Бразилд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд уржигдар шөнө эхэллээ. Шөвгийн 16-д талбайн эзэн дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг Чилитэй тоглож үндсэн цагт 1:1-ээр тэнцэв. Тоглолтын хувь заяаг 11 метрийн цохилтоор шийдсэн юм. Тоглолт эхлээд 18 дахь минутад Давид Луиз гоолдож, бразилчууд тэргүүлж эхэлсэн ч, 32 дахь минутад Алексис Санчес хамгаалагчдын алдааг ашиглаж тоглолтын харьцааг тэнцүүлсэн юм. Талбайн эздээс Неймар, Халк нар хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч амжилт олсонгүй. Халк бөмбөгийг гараараа тогтоогоод гоолдсон ч, шүүгч үүнийг анзаараад шар хуудсаар торгуулав. Үүнээс хойш хоёр баг ээлжлэн олон удаа довтолсон ч үндсэн цагт гоол орсонгүй. Нэмэлт 30 минутад ч хаалганд гоол орсонгүй. Ингээд тоглолтын хувь заяаг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэж Бразилын шигшээ баг одтой байж ялалт авсан юм.
Өмнөд Америкийн өөр нэг хос болох Колумби, Уругвайн тоглолт 2:0-ээр дуусав. Колумбын багийн шилдэг довтлогч Алексис Санчес 28, 50 минутад дубль хийж багтаа ялалт авчирлаа. Ийнхүү тэрээр дөрвөн тоглолтод таван гоолтой мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ. Бразил, Колумби долдугаар сарын 4-нд хагас шигшээд үлдэхийн төлөө тоглох болно.
БРАЗИЛ - ЧИЛИ - 1:1 ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ - 3:2
Гоол: Давид Луиз, 18 (1:0). Санчес, 32 (1:1).
Торгуулийн цохилт: Давид Луиз - 1:0. Пинилья - 1:0 (хаалгач барьсан). Виллиан - 1:0 (хаалганы хажуугаар). Санчес - 1:0 (хаалгач барьсан). Марселу - 2:0. Арангис - 2:1. Халк - 2:1 (хаалгач барьсан). Диас - 2:2. Неймар - 3:2. Хара - 3:2 (шон цохисон).
Бразил: Жулиу Сезар, Даниэл Алвес, Давид Луиз, Тиагу Силва, Марселу, Луиз Густаву, Фернандинью (Рамирес, 72), Оскар (Виллиан, 106), Халк, Фред (Жо, 64), Неймар.
Чили: Браво, Исла, Хара, Сильва, Медель (Рохас, 108), Мена, Диас, Арангис, Видаль (Пинилья, 87), Варгас (Гутьеррес, 57), Санчес.
КОЛУМБИ - УРУГВАЙ - 2:0
Гоол: Родригес 28, 50
Колумби: Оспина, Суньига, Йепес, Сапата, Армеро, Куадрадо (Гуарин, 81), Санчес, Агилар, Родригес (Рамос, 85), Мартинес, Гутьеррес (Мехия, 68).
Уругвай: Муслера, Касерес, Хименес, Годин, Перейра (Рамирес, 53), Перейра, Гонсалес (Эрнандес, 67), Аревало Риос, К.Родригес, Кавани, Форлан (Стуани, 53)