“Женко” улс төр

2014-07-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Улс төр гэдэг уралдааны холын зайд гүйхээр дээлээ нимгэлж   яарсан хүн нэг байна. Энэ бол Халтмаагийн гэхээс илүү “Женко” нэрээр овоглож олонд танигдсан Баттулга. Сүүлийн үед түүний хэлж байгаа үг, хийж буй үйлдэл бүхэн олны анхаарлыг татах болов. Твиттер, фейсбүүкт ч түүнийг дагагч олширч бусдыг турхирсан янз бүрийн үг, авиа гарган талцаж байгаа. Монгол хүн болж төрснөөрөөө бахардаг монголчууд эрлийз хужаагаараа дуудалцах нь наад захын хэрэг болсон. Тэрхүү талцлыг бий болгосон “Ардын баатар” маань харин ард түмэнд наалдах юу хийснээ ярихгүй байна. Тухайлбал, түүний яриад байгаа төмөр замын царигийн асуудал байна. “Төмөр замд төрөөс баримтлах бодлого”-ын  баримт бичиг  уг нь өөрийг нь салбарын сайд байхад батлагдсан. 2010 онд Шивээхүрэн-Нарийн сухайт, 2012 онд Тавантолгой-Оюутолгой,Сайншанд-Замын-Үүд-Чойбалсан, Баруун-Урт-Бичигтийн төмөр замыг  барьж дуусгах санамж бичгийг БНХАУ-ын Төмар замын яамтай зурсан. Шивээхүрэн-Нарийн сухайт, Сайншанд-Замын-Үүд, Баруун-Урт-Бичигтийн төмөр зам 1435 мм-ийн царигтай байхаар хоёр тал тохиролцсон байдаг. Харин хэрэгжээгүй. Бүр тодруулбал, тухайн үед салбарын сайдын тамгыг атгаж, хүрд эргүүлж суусан “Женко” хэрэгжүүлээгүй. Тус салбарын бас нэг том ажил бол өчнөөн жил ярьсан  Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байсан. Байсан гэхийн учир нь  Х.Баттулга сайд болоод бараг л ашиглалтад оруулчихна гэсэн нь  бараа ч алга.

Одоогоос арваад жи­­лийн өмнө Б.Жаргалсайхан  Үйлд­вэр, худалдааны сайдаар ажиллаж байхдаа  Сайншандын аж үйлдвэрийн паркийн баримт бичгийг гаргаж, ТЭЗҮ-г нь боловсруулсан. Ийм   сайхан бэлэн хоолыг  Х.Баттулга хэрэгжүүлж  болгож чадаагүй. Эцэст нь  цэцэг дамждаг эрвээхэй шиг өөр салбарт сайд болж гарын хүндээ тамгаа шилжүүлсэн. Сүүлд хашсан ҮХАА-н сайдын ажлын тайлангаа ч гаргаагүй. Эцэст нь амласан бүх ажлаа дээлтэйгээ хамт тайлж, хариуцлагаас бултсан. Өнөөдөр харин өнгөрсөн борооны араас цув нөмөрсөн гэхэд ч хаашаа, өөрөө чадаагүйдээ нөмөр босгож байгаа гэхэд ч хаашаа юм, ямар ч гэсэн  ийм нэгэн улс төр хийж  сууна. Ерөнхийлөгчийн хэлснээр өөрөө ажил хийхгүй, өрөөлийг ч хийлгэхгүй байгаа энэ байдал нь хэзээ зогсох бол. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21