Н.Ариун-Эрдэнэ: Хөл хорио бага насны хүүхдийн сэтгэлзүйд эерэгээр, өсвөр насныханд сөргөөр нөлөөлж байна

2021-08-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.Лхагвабаяр

“СОVID-19” цар тахлаас үүдсэн хөл хорио хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжил, төлөвшилд тодорхой хэмжээнд нөлөөлж байна.  Хүүхдүүддээ хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн тэргүүн,  сэтгэлзүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Цар тахлын нөлөөгөөр хүүхдүүд ихэнх цагаа гэртээ өнгөрүүлж байна.  Энэ нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ.   Сөрөг болон эерэг талыг тайлбарлахгүй юу?  

-Хөл хорионы үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж ааш араншин, зан төлөв, сэтгэл зүйн байдлыг илүүтэй мэдэж авсан. Цар тахал гарахаас өмнө ч хүүхдүүд сэтгэл зүйн хувьд тогтворгүй, хайр халамж мэдэрдэггүй, эцэг эхчүүд ажил гээд цаг бага зарцуулж, хүүхдийнхээ онцлогийг, хүсэл мөрөөдлийг мэддэггүй, ойлгодоггүй огт ярилцдаггүй асуудлууд маш их байсан.  Хөл хорио бага насны хүүхдүүдэд эерэг нөлөө үзүүлж байна. Учир нь бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ ойр байхдаа илүү аз жаргалтай, хайр халамжийг мэдэрдэг. Харин өсвөр насны хүүхдүүдэд эцэг эхчүүд хамт байснаараа хүүхдийнхээ орон зайд зөвшөөрөлгүй халдах, чөлөөтэй байх боломжгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй байдлыг үүсгэж байна. Өсвөр насанд хүүхдүүд ганцаараа, эрх дураараа байхдаа илүү аз жаргалтай байдаг.

-Сөрөг тал мэдээж бий.  Эцэг эхчүүд юунд анхаарвал зохистой вэ?

-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ илүү их зөв харилцаа үүсгэж, ярилцах хэрэгтэй. Ярилцахаасаа илүүтэй их зүйлийг шаарддаг. Жишээ нь: Хичээлээ сайн хийсэнгүй, гэрээ цэвэрлэсэнгүй, өрөөнөөс гарахгүй юу хийгээд байдаг юм, утсаа оролдохоо боль, битгий үймүүлээд бай гэх мэт хандлага харилцаа үүсдэг. Шахаж шаардахаасаа илүүтэйгээр өсвөр насны хүүхэдтэйгээ эцэг эхчүүд сайн ярилцаж, тэдний үгийг сонсож, найз шиг нь байж, тусалж, нууцыг нь сайн хадгалж, санаа бодлоо тулгахгүй байх хэрэгтэй. Бага насны хүүхэдтэйгээ хамт тоглож, тэврэлт бэлэглэж, анхаарал хандуулж, уураар биш ухаанаар сургах хэрэгтэй. Гэр бүлийн зан үйл хүүхдийн сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг. Шөнийн 1-2 цагт унтдаг, утсаараа оролддог, бэлэн бүтээгдэхүүн иддэг, хорт зуршил гэх мэт олон үйлдлүүд нөлөөлдөг. Харин 08.00 цагаас хойш утсаа оролдохгүй, эрт унтдаг, гэр бүлээрээ тойрч суугаад хооллох, агаар салхинд гарах, хамтдаа цагийг зөв зохистой өнгөрүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн зан үйл, зуршил бүгд зөрөөд ирэхээрээ хүүхдийн сэтгэл зүй гэмтэж, хүүхэд эцэг эхээсээ зайгаа барьж эхэлдэг.

-Эцэг эхчүүд хөл хорионы үед хүүхдүүддээ цаг зарцуулж чадаж байна уу?

-Эцэг эхчүүд хөл хорионы үед гэртээ байгаа ч төдийлөн цагаа зарцуулж чадахгүй байна. Гэрийн ажил, хосуудын хоорондын сөрөг харилцаа, сэтгэл зүйн асуудлууд, буруу зуршлаас үүдэн цагаа хүүхдүүддээ бус өөр зүйлсэд зарцуулах нь элбэг байна.

-Цар тахал хүүхдийн хүмүүжил, хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хүүхдийн хүмүүжил, хөгжилд сөргөөр нөлөөлөх нь элбэг байна.

  1. Нийгмийн харилцааны хоцрогдол
  2. Боловсролын хоцрогдол
  3. Сэтгэл зүйн өөрчлөлт
  4. Бие бялдрын өөрчлөлт гэх мэт сөргөөр нөлөөлж байна.

Эерэг нөлөөлөл нь эцэг эхтэйгээ олон цагийг хамт өнгөрүүлж байгаа ч тэдгээр цаг нь чанартай байж чадахгүй байна.

-Цар тахлаас шалтгаалсан эцэг эхийн стресс хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг үү?

-Нийгэм хөгжихийн хэрээр бидний стресс дагаад нэмэгдэж байдаг. Цар тахлын үед эдийн засгийн хямрал, сэтгэл санааны хямрал, гэр бүлийн дотоод асуудлуудаас үүдэн гэр бүлийн маргаан, гэр бүл салалт, хүчирхийлэл далд хэлбэрээр явагдсаар байна. Хүүхдийн сэтгэл зүйд эцэг эхийн сэтгэл зүй шууд нөлөөлдөг. Эцэг эхийн ажил тогтвортой, амжилттай, эдийн засаг, сэтгэл санааны дарамтгүй байхаас шалтгаалан хүүхэд эрүүл харилцаанд, хайр халамж, дэмжлэгээр дүүрэн хүмүүжин төлөвшдөг. Эсрэгээрээ ажилгүй, эдийн засгийн дарамттай, сэтгэл санаа нь тогтворгүйгээс болж хүүхдийн сэтгэл зүйд маш том доголдол үүсдэг. Хүмүүс бие биенээсээ шууд хамааралтай. Эцэг эхийн хоорондын харилцаа эрүүл байвал хүүхдийн сэтгэл зүй хүртэл эрүүл байдаг.

- Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх вэ?

-Хүмүүст сэтгэл зүйн ерөнхийлсөн зөвлөгөө хүрч чаддаггүй. Хүн бүрийн сэтгэл зүй, амьдралын орчин өөр байдгаас шалтгаалан ерөнхийлсөн зөвлөгөөг төдийлөн хэрэгжүүлж чадахгүй байна. Харин өөрийгөө болон гэр бүлийн харилцаагаа тодорхойлж, хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлыг танин мэдэх, асуудлуудын тодорхойлсны дараагаар хүүхэдтэйгээ ярилцаж, сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дуртай зүйл, тулгамдаж буй асуудлууд, юу хүсэж байгаа талаар нь ярилцаж, дэмжлэг үзүүлэх нь хамгийн том сэтгэл санааны дэмжлэг юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

2 цаг 22 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

8 цаг 41 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

8 цаг 41 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

22 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин