Тамхины хууль унаж, Хяналтын тухай хуулийн төсөл үлдэв

2014-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ГЭРЭЛ

Гишүүд өчигдөр тун завгүй өнжлөө. Дөрвөн ч байнгын хороо хуралдаж маргаан шүүмжлэл дагуулж байгаа  хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцсэн юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачилсан Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн ч дэмжлэг авалгүй унав. Энэ төслийг өмнө нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн бариад унагааж байсан удаатай. Тамхины хяналтын тухай хууль батлагдан гарснаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дам тамхидалтаас үүсэх сөрөг нөлөөг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтыг агуулсан эерэг үр дагавар бий болсон ч зарим заалт нь амьдралд нийцэхгүй байгааг төсөл санаачлагч онцолсон. Иймээс энэхүү хуулийн эрх зүйн орчинг илүү тодорхой болгох, амьдралд хэрэгжихээр зохицуулах шаардлагад үндэслэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэсэн тайлбарыг Д.Эрдэнэбат гишүүн хэлсэн.  Хуулийн төсөлд тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах, тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн талбайг гадаа, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгааг дотор байхаар заасан байна. Мөн тамхи татахыг хориглосон газарт эмнэлэг, сувилал гэж нэмэх, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчинд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор тусгажээ. Харин түүний санаачилсан төслийг  түүхий байна гэж О.Баасанхүү гишүүн онцлоод эргүүлэн татахыг хүсч байсан юм.  Мэдээж УИХ дахь албан бус эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн тэргүүтэй бүсгүйчүүд Тамхины тухай хуульд гар дүрж болохгүй гэсэн маргаан өрнүүлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэ төслийг дэмжилгүй унагаасан юм.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ярилцав. Энэ төслийг УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва өмнө нь санаачлан хэлэлцүүлж байсан ч гишүүдийн дэмжлэг авалгүй унаж байсан юм. Харин энэ удаа төслийг А.Бакей, Н.Батцэрэг  тэргүүтэй есөн гишүүн  дахин оруулж иржээ.

Төсөл санаачлагчдын нэг Ж.Батзандан гишүүн “Хуулийн төсөл нь 52 зүйл бүхий найман бүлэгтэй. Хуулийн төсөлд хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий аливаа этгээд аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан хяналт шалгалтын үндсэн зарчмыг баримтлах бөгөөд тусгайлсан харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулахаар тусгалаа. Ингэснээр төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой.  Мөн төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулийн дагуу шинээр хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоохын зэрэгцээ төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулахаар төсөлд тусгаж өгсөн. Түүнчлэн улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, тодорхой болгох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг нарийвчлан тусгалаа. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр дотоод хяналтын журам тогтоож ажиллах, эрсдлийн үнэлгээ хийх, байнгын хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээллийн сан бүрдүүлэхээр зааж өгсөн” гэхэд нь хуралдаанд оролцогч гишүүд төслийг хэлэлцэх ёстой гэдэг санал нэгдсэн юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21