Төмөр замын талаар хэлэлцэхийг дэмжлээ

2014-06-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Эдийн засгийн байнгын хорооныхон өчигдөр хаалттай хуралдлаа. Тэд Газрын тухай хуулийн төслийг хэлэлцэхээ хойшлуулж  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг  хаалттай хэлэлцсэн юм. Хаалттай хэлэлцсэнийг  Зам тээврийн сайд А.Гансүх “Нууцын зэрэглэлтэй олон материал дэлгэх учраас хаалттай хурал­дуулах ёстой” гэж тайл­барласан.  Хаалттай хуралдаан маргаан мэт­гэлцээнтэй, ширүүхэн өрнөсөн бололтой.  Ялан­гуяа,  МоАХ-ын гэх хэсэг гишүүд тогтоолын төслийг  дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.  Р.Бурмаа гишүүн, салбарынх нь  сайд А.Гансүх нар  төмөр замын цариг нарийн биш өргөн байх ёстой гэдгийг хатуухан хэлсэн сурагтай. Гэсэн ч гишүүдийн олонхи  “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болжээ. Хаалттай хуралдааны дараа зарим гишүүд бухимдлаа илэрхийлж байсан.  Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Бурмаа “Давхар дээлтэй дөрвөн сайд, ашиг сонирхлын зөрчилтэй хоёр гишүүн төслийг дэмжлээ” гэсэн юм.  Эх сурвалжийн мэдээлснээр  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар ба­римт­лах бодлогын хэрэг­жилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгаснаар төмөр замын салангид гурван гарцтай байсан бол олон улсын долоон гарцтай болохоор зааж өгсөн байна. Гэхдээ эдгээр нь нарийн царигт суурилсан уу, өргөн царигт суурилсан уу, мөн аль царигийг нь байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд илүүтэй дэмжсэн гэдэгт ги­шүүд тодорхой тайлбар өгсөнгүй. Үндсэндээ хуралдаан хаалттай болсон гэх тайлбараар халхавч хийлээ. Хурал­дааны дараа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нараас зарим зүйлийг тодруулсан юм.

 

Б.Гарамгайбаатар: Баримт бичигт өөрчлөлт ороогүй

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд төмөр замын царигийг ямар байхаар тусгасан юм бэ?

-Хэлэлцэх эсэхийг шийдсэн болохоос царигийн талаар тодорхой яриагүй.

-Хаалттай хуралдсан шалтгаан нь юу вэ?

-Энэ бол горимын санал. Горимын саналыг гишүүд дэмжсэн учраас хаалттай хэлэлцсэн.

-Байнгын хороодын гишүүд энэ төсөлд ямар байр сууринаас хандаж байгаа бол?

-Гишүүдийн өөрсдийн байр суурь, мэдээллээр асуулт асууж хариулт авлаа.

-Царигийн тоог нэмсэн гэх юм?

-Нэгэнт хаалттай хэлэлцүүлэг учраас ил тод тайлбар өгөх боломжгүй.

-Бодлогын баримт бичиг бүхэлдээ шинэчлэгдэж байна уу. Эсвэл цөөн тооны өөрчлөлт оров уу?

-Ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс өргөн царигтай байна. Бизнесийн зориулалтаар ашиглах төмөр замыг тухай бүрт нь Засгийн газар оруулж ирнэ гэсэн зарчмаар явж байна.

-Салбарын сайд нь дэмжихгүй гэхээр чуулганы хуралдаанд Ерөнхий сайд өөрөө танилцуулах болж байна уу?

-Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг. Ерөнхий сайд өөрөө ахлагч нь шүү дээ.

 

Ж.Энхбаяр: Ерөнхий сайд А.Гансүхийгээ гуйгаад сууж байна

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн талаар МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-2010 онд УИХ Төмөр замын талаар баримтлах бодлогоо гаргасан.  Энэ бодлогоо хурдан хэрэгжүүлэх талаар ярьж ирсэн. Та бүхэн санаж байгаа бол Х.Баттулга сайд хоёр жилийн дотор баруун, зүүн талын 1000 гаруй км замыг барьж дуусгана гэж байсан.  Гэтэл өнөөдөр нэг км байтугай нэг метр ч зам тавигдаагүй, улс төрийн маргаан өрнөсөн хэвээр байна.  Нийгмийг талцуулсан, улстөрийн нэвтрүүлгүүд явж байна.  Нэг нэгнээ эрлийзээр нь дуудаж, Монгол Улсаа хоёр хуваасан, улстөржсөн зүйл. Үндсэндээ АН доторхи улстөрийн тэмцэл, фракц, хоорондын зөрчил эрээ цээрээ алдаж байна. Сая гэхэд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл орж ирэхэд салбар хариуцсан сайд нь энэ бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлж, Ерөнхий сайд нь гуйгаад сууж байна. 

-Тогтоолын төсөлд зургаан хэсгээр нарийн царигтай төмөр тавьж, өмнөд хөрш рүү бүтээгдэхүүнээ гаргана гэсэн заалт байгаа юм уу. Энэ асуудал маргаан дагуулаад байгаа?

-2010 оны төмөр замын талаар баримтлах бодлогыг анхааралтай унш.  Бодлого гарчихсан. Харин одоо хэрэгжилтийг хангах хэрэгтэй. Хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар хийх үүрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21