Б.САНСАР
Норвегийн хөгжөөн дэмжигч Томас Сиверген хөлбөмбөгийн ДАШТ-ий Итали-Уругвайн тоглолтын өмнө довтлогч Луис Суарес өрсөлдөгч багийнхаа аль нэг тамирчинг хазна гэдэг дээр 32 кроны бооцоо тавьжээ. Тоглолтын төгсгөлд Уругвайн шилдэг тоглогч Луис Суарес үнэхээр Италийн хамгаалагч Жоржио Кьеллиниг хазсан тул Томас Сиверген бооцоогоо 175 дахин өсгөн 5600 крон (ойролцоогоор 1000 ам.доллар) хожсон аж.
Луис Суаресийн энэ зохимжгүй үйлдлийг ФИФА хэлэлцэж эхэлсэн бөгөөд 24 тоглолтод оролцох эрхийг нь хасах төлөвтэй.