Төрийн өндөрлөгүүд түнжин хагарав уу?

2014-06-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.СОНОР

Төө зүйгүй төрсөн ах дүүс гэдэг шиг яалт  байхгүй нэг намын  нэрээр өндөр албан тушаалд хүрсэн гурван хүн өдгөө таарамж муутай байгаа тухай яриа  чих дэлссээр  байна. Энэ бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч  нар юм. Тэдний хооронд үл ойлгогдсон харилцаа, зөрчил, зөрүүтэй байр  суурь  байгаагийн хамгийн сүүлчийн жишээ нь Үйлдвэр  хөдөө аж ахуйн  сайдаар томилогдсон  Ш.Түвдэндоржийн асуудал байлаа.  “Давхар дээл”-ний  тухай нийгмээрээ шүүмжилж байхад Н.Алтанхуяг дахиад л Ш.Түвдэндоржид “давхар дээл”  өмсүүлэхээр санал  болгосонд Ерөнхийлөгч дургүйцлээ илт  илэрхийлсэн юм. Харин УИХ-ын дарга “давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг дэмжихгүй гэж санал өгсөн ч энэ талаар эсрэг тэсрэг байр суурь  илэрхийлж байсан  удаатай. Улc  орны  эдийн засаг хүндэрч, хөрөнгө оруулалт зогсох шахсан энэ үед уг нь төрийн гурван өндөрлөгийн эв нэгдэл гэдэг  чухал юм. Одоо бол  нэг нам гэдэг ойлголтоос хальж нэг улсын төлөө нэгдэх ёстой тэд  өөр өөр зүг рүү хараад байх шиг ард түмэнд  ойлгогдох болов.  Энэ  нь дээр дурдсанчлан “давхар дээл”,Ш.Түвдэндорж  гэх мэт асуудалд хэрхэн хандаж байгаагаас илүү тод мэдрэгдсэн юм.  Ялангуяа Ерөнхийлөгч болоод Засгийн газар хоорондын уялдаа холбоо гэж байхгүй болсон мэт. Өөрөөр  хэлбэл Н.Алтанхуяг  Ц.Элбэгдоржийг зөвхөн бэлгэдэл гэж хараад байгаа юм болов уу  гэж хааяа бодогдохоор байна. Түүний Олон нийттэй харилцах зөвлөх “Ерөнхийлөгч бол Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө явдаг. Түүнийхээ төлөө олон тодорхой алхам хийлээ шүү дээ. Энэ нь бүх хүнд тодорхой байгаа. Гэтэл зарим хариуцлага тооцох ёстой хүндээ Засгийн газар хариуцлага тооцож чадахгүйгээр үл барам Ерөнхийлөгчийн эсрэг ил далд хуйвалдаан хийж байгааг учир мэдэх хүмүүс бүгд гадарлаад эхэлчихсэн. Засаг өөрөө өөрийгөө оролдож байна шүү дээ” хэмээн  ярьж байсан удаатай. Төрийн тэргүүний  санаачилсан хуулиуд  УИХ, Засгийн газрын төвшинд удаа  дараа унаж  байгаа нь ч  тэдний түнжин сайнгүй байгааг илтгэнэ. Зарим нэг нь нэгэнт дахиж  сонгогдох хуулийн хугацаагүй Ц.Элбэгдоржийн саналыг  бусад нь сонсохгүй хэмээн ярьж буй юм.

Ийнхүү нам болоод  улс орон, хувь хүний  аливаа асуудалд манай төрийн гурван өндөрлөг гар барьдаггүй боллоо.  Уг нь бол нэг намаас гарч ирсэн төрийн өндөрлөгүүд хоорондоо  түнжинтэй л баймаар юм. Тэд эвтэй байвал  улс орны хөгжилд унасан эдийн засгаа сэргээхэд ч  нэмэртэй л юмсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21