М.Энхболд: Н.Батбаярыг огцруулах асуудлыг энэ чуулганаар заавал хэлэлц

2014-06-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

УИХ-ын хаврын чуулган маргааш завсарлаж магадгүй нь. Үүнд МАН-ын дарга М.Энхболд ийм байр суурьтай байна. “УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг өргөн барьсанаас хойш сар болох нь. Хуулиараа эл асуудлыг өргөн барьснаас хойш УИХ 14 хоногийн дотор шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас хаврын чуулганы хугацаанд багтааж хэлэлцүүлээрэй. Гадна талд эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байгаа, олонхиороо хүч түрээд аваад үлдчихнэ гэж бодож байгаа бол таарахгүй шүү. Сүүлийн үед эрх баригч хүчин, Д.Эрдэнэбат дарга өөрсдөд таалагддаггүй асуудлыг чуулган дамнуулж дэгд байдаггүй арга хэрэглэдэг боллоо. УИХ-ын намрын чуулганыг өнгөрсөн өвөл хоёрдугаар сарын 18 хүртэл хуралдуулах ёстой байсан ч арав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 30-нд завсарлуулсан. “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг шийдвэрлэх болоход завсарлага аваад чуулганыг хаасан. Уг нь намрын чуулганы хугацаанд УИХ нийт 36 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх ёстой байсан ч ердөө 19-ийг л хэлэлцэн ажлаа ч дуусгаагүй хүчээр хаасан. Одоо яг тэр аргаа хэрэглэх нь. Нэг аргыг олон удаа хэрэглэх улс төрд их муухай харагддаг юм.Үүнийг байнгын хорооны дарга, бүлгийн дарга бодож үзээрэй. Энэ бол УИХ-д суугаа зүгээр нэг 26 гишүүний гарын үсэг биш шүү. Монголын ард түмэн яг энэ шийдвэрийг харж байгаа. Олон бизнес эрхлэгчид бухимдалтай байна.Иргэдийн амьдрал сайнгүй байна. Гэтэл наадмаар тав хоног амарна, чуулганаа хаанаа гэж хүч түрж болохгүй. Энэ 26 гишүүн Монголын ард түмний 40 хувийн санал санал авсан гишүүд, Олонх та бүхэн өндөр сэнтийд суучихаад хүнтэй уулзах цаг зав гарахгүй хэцүү байгааг ойлгож байгаа ч  бидний үгийг сонсох ёстой” гэсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21