Б.Нямбаяр: Өртөгтөө нийцсэн үнэ тогтоож байж түгээх сүлжээний чадавх нэмэгдэнэ

2021-12-20
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал Б.Нямбаярыг урилаа.

 

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИХ НЬ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

 

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8.8 тэрбум кВт.ц болсон ба үүний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 20 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор худалдан авсан. Импортоор худалдаж авсан цахилгаан эрчим хүчний 80 хувийг Оюутолгой компанийн хэрэглээг хангах зорилгоор, үлдсэн 20 хувийг бусад бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн хангах зорилгоор худалдан авч байна. Өөрөөр хэлбэл, манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ суурилагдсан хүчин чадлаасаа давсан тул чадлын дутагдалд орсон. Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөхийн тулд ОХУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авдаг. Ялангуяа оройн 17:00-22:00 цагт ОХУ-аас чадал авч хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Эрчим хүчний хангамжийг дээшлүүлэх, дотоодын үйлдвэрлэлээр эрчим хүчний хэрэглээг хангахтай холбоотойгоор Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах төрийн бодлого гарсан байдаг. Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэж барих шийдвэр гарсан нь салбарын инженер техникийн ажилтан, албан хаагчид бидний хувьд баяртайгаар хүлээн авсан мэдээ байсан. Тавантолгойн дулааны цахилгаан станц төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орсон тохиолдолд төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлж чадлын дутагдлын тодорхой хувийг хангах, эрчим хүчний системд тохируулгын горимоор ажиллах чухал ач холбогдолтой. Мөн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орсноор түгээх сүлжээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирдэг цахилгаанд холбогдох хүсэлтийг зохих түвшинд шийдвэрлэх боломж бүрдэж жижиг, дунд бизнес эрхлэгчдэд цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах таатай нөхцөл байдал үүсэх юм. Түүнчлэн Оюутолгой компанийн БНХАУ-ын Баяннуурын эрчим хүчний системээс импортоор авч хэрэглэдэг эрчим хүчний төлбөр жилд 135 орчим сая ам.доллар байдаг. Тэгэхээр Тавантолгойн дулааны цахилгаан станц саадгүй, хугацаандаа ашиглалтад орсноор Оюутолгойн цахилгаан, эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангах боломжийг бүрдүүлэхээс гадна гадагшаа урсах валютын урсгалыг дотооддоо үлдээх эдийн засгийн чухал ач холбогдолтой.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 92 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА

 

-Эрчим хүчний салбар онцлогтой. Цахилгаан, эрчим хүчийг үйлдвэрлээд дамжуулах, түгээх шугам сүлжээгээр дамжуулан эцсийн хэрэглэгчдэд хүргэхэд тодорхой хэсгийг алддаг. Үүнийг техникийн алдагдал, арилжааны алдагдлууд гэж ангилдаг юм. Алдагдлыг бууруулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлж алдагдлыг бага байлгах зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос дамжуулалт, түгээлтийн алдагдлын хэмжээг жил бүр тогтоож, үүнтэй холбоотойгоор хэрэгжилтийг дүгнэж байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хувьд цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулах тал дээр тодорхой арга хэмжээ авдаг. Тухайлбал, энэ оны хүлээгдэж байгаа дүнгээр цахилгаан эрчим хүчний алдагдлыг 0.3 нэгжээр бууруулах тооцоотой байгаа. Ингэснээр худалдаж авах цахилгаан эрчим хүчний төлбөрийг 1.7 тэрбум төгрөгөөр бууруулах эерэг үзүүлэлттэйгээр шинэ оноо угтах гэж байна.

