
Д.Гэрэл
Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Түүнийг огцруулах асуудлыг МАН-ынхан хагас сарын өмнө өргөн барьсан ч хэлэлцэхгүй явсаар өнөөдөр нэг юм ярилцахаар товложээ. Зарим эх сурвалжууд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийн хүндрэлийг хүлээн зөвшөөрч Н.Батбаяраар “туг тахиж” явуулна гэж байгаа. Гэвч байдал яаж ч эргэж магадгүйг зарим гишүүн онцолж байгаа юм.