Шадар сайд Д.Тэрбишдагва, БНХАУ-ын Гадаад хэргийнсайдтай уулзлаа

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Энэ сарын 24-26-нд өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр  Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзлаа.

Уулзалтын эхэнд БНХАУ-тай стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Шадар сайд онцлоод, хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж өндөр дээд түвшний айлчлал уулзалтаар тохирсон ажлууд хурдацтай явж байгаад  сэтгэл хангалуун байна гэлээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын асуудлыг хариуцдаг нь их чухал байна. Манай улс гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. Бид хамтдаа хөгжих бүрэн боломжтой. Монгол улс нь байгалийн их нөөцтэй, тэр их нөөцийг манай улс сонирхож байна. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.Одоогийн байдлаар хоёр орны харилцаанд үлгэр жишээ болохуйц  томоохон төсөл алга  байна. Бид цаашид харилцан ашигтай улам дотно хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм. 

Өнгөрсөн жилийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр яригдсан нүүрс хийжүүлэх төслийн ажлын явц нэлээд сайн явж байгаа. Энэхүү төсөл нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны түүхэнд хамгийн том төсөлд тооцогдоно. Манай улсын эдийн засгийн хөгжилд, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Таны хэлснээр үлгэр жишээ томоохон төсөл одоогоор алга байна гэдэгтай санал нэг байна. Хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний зөвлөлийг өргөтгөн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол Хятадын зөвлөл болгохоор Засгийн газрын шийдвэр гарсныг уулзалтын үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва  дуулгасан.

Уулзалтын төгсгөлд манай улсад айлчлах БНХАУ-ын дарга СиЗиньпиний айлчлалын үеэр том төслийн асуудлаа оруулж шийдвэрлүүлэх боломжийг монголын тал  алдаж болохгүй шүү гэдгийг Ван И  сануулсан.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21