Александр Богомоев: Дэлхийн аваргад зодоглохыг маш их хүсч байна

2014-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ТИЛЕК

Энэ сарын 20-22-нд ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Саха Якутад чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 2014 оны Оросын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.  Эрэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлдэг хойд хөршийн шилдгүүд цугласан тэмцээнд 61 кг-ын жинд Буриадын Александр Богомоев түрүүлж аваргын алтан медалийг хүртжээ. Хагас шигшээд өнгөрсөн оны дэлхийн аварга Бекхан Гойгереевийг 11:1-ээр будаа болгож, финальд Якутын Егор Пономаревыг 4:1-ээр ялсан аж. А.Богомоевын ярилцлагыг хүргэж байна.

-Энэ бол ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж байгаа миний анхны түрүү. Тав дахь удаагаа зодоглож буй улсын аваргаас алт авсандаа баярлаж байна. Энд “Триумф” ордонд Дмит­рий Коркины нэрэмжит тэмцээнд түрүүлж байв. “Триумф” ордон надад их ээлтэй юм.

-Дэлхийн аварга Бек­хан Гойгереевийг ялсан нь урам өгсөн үү?

-Тиймээ. Тэр их туршлагатай бөх. Тэрхүү ялалт надад их урам өгсөн.

-Гойгереевийг амархан ялж байгаа юм шиг харагд­сан?

-Үнэндээ бүх барил­даан хүнд байсан. Бек­хан мэхний олон хувил­бартай. Би түүнээс арван оноогоор илүү байсан ч бол­гоомжилж байв. Тэр их хурц, дайчин барилддаг.

-Аль барилдаан хам­гийн хүнд байв?

-Финалын барилдаан. Сэтгэл хөдлөөд шатах гээд байсан. Пономаревтай хүндхэн барилдаан хийсэн. Өмнө нь түүнтэй барилдаж байсан эсэ­хээ санахгүй юм. Гэх­дээ тэрээр финалын барил­даанд маш сайн бэлтгэлтэй гарч ирсэн байна лээ.

-Дэлхийн аварга хүртэл гурван сарын хугацаа байна. Наана нь өөр тэмцээн болох уу?

-Мэдэхгүй, дасгал­жуу­лаг­чид л шийдэх байх. Одоохондоо юу ч хэлж чадахгүй.

-Дэлхийн аваргад явна гэдгээ баталж чадсан уу. Эсвэл жингийнхээ лидерүүдээс илүү гэдгээ дахин нотлох хэрэгтэй болов уу?

-Тэр талаар бас хэлж чадахгүй. Би Узбекистанд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахыг их хүсч байна. Намайг авч явах байх гэж бодож байна.

-Чиний найз Опан Сат жин өгссөн байна?

-Түүнийг 65 кг-д зо­дог­лох болсныг би эрт мэдсэн. Сүүлийн үед тэ­рээр гэмтэл бэртлээс салаагүй.

-Жилийн өмнө чамайг финалд гарахаас өмнө Бесик Кудухов зогсоож байсан?

-Түүнийг бурхан ивээг. Бесик байхгүй болсон нь харамсалтай. Өнгөрсөн жилийн улсын аваргад би түүнд ялагдсан. Гэвч би тэр тэмцээнд түүнтэй барилдсанд баярлаж явдаг.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

3 цаг 44 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

3 цаг 56 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

4 цаг 2 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин