НӨАТ-ын босгыг 50 сая болгох төслийг эргүүлэн татлаа

2014-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ-ын чуулганыг өчигдөр хуралдууллаа. Сайдыг огцруулах, томилох, дан, давхар дээл хэлэлцэхээс өөр хийцгүй байснаас эрхэм гишүүдийн өмнөх ажил овоорсон бололтой. Хуваарьгүй өдөр чуулганыг хуралдуулсан нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байв. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа тул Засгийн газрын санаачилсан татварын бас нэгэн хуулийн төслийг хэлэлцэв. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл юм. Мөн хуулийг дагалдан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулсан байлаа. Жижиг бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийнхэн эдгээр төслийг өнгөрсөн жилээс хойш чих тавин чагнаж байсан. Тэднийг татвараас чөлөөлөх, буцаан олгох, үйл ажиллагааг нь дэмжих хууль учир нэлээд хүлээлттэй байв. Гэвч Засгийн газар дээрх төслүүдээ эргүүлэн татлаа. Учир нь хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийг гишүүд дэмжихгүй байх магадлалтай гэдэг үүднээс Ерөнхий сайд төслийг татаж буйгаа мэдэгдэв. Дээрх төслүүдийн зарим заалтыг олон гишүүн дэмжихгүй байсан юм. Гэхдээ Засгийн газраас дахин өргөн барина гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Дээрх төслийг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас өргөн барьсан бөгөөд чухам ямар зүйл заалт тусгасан байсныг танилцуулъя.

Уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

 Энэ хуулийн дагуу албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо үйл ажиллагааны чиглэл болон тусгай зөвшөөрөл тус бүрээр тусгаарлан тооцох бөгөөд орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгчийн төлсөн албан татварын 90 хувийг хуульд заасан шаардлагыг зэрэг хангасан тохиолдолд буцаан олгохоор төсөлд тусгасан байв. Уг асуудлыг зохицуулсан хуулийн зүйл заалт нь 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй байхаар тусгасан байв.

Харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх үүднээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Манай улс 1998 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг мөрдөж ирснээс хойш нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоож өнөөг хүртэл 16 жил өөрчлөлт оруулалгүй хэрэгжүүлжээ.

Харин энэхүү 10 сая төгрөгийн суурийг эдийн засгийн нөхцөл байдал, тухайлбал бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлагатай байгаа аж.

Иймээс  10.0 саяыг 50.0 сая болгон нэмэхээр төсөлд тусгажээ. Ингэснээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулахаас чөлөөлөгдөхөөр байжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21