Цахилгаан түгээх сүлжээний шугам, тоноглолд жил бүр урсгал засварын ажил, олон жилийн график төлөвлөгөөг мөрдөж их засварын ажил, горим, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт, техник, зохион байгуулалтын арга хэмжээг нөөц боломжоороо гүйцэтгэсээр ирсэн. Гэсэн хэдий ч дээрх засвар үйлчилгээ хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Өргөтгөл шинэчлэлийн ажлууд нь Улаанбаатар хотын хүн амын өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэглээг бүрэн хангах боломжгүй. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гэрэлгүй айлуудыг цахилгаан хангамжид холбох, цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлэхийн тулд түгээх сүлжээний трансформатор, дамжуулагч утас солих зэрэг ажлыг гүйцэтгэсээр ирсэн. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь шугам, тоноглолыг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Чанартай цахилгаан эрчим хүч түгээх шаардлагыг хангахын тулд хэрэглэгчдийн ачааллын төвд түгээх дэд станц шинээр барих, одоо байгаа дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг техникийн арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлснээр хэрэглэгчдийг чанартай эрчим хүч хэрэглэх нөхцөл бүрдүүлсээр ирсэн. Ялангуяа нийслэл хотын зуслангийн бүсэд цахилгаан эрчим хүчний чанар хангалттай хэмжээнд биш байгаа асуудлыг шийдвэрлэх техникийн арга хэмжээг зохион байгуулж, компанийн өөрийн дотоод нөөц бололцоогоор 35 кВ-ын хоёр дэд станцыг хүчдэлд залгаж горим ажиллагааг хянаж ажиллаж байна.

Засгийн газраас баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж айл өрхийн орой, шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх энэхүү хөнгөлөлтөд хамрагдсан тоо баримт байна. Гэр хорооллын бүсэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 20 гаруй хувиар нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор компанийн засвар, үйлчилгээний бригадууд 24 цагийн ээлжийн зохион байгуулалтад орж түгээх сүлжээний найдвартай байдлыг ханган ажиллаж байгаа. Хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болно. Энэ шийдвэр нь цар тахлын үед иргэдэд очих ачааг бууруулахуйц чухал шийдвэр байсан. Харин манай компанийн хувьд он гараад орлого төвлөрүүлэлт зохих хэмжээгээр буурах болов уу,  хэрэглэгчид цаг тухайд эрчим хүчний хэрэглэсэн төлбөрөө төлөхгүй байх болов уу, сар бүр төлдөг тогтсон дадал алдагдах вий гэсэн болгоомжлол, таамаглалтай байна. Тэгэхээр хэрэглэгчдээсээ цахилгааны төлбөрөө сар бүр тогтмол, хариуцлагатайгаар төлөхийг уриалмаар байна.

Статистик тоо баримтаас дурдвал, нэг кВт.ц цахилгааны өртөг 183.65 төгрөг байхад энгийн тоолууртай айл өрхөд борлуулах цахилгааны нийт тариф 150 кВт.ц хүртэл 134.28 төг/кВт.ц, 151 кВт.ц-аас дээш хэрэглээнд 154.08 төг/кВт.ц байдаг. Үүнээс харахад борлуулалтын үнэ нь бодит өртгөөс 19-37 хувиар доогуур байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос авсан судалгаанаас үзэхэд дундаж айл өрхийн нэг сарын эрчим хүчний төлбөр нь өрхийн нийт зардлын 5.5 хувийг эзэлдэг. Манай улсын нэг кВт.ц цахилгааны үнэ дунджаар 6.2-6.3 ам.цент байгаа нь ОХУ, БНХАУ-ын цахилгааны үнээс хоёр дахин, бусад хөгжилтэй орнуудаас 3-5 дахин хямд үзүүлэлт. Мөн өнгөрсөн оны байдлаар эрчим хүчний салбар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай болсон гэсэн судалгаа гарсан. Эдгээрээс дүгнэхэд, бодит өртөгтөө хүрсэн үнээр эрчим хүчийг борлуулах нь салбарын төдийгүй манай түгээхийн эдийн засгийн чадавхид эерэг нөлөөтэй.

