Д.Дорлигжав: Чи хүн алуулчихаад, тэрийгээ яриад санал аваад суугаад байх уу?

2014-07-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

-С.Баяр: Би хариуцлагаа хүлээнэ за юу /2008.07.05/-

Ч.ЗОТОЛ

УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнд бухимдсан иргэдийн жагсаал үймээн самуун болж даамжирсан  долдугаар сарын 1-нээс хойш зургаан жил өнгөрлөө. Таван хүний амь нас эрсэдсэн тэр хэрэгт өнөөдрийг хүртэл  хэн ч  бодитой хариуцлага хүлээсэнгүй. Мөн хэн ч  тэр талаар  ам нээж тодорхой баримт нотолгоо бүхий дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсангүй. Харин  МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр  2012 оны дөрөвдүгээр сарын 12-нд хэвлэлийнхнийг цуглуулж мэдээлэл өгсөн байдаг.  Ингэхдээ  2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг шийдэхэд тус дөхөм болох, хэвлэлийнхэн, иргэд дэлгэрэнгүй, бодитой мэдээлэлтэй байх хэрэгтэй гээд өөрт байсан 200 гаруй  хуудас материалыг тараасан юм. Түүнд тухайн үед Төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа улс төрийн намуудын удирдлагатай 2008 оны долдугаар сарын 3-нд уулзсан зөвлөлдөх уулзалтын  90 гаруй хуудас тэмдэглэл,  долдугаар сарын 4,5-нд болсон хуралдааны  протокол  нийт 160  гаруй хуудас  материал, өөрийнх гаргаж байсан уриалга  багтсан юм. Тэдгээр баримтуудыг  тэрээр ноцтой мэдээлэл биш хэмээн мэдэгдэж байсан ч түүнээс  ердөө таван цагийн дараа  500 цагдаа гэрийг нь бүслэн баривчилж байв. Долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар  тухайн үед хэн юу хэлж байсныг нэхэн сануулахаар дээрх 200 гаруй хуудас материалаас ишлэн хүргэж байна. Ингэхдээ Ерөнхийлөгч Н.Энхбаяраас  2008 оны долдугаар сарын 5-ны 16:45 цагт   улстөрийн намуудын  удирдлагатай хийсэн зөвлөлдөх уулзалтад оролцсон  С.Баяр, Д.Дорлигжав нарын харилцан яриаг онцоллоо. Мөн долдугаар сарын 3-нд хийсэн  зөвлөлдөх уулзалтад намын дарга нарын хэлсэн үгээс тоймлон хүргэж  байна.

Н.Энхбаяр:

-Үүссэн нөхцөл байдалд зөв зүйтэй дүгнэлт өгч, гарах гарцаа хамтдаа эрж хайх ёстой. Би Ерөнхийлөгчийн хувьд аль нэг талд орохгүй, та бүхний санаа бодлыг сонсч, улс төрийн намуудыг  зөв шийдэл гарцад хүрэхийг уриалж байна.

Ц.Ганхуяг:

-Ажлын хэсэг байгуулах, шийдэл гарц олоод ажиллах энэ тэрийг би хувьдаа дэмжиж байна.

Ё.Отгонбаяр:

-Бид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх цаг болжээ.

Д.Дорлигжав:

-Ингэхэд чи хүн алуулчихаад, тэгээд энийгээ яриад суугаад байх юм уу, санал аваад суугаад байх юм уу, С.Баяр аа?

С.Баяр:

-Чи намайг байцаагаад байгаа юм уу.

Д.Дорлигжав:

-Тэгж байна. Үүнээс өөр газар дахиад байцаана.

С.Баяр:

-Чамд энд ирж зандруулдаг газар биш.

Д.Дорлигжав:

-Цагдаа чинь буудсан байвал хуулийн хариуцлага хүлээнэ биз.

С.Баяр:

- Дорлиг оо, би хариуцлагаа хүлээнэ за юу.

Ц.Элбэгдорж:

-Цагдаа нар чинь заримыг нь буудаж алсан шүү дээ. Нэг хүүхэд утасдаад “амь авраарай” гэж хашгирсныг ээж нь ирж хэлсэн.

Б.Жаргалсайхан:

-Террорист ажиллагааг хэн явуулсан юм бэ. Зарим нь АН-ынхан хийсэн гэх юм, зарим нь МАХН-ынхан хийсэн гэж байна?

М.Энхсайхан:

-Сонгууль шударга биш боллоо гэсэн улс төрийн цуглааныг хүчирхийлэл болгох юм зохион байгуулалттай явсан байна.

Ц.Цолмон:

-Бүх тойрог, хэсгийн хороонд сонгууль бүхэлдээ зөрчилтэй болсон байна. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Санал хураалтын дахин  явуулах нь зүйтэй.

Д.Лүндээжанцан:

-Тэр хүчингүй болгох аргаа заагаад өг.

С.Оюун:

-Би товч  мэдээлэл хийе. Дорнод аймагт маш их зөрчил илэрчээ. Яг одоо манай М.Зоригт  нэр дэвшигч  тойргийн хороон дээр дахин тооллого явуулах хүсэлт өгөөд байна.

Б.Эрдэнэбат:

-Энэ сонгууль маш их будлиантай, маргаантай, луйврын маягтай болсон.

С.Отгонбаяр:

-Монгол орны хэмжээнд бүх газарт хууль зөрчигдлөө гээд тойрог, хэсэгт ажилласан, нэр дэвшсэн хүмүүс  баримт материалаа өгөөд явж байгаа. Үнэхээр Отгонбаяр гэхийг Батбаяр гэж дуудсан явдлууд гарсан шүү дээ.

Ц.Нямдорж:

-Хуйвалдаан болоогүй ээ.

Д.Идэвхтэн:

-Иргэдийн саналын дүнг засч байна шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21