Н.Батбаяр нэгэнт цайрчихжээ

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

Монгол хэлний тайлбар  толь бичигт цайрах гэдэг  үгийн  тав дахь хувилбар нь “ичих  зовох  ба халшрахыг мэдэхгүй, дөжин байдал  гаргах” гэж тайлбарлажээ. Энэ үг өдгөө Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт яг тохирохоор байна. Бүх зүйлд муу амлаж, сөрөг зүйл ярих  дэмий боловч нэгэнт тулчихсан хямралыг ярьж  байж  даван туулахаас өөр  аргагүй. Эдийн засгийн хөгжлийн сайд ажлаа  муу хийж  байгаа учир  Н.Батбаярыг огцруулах тухай тогтоолын төслийг сөрөг хүчин өнгөрсөн сарын 29-нд УИХ-ын даргад өргөн барьсан юм. Тэд  тогтоолын төсөлдөө “Н.Батбаяр сайдыг Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадаагүй,  Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6.1 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бонд”, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулсан, зарцуулсан мөнгө, авсан өр зээлийнхээ хэмжээгээр улсын эдийн засаг өөдлөн сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой байтал харин ч эсрэгээрээ уруудан доошилж байгаа” гэж үзэж буйгаа  илэрхийлж  байв.

Яг тэр цаг үед ард түмний зарим хэсэг нь сөрөг хүчний зүгээс хийж буй тоглолт хэмээн хардаж байсан байх. Харин одоо, өдөр хоног өнгөрөх тусам Н.Батбаярын тухай ойлголт сөрөг тал руугаа хэлбийж, иргэдээр цайрчихсан гэж хэлүүлэхдээ тулжээ. Уг нь бол нэг сайдыг  огцруулчихаар эдийн засаг “өндийгөөд” ирэхгүй. Гэвч улсын эдийн засаг хүндэрсэн нь нэгэнт ил болсон  байхад, сүх далайтал үхэр амар яваа Н.Батбаяр сайд  арай дэндлээ. Түүнийг огцруулах асуудлыг өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд, УИХ-ын дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд дахин долоо хоног хойшлуулав. Өмнө нь хэдэн удаа ч хойшилсон юм бүү мэд. Сэтгүүлчид ч тоогоо алдчихсан байна. Энэ хугацаанд түүнийг “Өвчтэй, хүндэтгэх шалтгаантай” гэж 14 хоног аргацаасан. Гэтэл өнөөх хүндэтгэх шалтгаантай хүн өглөөний зургаан цагаас эхлээд л энд тэнд арга хэмжээнд  оролцож, телевиз, хэвлэлээр  малийтал инээсэн зургатай мэдээ гаргаад  байсныг юу гэж ойлгохыг мэдэхгүй. Зүгээр нэг албан байгууллагын ажилчин өвчтэй гэж хэлчихээд, гадуур ажил хөөцөлдөөд явсан бол аль хэдийнэ халагдчихсан. Гэтэл сайд болохоор ингэж ард түмнийг доромжилж болохгүй байх.

Ам.долларын ханшийг 1400 хүрэх­гүйгээр тооцсоноос эхлээд л Н.Батбаяр сайдын худал ярьсан нь дуусахгүй. “Эдийн засгийн хөгжлийн яамыг эзэнтэй нь татан буулгая”  гэж хэвлэлээр  олон удаа  гарсан ч тоосон  шинжгүй өнөөг хүрч  байна. 128 ажилчинтай, жилийн 1,2 тэрбумын төсөвтэй Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаж, Н.Батбаяр сайд  болсноос хойш Монгол Улсын эдийн засаг яаж хөгжчихөв. Дурьдаад хэлчих олигтой юмгүй, “Чингис”, “Самурай”  бондоос өөр тайлбаргүй байхад огцруулахгүй байх үндэслэлийг хаанаас хайж олох вэ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр Н.Батбаяр  сайд Засгийн газрын  11-11 төвд ажилласан юм. Тэр үеэр “Компаниуд олноороо  дампуурч байна. Яах вэ” гэсэн иргэдийн асуултад “Компаниуд  дампуураагүй, сайн явах  санааных гэдэг. Муу юм ярих нь битгий хэл бүү бод. Сайн явья гэж байгаа бол сайн зүйл бод. Та бүгдийн амьдрал сайн  байх нь өөрөөс чинь хамаарна” гэж байлаа. Ард түмэн тэр цагаас  хойш сайн юм  бодсоор л байгаа. Сайн юм  бодсоор олон хүн ажилгүй болж  байна. Ам.долларыг 1384 төгрөг болно гэж сайнаар  төсөөлсөөр  2000-д хүргэх дөхлөө.  Цаашид ч сайныг бодсоор хоосон хонох уу сайд аа. Эдийн засгийн хөгжлийн сайд маань нэгэнт цайрчихсан учраас сайн юм бод л гэх байх даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21