 

ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ЭРДМИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СЭДЭВ БОЛГОЖ СУДЛУУЛНА

Блиц:

Боловсрол
ШУТИС-д Цахилгаан хангамж, Удирдлагын академийн Удирдахуйн сургуулийн Менежментийн магистр

Ажлын туршлага

“УБЦТС” ТӨХК: 
-2007-2009 онд Реле хамгаалалт, автоматикийн монтёр
-2009-2010 онд Хэмжилт, туршилтын инженер 
-2010-2011 онд Техникийн шуурхай зохицуулалт, ашиглалт засварын албанд Трансформаторын хэсгийн ахлагч
-2011-2013 онд Трансформаторын албаны дарга
-2013-2016 онд Хангамж, үйлчилгээний албанд ахлах мэргэжилтэн, Эрчим хүч хэмнэлтийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэсэн
-2016 онд Баруун түгээх төвийн менежер
-2016-2018 онд Баруун түгээх төвийн дарга 

Эрчим хүчний яам:

-2018-2021 онд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн 
-2021 оны дөрөвдүгээр сараас “УБЦТС” ТӨХК-д Хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан дэд захирал

Судалгааны чиглэл

-Хүчний трансформатор, Кабель, Газардуулах байгууламжийн их засвар, Дэд станцын хүчний тоноглол, Шуурхай ажиллагааны бригадын гэмтэл устгах хугацааг багасгах талаарх судалгаа

-Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8.8 тэрбум кВт.цаг байгаагаас 1920 ажилтантай “УБЦТС” ТӨХК нь 3.4 тэрбум кВт.цаг буюу Төвийн бүсийн нэгдсэн системийн хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа худалдаж авч борлуулдаг салбарын том компани юм. Ирэх онд манай компанийн 90 жил, Эрчим хүчний салбарын 100 жилийн түүхэн ой тохионо. Энэ хугацаанд “УБЦТС” ТӨХК “Улаанбаатар цахилгаан шугам сүлжээний газар” статустай ажиллаж байгаад 2001 оны долдугаар сараас эхлэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компани болон шинэ бүтэц зохион байгуулалтад шилжээд 20 жилийн хугацаа өнгөрчээ. Сүүлийн 20 жилд  “УБЦТС” ТӨХК нь менежментийн хувьд арилжааны төсөл хэрэгжүүлж хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийг дүүрэг бүрт байгуулж хэрэглэгчдээ ойртсон бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Байцаагч төвтэй байсан тогтолцоог өөрчлөн шинэчилснээр зохих үр дүнд хүрч ажиллаж байна. Энэ 90 жилийн түүхт ойгоо тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал, мэргэшсэн зөвлөх инженерүүдийн чуулга уулзалт, ажил мэргэжлийн уралдаан, ажилтан, албан хаагчдын хүүхдийн дунд гар зураг, эссэ бичлэг гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Түгээх сүлжээний цаашдын хөгжлийн асуудлаар компанийн алсын хараа, бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулахаар Удирдлагын академийн эрдэмтэн багш нартай хамтран ажиллаж зохих үр дүнтэй ажлууд эхлээд байна. Түүнчлэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж компанийн хүний нөөцийн дийлэнх хувийг бүрдүүлдэг ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай нягт, хамтын ажиллагаатай ажилладаг. Цаашдаа ч түгээх сүлжээнд тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн судлах чиглэлээр тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.

Түгээх сүлжээнд тулгамдсан асуудлын талаарх сэдэв, ач холбогдол зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрчим хүчний мэргэжлээр суралцаж байгаа бакалавр, магистр, докторын эрдмийн зэрэг олгох сэдэв болгож судлуулах зэрэг хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг ярилцаж байна. Дипломын ажил бичиж байгаа оюутнууд өмнө нь хамгаалж байсан сэдвийг сонгох биш. Яг одоо тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх, түүнд шинэ техник технологи нэвтрүүлэх, судлаач эрдэмтдийн анхаарлыг хандуулах ажлуудыг эхлүүлэх шаардлага үүссэн. Мөн түгээх сүлжээний зарим тоног төхөөрөмжийн эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр бичил түвшинд судалгааны ажлыг явуулж байна. Тухайлбал, агаарын дэд станцын модон тавцанг хаягдал хуванцар түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэсэн хавтангаар орлуулж хог хаягдлыг багасгах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлогын нэг жижиг дэмжлэг болох ажлыг эхлүүлсэн. Энэ деталь хэсгийг практикт нэвтрүүлэх туршилтыг дууссаны дараа холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлж ашиглах шийдвэр гаргуулах зорилтыг ирэх онд тавин ажиллана. Эрчим хүчний салбар хүлэмжийн хийг бууруулахад онцгой анхаардаг. Энэ үүднээсээ компанийн зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй инженерүүдийн нөөц боломжид тулгуурлан кабелийн хамгаалалт тоосгыг хуванцар хаягдлаар хийсэн хавтангаар оруулах, кабелийн туннелийн таг хийж орлуулах, дотооддоо үйлдвэрлэж болох эд ангийг орлуулан ашиглахад анхаарч ажиллах, гадагшаа урсах валютыг дотооддоо үлдээх зэрэг ажлуудыг түгээх сүлжээний түвшинд авч хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.

