76 зугаална, иргэд зутарна

2014-07-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Хаврын чуулган өнөөдөр хаалгаа барьж,  гишүүд амралтаа авцгаах бололтой. Агаар, айраг, аятайхан амралтын газрын тухай  ярьсан хүмүүс, цаашилбал  хорхог боодогны сураг Төрийн ордноос чимээлж байна. Энэ  мэтээр хаврын чуулган хийж бүтээсэн юмаар маруухан, хошин үзэгдлээр дүүрэн байсан бол одоо саарал ордноос гарч хөдөөлөх нь.

 Сүүлийн үед байнгын хороод байтугай Их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны  ирц хүрэхээ байсан.  Орж ирсэн хэдээс нь  “Хэлэлцэж буй асуудлаар  санал хэлэх хүн байна уу” гэж байнгын хорооны дарга нар гуйсан, аргадсан өнгөөр асуудаг.

Хариуд нь  “Санал алга, шууд явуулчих. Чуулганаар орж ирэх үед нь  ярья” хэмээн  өндөлздөг.  Гишүүдийн толгойд  энд тэндхийн ойн баяр, найр наадмын урилга, заллага эргэлдэж ажил хийхээ байсны илрэл энэ. Ирц хүрэхгүй удаж удаж нэг хуралдахаараа хуулийн төслүүдийг бөөндөн баталдаг явдал ч газар авсан. Түүнээс болж төрөлхийн гажигтай, хагархай, цоорхой хуулиуд гардаг. Өөрчлөлт оруулах гэж өчнөөн юм болдог  жишиг ч тогтсон. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хууль гэхэд л араасаа өчнөөн хэл ам дагуулж, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нарын цөөнгүй гишүүн  өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцүүлэг нь хэрүүл болж нэг ёсондоо реалити шоуны хэлбэрээр  олон нийтэд хүрсэн гэж болно.

УИХ өнөр бүлээрээ цугласан хамгийн их ирцтэй үеүд нь сайд нарын дээлийг тайлснаар засгийг огцруулах, ёс зүйн асуудлаар Х.Тэмүүжинг тэвдүүлэх, Х.Баттулгын дээлээ нимгэлэх хүсэлт, оронд нь томилогдсон Ш.Түвдэндоржийг дэмжих эсэх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох  гэхчлэн хэн нэгнийг огцруулах тухай  ажил төрөл гэхээс илүү хувийн болоод бүлэг, фракц хоорондын ашиг хонжоо, өс хонзонгийн шинжтэй асуудал хэлэлцсэн хурлууд байв.  Ёстой л ажил гэхээр арагшаа, хэн нэгнийг огцруулах эсвэл хуулийн төс­лөө улстөржиж уна­гаах гэвэл  урагшаа гэсэн зарчмаар хуралдах ч гэж  оромдсоор  хаврын чуул­ган  ийнхүү хаалгаа барих гэж  байгаа юм. Ингэхдээ өнгөрсөн баасан гаригт бараг бүх байнгын хороодыг /заримыг нь нэгтгэсэн байдлаар/ бөөндөн хуралдуулж хэлэлцэх асуудлыг шахсан гэж байгаа.

АН-ын гишүүдийн хувьд эрх баригч намын төлөөлөл гэдэг утгаараа  энэ жил энд тэнд очиж тууз хайчлах,  ойн баярын  урилга, заллага  ч ихтэй байгаа юм байх. Бушуухан л явахын түүс болсон улс байна. Дээр нь  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг намар болтол хойшлуулж  мартагнуулах тактик баримталж байгаа сурагтай.

Тэгвэл сөрөг хүчин МАН-ынхан  “Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг  огцруулж байж чуулган хаалгах юм шүү” хэмээн шүдээ зууцгааж байгаа дуулдсан. Ингээд болохгүй бол эдийн засгийн асуудлаар иргэний нийгэм, парламентад суудалгүй намуудаар УИХ, Засгийн газарт шахалт үзүүлж  хаврын чуулганыг үргэлжүүлнэ гэсэн байр суурьт нэгдсэн гэцгээж байна.  Харин МАХН-ын “Шударга ёс” эвсэл хувь, хувьсгалын асуудлаар  хуралдаад завгүй гэсэн хариулт өгч байна. Тэгэхээр байр сууриа нэгтгэж чадаагүй гэсэн үг бололтой. Бие даагч гишүүдийн зүгээс   “Монгол хүний төлөө” уриатай цуглааныг  өчигдөр Төрийн ордны урт хонгилд хийсэн нь  хаврын чуулганы хаалт хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Эсвэл “Монгол хүний төлөө     бид л зүтгэдэг” гэсэн мессэж өгч,   бусдыгаа шүүмжилж байгаа нь хаврын чуулганыг үргэлжүүл гэсэн дохио байхыг ч үгүйсгэхгүй.   Ингээд хаврын чуулганд юу юугүй цэг тавьчих гэтэл  хэлэлцсэн хуулийн төслүүд нь  УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 123 төслөөс хэлэлцүүлгийн шатанд дөнгөж 49  нь л байна. Үүний ард 74 хуулийн төслийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй. Намрын чуулган хүртэл мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдүүд зугаалаад явахад санаа зовох зүйл үгүй ч,  иргэдийн хувьд  эдийн засаг  эрсдэлтэй байгаа хүнд үед зуны саруудыг яажшуухан   өнгөрүүлэх нь ойлгомжгүй байна.

Энэ тухай сэдэв хөндсөн нэгэнд “Намрын чуулганаар хэлэлцэнэ” хэмээн ам таглаж байгаа сурагтай. Тэгэхээр хаалганы ард  Өршөөлийн тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай гэхчлэн иргэдийн  наадмаас өмнө хэмээн хамгийн их хүсэн хүлээж байсан хуулийн төслүүд хамраараа таслуулан үлдэж байна. УИХ-ын дарга З.Энхболд ч  эдгээр хуулийн төслийг батлах шаардлагагүй, яарах  ч хэрэггүй  хэмээн өөрийн цахим хуудаст  бичжээ. Ер нь хаврын чуулганы хугацаанд гишүүдийн олонх нь чуулганы нэгдсэн хуралдаанд байдаггүй, тэгсэн атлаа  хэрэгтэй, хэрэггүй юм бичиж фейсбүүкээр ажлаа хийсэн гэж болно.

Хаврын чуулган хаах гэж байгаатай холбогдуулан улс төрийн хүрээнд өрнөж буй үдэлтийн үгийн тухайд дуулгахад  “Намрын чуул­ган эхлэнгүүт  Засгийн газар огцорно” гэцгээж байна. Наадмын дараа намар гэдэг шиг баяр ёслол тэмдэглэж баахан халсан хүмүүс намар орж ирүүтээ Засгийн газрыг үлээх бололтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21