Н.Алтанхуяг: Хувьчлалд санаа зоволтгүй, ил тод зарлана

2014-06-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАРГАЛТУЛГА

Ерөнхий сайд Н.Алтанхуяг иргэдэд дуулгах нэг сайн мэдээтэй иржээ.  Монгол Улсын нийт сумдын 90 хувь нь өндөр хурдаар интернет болон бусад цахим үйлчилгээг авах боломжтой болсон гэнэ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хэрэгжүүлж байгаа “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд 150 суманд 9000 орчим км өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ, дамжуулах байгууламжийг байгуулжээ.  Үүний үр дүнд 128 сумын иргэд интернеттэй болсон тухай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр онцолсон юм. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-“Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд захиалга өгч, азтан болсон иргэд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй хүлээлт үүсээд байна. Засгийн газар орон сууцны журмандаа өөрчлөлт оруулсан гэсэн. Зээлд хамрагдахад саад болсон заалтыг өөрчилсөн гэж ойлгож болох уу?

-Засгийн газраас гаргасан журамд “Буянт-Ухаа-1” орон сууцанд хамрагдсан иргэн түүнийгээ 15 жилийн турш зарж болохгүй гэж заасан байсан.  Гэхдээ бид арилжааны банкуудаас ирүүлсэн саналын дагуу тус байрыг банкны барьцаанд авах боломжийг олгож, журманд өөрчлөлт оруулсан. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгогдоно гэж ойлгох хэрэгтэй.

-Төрийн өмчит компаниудыг хувьчлах нэрсийн жагсаалтыг өчигдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүллээ. Түүн дотор Хөтөлийн цементийн үйлдвэр багтсан байгаа юм уу. “Чингис” бондоос асар их хөрөнгө гаргаж, тус үйлдвэрийг өргөтгөн, ашигтай ажиллах боломжоор хангаж байна гэж та бүхэн ярьж байсан. Гэтэл одоо яагаад хувьчлах жагсаалтад оруулах болов? 

-Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөхийн тулд “Чингис” бондоос санхүүжүүлж, дотоодынхоо цементийн 50 хувийг дангаар хангахаар бодлогоор дэмжсэн. Гэхдээ цаашдаа хувьчлах асуудлыг ярих нь зүйтэй гэж үзсэн. Цементийн үйлдвэр төрд байх нь нэг их ач холбогдолгүй. Гэхдээ хувьчилснаар зээлийг нь төлүүлэхгүй гэсэн үг биш. Илүү ашигтай ажиллуулахын тулд компанийнхантай яриад хувьчлах нь зүйтэй гэж үзсэн юм. Ер нь манайхан нэг зүйлийг ойлгох хэрэгтэй, хувьчлалд санаа зовох юм байхгүй, бүгд ил тод болно. Урьдчилж хувьчлалыг зарлана, ил тод өрсөлдөөнтэй шударга зохион байгуулна. Төр засгийн үйлчилгээ, аж ахуйн газарт амралтын газар байна. Тэр нь жилд 51 сая төгрөгийн алдагдалтай ажилладаг. Ийм амралтын газар хэрэггүй. Гаалийн ерөнхий газрын харьяа бас гурван ч амралтын газар байна, мөн л алдагдалтай ажилладаг.

-УИХ-аас Иргэний нисэхийн салбарт баримтлах төрийн бодлогыг баталж байсан. Түүнд ойрын жилүүдэд МИАТ компанийг хувьчлахгүй гэж заасан, энэ яагаад өөрчлөгдөх болов?

-Алдагдалтай ажилладаг МИАТ-ийг яах юм. Би бүхнийг мэддэг мэргэн жараахай биш. Гэхдээ МИАТ компанийг 100 хувь биш, 49 нь хувьд, 51 хувь нь төрд аваад үлдэхээр хувьчлалыг  хийхээр тусгасан.

-Та өнгөрсөн лхагва гаригт Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төмөр замын царигийг ямар байдлаар шийдвэрлэхээр тусгасан бэ? 

-Царигийн асуудал УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сайд байхад шийдэгдсэн. Өчигдөр хуулийн төслийг дахиад өргөн мэдүүллээ. Гэхдээ тэр нь бүгд нарийн байна гэсэн үг биш. Үндсэн сүлжээ өргөн царигт суурилна гэдэг хэвээр. Гол нь экспортын чиглэлийн төмөр зам нарийн байх уу,  өргөн байх уу гэдгийг тухай бүрт нь Засгийн газар УИХ-аар шийдүүлж байх хуультай юм. Тийм учраас Засгийн газар олон удаа ярьж байгаад Тавантолгойгоос урд хөрш рүү гарч байгаа төмөр зам нарийн царигтай байх нь тохиромжтой гэж үзсэн. Тавантолгойгоос өргөн төмөр зам тавьчихвал нүүрсийг шилжүүлж ачих маш олон сая долларын өртөгтэй шилжүүлэн ачих байгууламж барих шаардлагатай болно. Маш их өндөр өртөгтэй босно, үүнийгээ дагаад нүүрсний үнэ өсөхөөр байгаа.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21