 

ШУГАМ ТОНОГЛОЛ, ДЭД СТАНЦЫН 60 ХУВЬ НЬ ХУВИЙН ӨМЧ БАЙДАГ

 

-Улаанбаатар хотод байгаа бүх цахилгаан түгээх сүлжээний шугам, тоноглолыг бүгдийг УБЦТС ТӨХК-ийн өмч, ашиглалт гэж ойлгодог. Гэвч тэдгээр шугам, тоноглол, дэд станцын 40 орчим хувь нь “УБЦТС” компанийнх, үлдсэн 60 орчим хувь нь хувийн өмч байдаг. Гэтэл хувийн дэд станц эзэмшигч нь засвар, үйлчилгээ хийхгүй байснаас олон хэрэглэгч тэжээдэг шугамд гэмтэл үүсч түгээх сүлжээний үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг. Дүрэм, журмыг хэрэгжүүлэхэд анхаардаггүй, хэнэггүй хэрэглэгч нараас үүдэж хариуцлагатай хэрэглэгчийн цахилгаан тасалдах асуудал үүсгэдэг гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал байна. Хэрэв хувийн өмчид байгаа шугам, тоноглолыг “УБЦТС” ТӨХК-д үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан тохиолдолд холбогдох дүрэм, журмын хүрээнд хөрөнгөдөө бүртгэх ажиллагаа хийж, ашиглалтын түвшинг сайжруулах засвар, үйлчилгээг жил бүр төлөвлөн хэрэгжүүлэх боломжтой болох юм.

Ингэснээр дээрх шалтгаанаас болж цахилгаан тасрах тохиолдол буурна. Иргэд, ААН-үүд гудамж талбайд цахилгааны шугам, сүлжээ барьж ашиглалтад оруулснаар трассын хувьд давуу байдлыг олж авсан байдаг нь дараагийн хэрэглэгч холбоход тохиролцдоггүй, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг асуудал бий. Тухайлбал, нэг гудамжаар хоёр шугам татах ёстой гурван шугам татсан байх нь техникийн гоо зүй, дараагийн трасс шинээр татах боломжийг бүрэн хаадаг аминчхан хэрэглэгчид байсаар байна. Автозамаар олон машин зорчиж байж эдийн засгийн үр өгөөжийг хэмждэг шиг цахилгааны шугамаар аль болох их чадал дамжиж байж эрчим хүчний алдагдал буурч нөөц ашиглалт дээшлэх эерэг нөлөөтэйг зарим хэрэглэгчдэд ойлгуулах шаардлагатай. Тиймээс ирэх онд холбогдох хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.20 ДАВАА № 248, 249 (6725, 6726)

 

Davgaa
Ajil mergejildee ezen baij chaddag, turshlaga, medlegte zaluuchuud Uls ornii chuhal salbaruudad baigaa n baharhmaar, Zorimog saihan alhmuudiig hiij oorchlolt shinechlelteer hugjil geechiig avchiraasai bilee. Amjilt husie.
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

17 цаг 43 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

18 цаг 6 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

18 цаг 10 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Өчигдөр 11 цаг 17 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Өчигдөр 11 цаг 14 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин