улс орон, хөрш нийгэмдээ итгэл найдвар, баяр баясгалан хуваалцах үйл ажиллагаануудыг цаашид ч хийсээр байх болно” гэв.

 Итгэгч Б.Анударь, “Би өнөөдөр 10 дахь удаагаа цус хэрэгтэй байгаа хүмүүст цусаа хандивлалаа. Залуустаа хандаж хэлэхэд өөрөөсөө шалтгаалах үнэгүй өгч болох энэхүү үнэ цэнэтэй халуун цусаа тусламж хэрэгтэй байгаа нэгэндээ бэлэглэцгээе гэж уриалмаар байна. Би 2012 оноос хойш энэ сүмд явдаг болсноос хойш олон сайн үйлсийн ажилд гар бие оролцож байгаа. Эндээс би нийгэмд залуучуудын оролцоо ямар их хэрэгтэй байдгийг, залуучуудын үүрэг ямар чухал байдгийг ойлгож байгаа” хэмээн бахархан ярилаа.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын шашин сүм хийд болон төрийн бус байгууллагын асуудал хариуцсан ажилтан Д.Хонхонцэцэг,“Юуны өмнө ийм сайхан гэгээлэг үйл ажиллагаа байнга явуулж байдаг Бурханы сүмийн хамт олон, итгэгч нарт гүнээ талархаж байна. Нэг хүний цусаар гурван хүний амь насыг авардаг гэдэг. Ийм сайхан үйл ажиллагаанд уригдан ирсэндээ маш их баяртай байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 Бурханы сүм нь цусны донорын үйл ажиллагаа зохион явуулахаас гадна гамшгийн үед тусламж үзүүлэх, байгаль орчин цэвэрлэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, хөршүүддээ туслах зэрэг сайн дурын янз бүрийн үйл ажиллагаа явуулан Христийн хайрыг дамжуулдаг байна. Мөн Монгол улсад ч төрөл бүрийн сайн дурын арга хэмжээг тасралтгүй өрнүүлсээр иржээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-тай хамтран цөлжилт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор экологийн цэцэрлэгт хүрээлэн болох Агропаркт 500 ширхэг хайлаас мод тарьж, Баянзүрх дүүргийн 4-р хорооны өндөр настнуудыг хүлээн авч, ахмадуудтайгаа нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүлсэн байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ цаг үед хөрш нийгэмдээ туслах зорилгоор цас цэвэрлэх сайн дурын ажил ч өрнүүлжээ.

 “Ковид-19”-с урьдчилан сэргийлэх, даван туулах үйлсэд ч мөн идэвхтэй оролцсоор байна. Баянзүрх дүүргийн 4-р хороонд Overlock оёдлын машин болон дижитал оёдлын машин хандивлан “Ковид-19”-н улмаас эдийн засгийн хүндрэлд орсон орлого багатай эмэгтэйчүүдэд боловсрол, техникийн зааварчилгаа өгч, ажлын байр бий болгоход тусалсан. “Ковид-19” халдварын эсрэг тэмцэхэд тэргүүн шугаманд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор ЭМЯ, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төв, Орхон аймгийн Эрүүл мэндийн төв, Орхон аймгийн шинжилгээний төв, Дархан-Гал сөнөөх анги зэрэг байгууллагуудад нийт 27,000 ширхэг амны хаалт, чацарганы ундаа зэргийг хандивлаж байжээ. Түүнчлэн Баянгол дүүргийн иргэдэд халдвараас үүдэлтэй эдийн засгийн хямралын үеэр амьжиргаагаа хүндхэн залгуулж буй иргэдэд 30 иж бүрдэл хүнсний бүтээгдэхүүн, халдвар илэрсэн эмзэг бүлгийн иргэдэд 1,2 сая төгрөг хандивлаж, тэдэнд урам дэм өгсөн байна.

 Хүмүүнлэгийн үйл ажиллагаа тогтмол өрнүүлдэг Бурханы сүмд олон орны засгийн газар, төрийн байгууллага, олон улсын байгууллагуудаас 3300 гаруй удаа шагнал өгсөн бөгөөд үүнд Байден, Трамп, Обама нарын засгийн газрын Сайн дурын ажлын дээд шагнал, БНСУ-ын гурван үеийн ерөнхийлөгчийн шагнал, олон улсын байгаль орчны шагнал болох Ногоон дэлхий (Green World), Ногоон алим (Green Apple) гэх мэт шагналууд багтаж байгаа аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 38 (6770)

oogii-smile
Олон хүний амь аврах үнэхээр сайхан үйлс хийжээ. БАЯР ХҮРГЬЕ
Ямар сайхан мэдээ вэ, үнэхээр хайр түгээсэн сайхан сүм юмаа
Цусаа ханьдвалсан та бүхэнд баяралалаа
Донорын хөдөлгөөнд цусаа бэлгэлсэн сүмийн бүх итгэгч нартаа чин сэтгэлээсээ талархаж байна Бурханаас еөрөөл их аваарай naraa
Зочин
Маш их баярлалаа
Сайн дурын ажил бол үнэ цэнэтэй, бахархам ажил шүү. Мундаг байна 👍
D.Tsendhkorol
vneheer saihan setgeltei hvmvvs shvv
vneheer saihan setgeltei hvmvvs shvv
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

12 цаг 0 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

12 цаг 4 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

12 цаг 13 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Өчигдөр 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин