ЭМГЭНЭЛ

1 цаг 4 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Үржингийн СЭРГЭЛЭН

/1940-2026/

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа. Тэрээр 1940 оны 5 дугаар сарын 1-нд Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн. Үржингийн Сэргэлэн нь энгийн болон цэргийн байгууллагад тасралтгүй 33 жил ажиллаж, хил хамгаалах алба, авто тээврийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад хилчин тээвэрчин юм. Тэрээр Зил-157, Газ-63, Зил-130, Газ-66, Уаз-31512 автомашинуудын тээврийн бэлэн байдлыг ханган, хил хамгаалалтын болон улс ардын аж ахуйн ачаа тээврийг саадгүй хүргэж, жолоочийн ур чадвар, сахилга хариуцлагаараа хамт олноо үлгэрлэн, олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн юм.

1970-1990 оны хүйтэн дайны жилүүдэд улсын хилийн дагуух инженерийн байгууламж, техник хэрэгсэл, мод материал, хүнд даацын ачааг баруун аймгуудын өндөр даваа, хүнд нөхцөл бүхий замаар осол сааталгүй тээвэрлэж, хил хамгаалах үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж байв. Түүний ажлын үр бүтээлийн талаар мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар 3 ачааны машинаар тээвэрлэх ачааг ганц машинаар тээвэрлэж байсны дээр түүний төсөвт зардлаас хэмнэсэн мөнгөөр Зил - 130 автомашин 2, Газ - 69 автомашин 1 ширхэгийг худалдан авахад хүрэлцээтэй гэсэн байдаг.

Аав минь, өвөө минь алба хааж байсан 1970, 1980-аад онд манай улс БНХАУ-тай залгадаг хилийн хамгаалалтаа сэргээж, хил дээр олон анги салбаруудыг шинээр байгуулж, тохижуулах, улсын хилээр инженерийн талаар төхөөрөмжлөх их ажлын хүнд үед өдөр, шөнөгүй үүрэг гүйцэтгэж, бүх овор томтой хүнд ачааг тээвэрлэж байсан юм. Мөн Улаанбаатар хотоос хилийн цэргийн ангиудад хүргэх хангалтын ачаа, ургац хураалт, үер ус, зудын үеэр дайчилгааны тээврийг улс орон даяар гүйцэтгэн ажилласан. Тэрээр 1956-1967 онд Өмнөговь аймгийн 16 дугаар баазад засварчин, 1967-1968 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд киномеханик, 1968-1974 онд Хилийн 0131 дүгээр ангид жолооч, 1974-1987 онд Хилийн 0184 дүгээр ангид жолооч, 1987-1989 онд Хилийн 0164 дүгээр ангид жолоочоор ажилласан ахмад хилчин, бэлтгэл ахлах ахлагч байлаа. Хил хамгаалах байгууллагад ажиллах хугацаандаа “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай жолооч”, “XX зууны манлай жолооч” зэрэг хүндтэй шагналуудыг хүртэж байлаа. Мөн цэргийн тэтгэвэрт гарсныхаа дараа авто засварын газар ажиллуулан олон залууст мэргэжил эзэмшүүлж, туршлага мэдлэгээ өвлүүлэн үлдээсэн юм. Түүний эх орон, хил хамгаалах үйлс болон авто тээврийн салбарт оруулсан олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2026 онд “Монгол Улсын Гавьяат тээвэрчин” цолоор шагнасан. Аавын минь, өвөөгийн минь бүтээлч хөдөлмөр, Хил хамгаалах байгууллагад зориулсан үнэнч зүтгэл, хүнлэг сайхан зан чанар, ажил мэргэжлийн өндөр ёс зүй нь түүхэнд тод мөрөө үлдээж, гэгээн дурсгал нь үе үеийн хилчдэд үүрд мөнхөд хадгалагдан үлдэх болно. Таны минь нөмөр нөөлөг, үнэтэй сургаалыг үрс бид үүрд санан дурсана.

ТАЛИЙГААЧИЙН ҮР ХҮҮХЭД, АЧ ЗЭЭ НАРААС НЬ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

1 цаг 4 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

4 цаг 24 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

4 цаг 24 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21